Австрийн неврологич, психоанализийн эцэг гэгддэг Зигмунд Фрейдийн хүний мөн чанарын тухай хэлсэн үгсээс эшэлж байна.
– Ямар хэмжээний асуудлаас өөрийгөө гаргаж авч чадаж байгаагаар нь хувь хүний чадавхийг тодорхойлж болно
– Өөрийгөө депресстэй, өөртөө итгэлгүй болжээ гэж дүгнэхээсээ өмнө тэнэгүүдээр хүрээлүүлсэн эсэхээ шалга
– Ертөнцийг бүтээх төлөвлөгөөнд хүнийг аз жаргалтай болгох ажил багтаагүй
– Хэрвээ хоёуланд нь таалагдаж байвал орондоо хийдэг бүхэн чинь бүгд сайхан, эргэлзээгүй зөв.
– Сексээс зайлсхийх гэж сексээр гачигдсан үеийг л зөвхөн хэлнэ. Бусад бүх тохиолдол нь дур хүслийн асуудал.
– Хэн нэгэн амьдралын үнэ цэнэ, утга учрын тухай бодож эхлэх мөчөөс чи түүнийг өвчтэйд тооцож эхэлдэг.
– Чулуу шидэхийн оронд хараал хэлсэн анхны хүн бол соёл иргэншлийг үүсгэгч юм.
– Хөгжил дэвшил нь бүдүүлэг хэрцгий байдалтай хөл нийлүүлэн алхдаг тун хачин цаг үед бид амьдарч байна.
– Гаднаасаа хүн өө сэвгүй харагдахын хэрээр дотроо ад чөтгөр агуулж байдаг
– Намайг шүүмжлэхэд би өөрийгөө хамгаалж чаддаг бол магтаалын эсрэг миний хүч дутдаг
– Бид дурласан үе шигээ эмзэг дорой хэзээ ч байдаггүй бол дурлалд хаягдсан үе шигээ аз жаргалгүй хэзээ ч байдаггүй.
– Ичихээ бүрэн мартах нь тэнэглэлийн эхний шинж тэмдэг
Эх сурвалж: Ikon.mn