Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна
Нийгэм

“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна

Урлаг Урлаг13/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11071514_925021994203940_3062475896088788679_n(1)5192316012015-06-13-13-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    “Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна“Honey moon” хамтлаг шинэ бүтээл туурвих эрч хүч, эерэг цэнэгээртэтгэж  байдаг  үзэгч,  сонсогчиддоо  талархал  илэрхийлэн  хүндэтгэлүзүүлж, анхны цомгоо өргөн барьж байна. Тэдний авьяас чадвар, мэдлэг,мэдрэмж, сэтгэл, зүтгэлээр бүтсэн цомгийн нээлттэй өдөрлөг 6-р сарын16-нд 13:00 цагт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд болно.

    Монголын  орчин  үеийн  хөгжмийн  урлагийн  өнгө  төрхийг  тодорхойлогч  хамтлаг,дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлагийн 5 жилийн ойдоо зориулсан“Honey  moon”  анхны  цомогт  поп,  каунтри,  dance  зэрэг  хөгжмийн  урсгалаартуурвисан 12 дуу багтжээ.  Үүнээс,  “I  Love My Luv”,  “Хаа хүрэх гэж”,  “Дурлалынсезон”,  “DR.Love”,  “Хүндэт  аав  ээждээ”,  “I  Just  party”,  “Хар  дарсан  зүүд”  зэрэгсонсогчдын хүртээл болсон хит дуунуудаас гадна хамтлагийн дуу хөгжмийг илүүшинэлэг  түвшинд  илэрхийлэх  5  шинэ  бүтээл  оржээ.  

   Эдгээр  дуунууд  нь  хайрдурлал, хүсэл тэмүүлэл, залуусын гэх тодотголыг агуулсан сэдвийг чухалчилсанбөгөөд  хамгийн  чухал  нь  хайрыг  олон  талаас  нь  мэдэрч,  аялгуулан  шүлэглэж,дуулж болдог гэдгийг онцолсон цомог болжээ. 

    Өнгөлөг, халуун дулаан уур амьсгал,өөдрөг өнгө төрх, эерэг гэгээлэг хандлагыг илэрхийлсэн  цомгийн бүх дуунууд ньүнэн хайр, эрч хүчийг сонсогч та бүхэнд түгээх нь ээ.“Honey moon” цомгийн албан ёсны борлуулалт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийнбүх салбараар 16.900 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд энэ сарын16-нд  болох  өдөрлөгт  хүрэлцэн  ирсэн  эхний  сонсогчиддоо  шинэ  цомгийнхоодээжээс бэлэглэх юм байна. 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сангийн хотын тууриас олдсон дөрөө

13/03/2026

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.