Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн баяр 6 сарын 20-ны бямба гарагт Хүй долоон худагт болно
Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн баяр 6 сарын 20-ны бямба гарагт Хүй долоон худагт болно

Урлаг Урлаг18/06/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
shd-irgenii-bayar-600x4513361208522015-06-18-13-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр “Иргэдийн баяр”-ыг зохион байгуулах гэж байна. Хүй долоон худагт болох энэхүү баяр бөхтэй, морьтой, суртай, урлаг соёлын арга хэмжээтэй, мөнхүү төрийн албаны олон төрлийн үйлчилгээтэй томоохон наадам болох юм.

Тус арга хэмжээний үеэр бэсрэг наадам зохион байгуулагдах бөгөөд хурдан морины уралдаанд хоёр насны (даага, соёолон) морь уралдана. Бөхийн барилдааны хувьд улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаан, цолгүй 64 бөхийн барилдаан тусдаа болох юм. Цолгүй бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Сумын заан, начин цол олгох гэнэ.

“Иргэдийн баяр” нь зөвхөн наадаж цэнгэх биш, мөн төрийн үйлчилгээг иргэдэдээ өргөн хүрээнд хүргэх зорилготой юм. Аль ч шатны төрийн алба, түүний албан хаагчдын үндсэн үүрэг нь иргэдийнхээ өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оршдог. Иймээс энэхүү баярын үеэр дүүргийн хэмжээний төрийн байгууллагууд маань чухам юу хийдэг, ямар үйлчилгээ үзүүлдэг талаараа иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах юм. Мөн наадмын талбайд хүрэлцэн ирсэн иргэд наадах зуураа төрийн бүхий л үйлчилгээг тэндээс авч болох ажээ.

Уншигч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Энд  дарж авна уу

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чюаньжоугийн Хүүхэлдэйн театрынхан Монголд тоглоно

22/04/2026

Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ

22/04/2026

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026

Их Британид Хатан хаан II Элизабетын хөшөөний төслийг танилцуулав

22/04/2026

Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.