Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дээдийн номын Гайхамшигт соёл” үзэсгэлэн нээгдлээ /фото/
Нийгэм

“Дээдийн номын Гайхамшигт соёл” үзэсгэлэн нээгдлээ /фото/

Урлаг Урлаг18/06/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32_b4ea7637f4af7cc3425e466e5b576a7d22278d725770087272015-06-18-14-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд бид эртнээс ном эрдмийг чухалчлан дээдэлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэж  үр хойчдоо захиж сургаж ирсэн өвөг дээдэс маань өөрсдөө  даавуу даалимбан дээл өмсөх атлаа судар номоо торго дурдангаар баримтаглан, алт мөнгө,  эрдэнийн чулуугаар чимэглэн бичиж ирсэн  эртний  уламжлалтай билээ.

“Q Art Gallery” (хуучнаар Зайсан дахь Цагаандариум галлерей)-д “Дээдийн номын гайхамшигт соёл” хэмээх гайхамшигтай үзэсгэлэн нээгджээ. Тус үзэсгэлэнд хувь хүмүүсийн гар дээр байгаа  17-р зуунаас хойшхи бичигдсэн үнэлж баршгүй гайхамшигт судар номууд дэлгэгджээ. Энд алт мөнгөөр бүтээсэн Жадамба /8 гэгээн/, есөн эрдэнийн Тарвачинбу /Их тонилгогч/, Цэнд /Насны судар/, Доржжодва /Очироор огтлогч/ тэргүүтэй эрдэнийн судрууд болон Зэс болон модон барын судрууд, муутуун цаасан дээр бичсэн гар бичмэлүүд зэрэг нэн ховор  хосгүй бүтээлүүд дэлгэгджээ.

Үзэсгэлэн 6 сарын 17-аас 7 сарын 1-ны хүртэл  14 хоног нээлттэй байх тул  ном эрдмийг  эрхэмлэгч хэн бүхэн очиж мэлмийгээ мялаах боломжтой юм байна.

 

Үргэлжлэлийг: http://www.ugluu.mn/131934.html

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.