Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Оюутан мисс-2015” тэмцээний шилдгүүд тодорлоо
Уртын дуу

“Оюутан мисс-2015” тэмцээний шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг18/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_93333671954052015061811397825465992015-06-18-15-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн 10 гаруй жилийн дараа зохиогдож, амжилттай болж өндөрлөлөө.

“Оюутан мисс 2015” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажилласан юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг” ажиллажээ.

Оюунлаг гоо сайхны төлөө уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн тэмцээн шилдгүүдээ өчигдөр /2015.06.17/ тодрууллаа.

Тэмцээн
•    16-25 настай 
•    Гэрлэж байгаагүй болох хүүхэдгүй байх
•    Сурлага ажил мэргэжил болон гоо сайхан ёс зүйн соёлоороо хамт олноо манлайлагч
•    Харилцааны өндөр соёлтой хувийн зохион байгуулалт сайтай 
•    "Miss Mongolia" тэмцээнд оролцож байгаагүй байх 
•    Сурч боловсрох амжилтанд хүрэх эрмэлзэлтэй байх
•  168 см ээс дээш өндөртэй байх гэсэн шаардлагыг хангасан бүх л охид бүсгүйчүүдэд нээлттэй байсан юм. Тус тэмцээнд оролцогчдоос шилдэг 20 гоо бүсгүй шалгарч авьяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдөн шилдгүүдээ ийн тодрууллаа.

“Оюутан мисс 2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн” нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох бол Дэд болон Гутгаар байрын эзэд “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болж байгаа юм.

Мөн энэ үеэр “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гантулга нэгэн сайхан мэдээ дуулгасан нь тус холбооны санхүүжилтээр, тэмцээнд оролцогчидтойгоо хамтран “Оюутны спортын ордон” барих гэж буйгаа мэдэгдсэн юм. Тив, дэлхийн аливаа миссийн тэмцээний гол үзүүлэлт нь нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил нь байдаг. Тэгвэл Энэ “Оюутны спортын ордон” барих ажил нь дэлхийн оюутан миссийн тэмцээнд оролцох оролцогчоо дэмжсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болж байгаагаараа онцлог болж байна.

Тэргүүн байр: Хувийн дугаар 22, О.Уярал

Дэд байр: Хувийн дугаар 5, М.Уянга

Гутгаар байр: Хувийн дугаар 32, Г.Сарантунгалаг нар тодорлоо.

Спортлог мисс: Хувийн дугаар 33, Б.Ариунзул

Сошиал мисс: Хувийн дугаар 25, Ичинноров

Оюунлаг мисс: Хувийн дугаар 59, 

Авьяаслаг мисс: Хувийн дугаар 12, Э. Хулан

Хувийн дугаар 38, Г.Чимэдлхам

 

Эх сурвалж: Photonews.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025

74 сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтны үлдэгдэл олджээ

12/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нэгдүгээр шатны шалгаруулалт болж байна

12/08/2025

Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” кино дэлхийд нээлтээ хийлээ

12/08/2025

Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

12/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.