Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“PLAYTIME 2015” Амьд хөгжмийн наадмын ”Pre-Party өдөрлөг болно
Уртын дуу

“PLAYTIME 2015” Амьд хөгжмийн наадмын ”Pre-Party өдөрлөг болно

Урлаг Урлаг19/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
523a37ef5c57155aoriginal9191535732015-06-19-12-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2015 Амьд Хөгжмийн Наадам энэ оны 6-р сарын 27, 28 өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

Зохион байгуулагчдын зүгээс наадмыг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагын дараагийн сонирхолтой үйл ажиллагаа бол амьд хөгжим сонирхогчидод зориулсан "PLAYTIME 2015 Амьд Хөгжмийн Наадмын" Pre-Party өдөрлөгийг 2015 оны 6 – сарын 18нд Gandan Live House-д зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт "Playtime", “Шинэ Давалгаа”, "Нааглихац" тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан  оролцох бөгөөд азтай 2 хос тасалбарын эзнийг хүрэлцэн ирсэн залуучууд дундаас тодруулах болно.

Тус өдөрлөгт PLAYTIME 2015 наадмын ерөнхий зохион байгуулалт, болон REPLAY” буюу наадамд хүрэлцэн ирсэн залууст хог хаягдалаа хэрхэн багасгах, зөв зохистой ашиглах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой урлагийн яармагийн тухай мөн наадамд хүрэлцэн ирэх залуусд зөвшөөрсөн болон хориглосон зүйлсийн талаарх дэлгэрэнүй мэдээллийг зохион байгуулагчидийн төлөөлөлүүд танилцуулах болно.

Мөн дашрамд дуулгахад 2015 оны 6 сарын 20 ний өдрийн 3 цагт GN Beveragesкомпанийн PEPSI брэндтэй хамтран Playtime Pepsi хөтөлбөрийг Хүннү моллд зохион байгуулна. Тус өдөрлөгт наадамд оролцох хамтлаг дуучид хүрэлцэн ирж тоглох бөгөөд азтай 2  хос тасалбарын эздийг мөн цугларсан хүмүүсээс тодруулах болно.

Наадмын тасалбарыг Хай-Фай Рекордзийн салбаруудаарболон 1900-1950 иар үнэгүй хүргүүлэн худалдаална. Мөн Юнителийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан Юнителийн 40 мянгат, Өргөө 2, Хорооллын салбаруудаас 15%-20% ийн хямдралтайгаар худалдан авах таатай боломжийг Танд олгож байна. Тасалбарыг нэг өдрийн 30,000₮, хоёр өдрийн 50,000₮-өөр худалдаалж байна.

Наадмын албан ёсны цахим хуудас www.playtime.mnцахим хуудсаар дамжуулан наадамтай холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой юм. 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.