Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Фридагийн амьдралаас суралцах 10 хичээл
Уртын дуу

Фридагийн амьдралаас суралцах 10 хичээл

Урлаг Урлаг22/06/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
FridaKahlo_005e5373253392015-06-22-11-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

FridaKahlo_005e

Фрида Кало болон түүний нөхөр Диего Ривера

Мексикийн алдарт зураач Фрида Калогийн зовлон бага байхаас нь л эхэлжээ. 6 настай байхдаа саа өвчин тусч баруун хөл нь хөгжилгүй болон хатангаршиж түүнээсээ болж байнга хөлөө нуун явах болжээ. 18-хан насандаа трамвайны аймшигт осолд орон амьдрах найдваргүй гэгдэж байсан ч урт удаан хугацааны турш орон дээр хэвтэн өнгөрүүлэх зовлонт амьдрал эхэлжээ. Фрида ааваасаа будаг бийр гуйхад гэр бүлийнхэн нь түүнд орон дээр зурж болох зургийн хэрэгсэл болон өөдөөс нь харсан толь бэлдэж өгсөн байна. Тэр үеэс тэрээр өөрийгөө зурж эхлэн уран зурагт татагдан оржээ. Алхаж сурсныхаа дараа уран зургийн урланд хичээллэж тухайн үед алдартай байсан Диего Ривератай 22 насандаа гэрлэжээ. Гэр бүлийн амьдрал нь тийм ч дардан байсангүй олон адармаатай явдлаар дүүрэн өнгөрчээ. Фрида үе үе нурууны гэмтлээсээ болж эмнэлэгт хэвтэн, нийт 35 удаа мэс засалд орсон байдаг. Тэрээр 47 насандаа эмнэлэгт уушигны хатгаагаар нас баржээ.

Түүний амьдралаас суралцах 10 хичээл:

Хайр бол уйчлалт

"Би амьдралдаа хоёр том осолд орж байсан. Нэг нь трамвай нөгөө нь Диего /нөхөр/. Диего бол хамгийн муу нь" Фрида Кало

Түүний нөхөр Диего маш шалиг нэгэн байсан. Гэр бүлийнхэн нь хорьж байсан ч Фрида түүнтэй гэрлэсэн юм. Нөхөр нь хичнээн зовоож, хуурч байсан ч гэсэн тэрээр хайрынхаа төлөө энэ бүгдийг уучилж өнгөрүүлжээ.

Хайр бол тайлбарлах аргагүй

"Тэдний гэрлэлт бол тагтаа заан хоёрын харьцаа шиг л байсан" Фридагийн ээж Матилда Калдерон

Диего 42 настай 300 паунд жинтэй, Фрида 22 настай 98 паунд жинтэй байсан. Нөхөр нь байнга түүнийг хуурч, түүнд бараг цаг зарцуулдаггүй байсан. Гэсэн хэдий ч Фрида нөхрөө үхэх хүртлээ хайрласан. Яагаад Диегод хайртай байсан юм бол? Энэ асуултад хэн ч хариулж чадахгүй учир нь хайр бол тайлбарлах аргагүй.

Өөрийгөө хайрла

“Би ихэнх цагийг ганцаар өнгөрүүлж байсан болохоор өөрийгөө зурж байлаа. Миний бүхнээс илүүтэй мэдэх сэдэв би өөрөө л юм даа”  Фрида Кало

Өөрийгөө хайрлана гэдэг нь ямар ч нөхцөл байдалтай байсан өөрийгөө санаж байхыг хэлнэ.

Фрида 143 зураг зурсны 55 нь өөрийнх нь хөрөг байдаг. Түүний өөрийн хөрөгт инээсэн дүр нэгээхэн ч үгүй. Хэтэрхий тогтуун, гашуудсан гэмээр төрх л харагдана. Нөхөр нь түүнийг хуурч, өвчин нь түүнийг зовоон бие, сэтгэлийн зовлонтой байсан ч өөрийгөө хэзээ ч мартаж байгаагүй. Зургаа зуран өвчин шаналлаа даван туулж байсан. Нөхөр нь өөр бүсгүйтэй холбогдсоноос хойш Фрида  бусдын адил гэртээ уйлж суухыг хүссэнгүй өөрийгөө тийм эрхтэй хэмээн бодож нөхөртэйгөө адилхан өөр хүнтэй уулздаг байжээ. Нэг удаа америкийн уран барималч Исама Ногучитай уулзаж байгаад баригдан золтой л Диегод буудуулчихаагүй гэдэг.

Хэзээ болихоо мэдэж бай

"Би өвдөөгүй… Би эвдэрчихсэн" Фрида Кало

Тэрээр хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч гэмтлээсээ болон бүтэлгүйтэж гурван ч удаа хүүхдээ авахуулж байжээ. Гурав дахь абортын дараа нөхөр нь Фридагийн охин дүүтэй унтсаныг мэдэж шууд хаяж явж байжээ. Дөрвөн жилийн дараа тэд буцаж нийлсэн юм.

Зовлон бол ухамсрын нэг хэлбэр

"Би зовлонгоо уун живүүлж байхад новшнууд сэлээд сурчихсан байсан" Фрида Кало

Тэрээр бага байхаасаа л оюуны, сэтгэл санааны, бие физилогийн зовлонтой тэмцэж ирсэн. Фрида тэр бүгдийг өөрийн тэвчээр, ухамсраар даван гарч чадсан юм.

Өдрийн тэмдэглэл хөтөл

"Би хэзээ ч зүүд, төсөөллөө зурж байгаагүй. Би өөрийнхөө бодит байдлыг зурдаг" Фрида Кало

Ихэнх хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөхийн давуу талыг дутуу үнэлдэг. Фрида хэрвээ өвчин, шаналлаа гадагш нь гаргадаггүй байсан бол 47 хүртлээ амьдарч чадахгүй байх байсан. Уйтгар, гуниг нь бусад ямар ч өвчнөөс илүүтэйгээр хүнийг хурдан алж чадна. Тэрээр анх осолд орж бийр гартаа барьснаас хойш зургаараа дамжуулан өдрийн тэмдэглэл "бичиж" эхэлсэн юм. Фрида өөрийн дотор байгаа уур уцаар, уйтгар гунигаа гайхалтай бүтээл болгон хувиргаж чадсан.

Өөрийн төрхнөөсөө ичих хэрэггүй

Фрида Мексикийн гоо үзэсгэлэнгийн нүүр царай болж чадсан. Тэрээр олон өнгийн үндэсний хувцас, өвөрмөц үс засалт, онцгой төрхөөрөө алдартай. Нийлсэн хөмсөг, сахал зэргийг нь хүмүүс одоо шоолж болох ч энэ бол түүний хэзээ ч давтагдашгүй төрх юм. Фрида бидэнд өөрийн байгалиас заяасан төрхөндөө сэтгэл хангалуун байж ичих хэрэггүй гэдгийг заасан.

Төлөвлгөөндөө захирагдах хэрэггүй

"Үнэмлэхүй зүйл гэж үгүй. Бүгд л өөрчлөгдөж, хөдөлж, нисч, эргэж, явж байдаг" Фрида Кало

Фрида 18 нас хүртлээ зураач болно гэж хэзээ ч төлөвлөж байгаагүй. Тэрээр эмч болохыг хүсч 2000 оюутантай, тэдний 35-хан нь эмэгтэй байсан анагаахын сургуульд суралцдаг байсан юм.

Эмэгтэй хүний дотор хангалттай хүч байдаг

"Эцсийн эцэст бид чадна гэж боддогоосоо илүү тэвчиж чаддаг" Фрида Кало

Нөхөр нь түүний бүх энергийг "сорж", осол түүнд амьдралын турш тэсвэрлэшгүй өвдөлт болж байсан ч эмэгтэй хүн энэ бүгдийг давж чаддаг гэдгийг Фрида харуулж чадсан.

Юунд ч бүү санаа зов

"Би баяр баясгалангийн гарц бий гэдэгт найдаж байна. Би хэзээ ч буцаж ирэхгүй гэж бодож байна" Фрида Кало

Фрида яриандаа мэргэн үг их ашиглан ярьдаг хөгжилтэй хүн байсан. Тэрээр тамхи татаж, текила /архи/ уух дуртай, олон үдэшлэг зохион байгуулж зочиддоо зориулж солгой хоолойгоор дуулдаг байжээ. Түүнд эмч нар бөөрний дутагдал, цус багадалт, халдварт өвчний онош тавьсан ч архи ууж, тамхи татаж, хөгжилдөхөө болиогүй. Тэрээр амьдралынхаа турш маш олон зүйлийг алдаж цаашид алдах юм үлдээгүй байсан. Тэр юунд ч санаа зовдоггүй байсан. Энэ л түүнийг агуу ФРИДА болгож чадсан юм.

FridaKahlo_008E

FridaKahlo_012E

FridaKahlo_016E

FridaKahlo_017E

FridaKahlo_010E

FridaKahlo_018E

FridaKahlo_015E

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.