Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа
Нийгэм

“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа

Урлаг Урлаг23/06/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
73823_1427549112546872015-06-23-11-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан "Нийслэлийн өөрчлөлт миний дуранд" сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулж байна.

"Нийслэлийн өөрчлөлт миний дуранд" сэдэвт гэрэл зургийн уралдааны зорилго нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлтийн бодит дүр, төрхийг гэрэл зургийн хэлээр тод томруун харуулж олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
Нийслэл хотынхоо өнгөрсөн, одоо үеийг харьцуулан харуулсан 2012 оноос хойшхи бүтээл байхаас гадна фото сурвалжлагын төрлөөр оролцож болно.
Гэрэл зургийн бүтээлд тавигдах шаардлага:

  1. Гэрэл зураг нь дижитал болон хальсных байж болно. Дижитал зураг нь 20мв-аас ихгүй, JPEG юмуу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксэл, нягтрал 200DPI-аас дээш үзүүлэлтэй байна.
  2. Нэг оролцогч гэрэл зургийн 5 хүртэл, сурвалжлага хэлбэрээр 9-12 багц бүтээлээр оролцох боломжтой.
  3. Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх.
  4. Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх.
  5. Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх
  6. Бүтээлд нэр болон тамга тавиагүй байх.

Бүтээлээ "Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо" болон НЗДТГ-т 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12:00 цаг хүртэл  ирүүлэх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.