Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн уралдаан болно…
Нийгэм

“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн уралдаан болно…

Урлаг Урлаг25/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download_(1)4259089562015-06-18-09-00[www.urlag.mn]315715252015-06-25-09-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Нийслэлийн өөрчлөлт миний дуранд" сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна.

Уралдааны зорилго нь нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлтийн бодит дүр төрхийг гэрэл зургийн хэлээр тод томруун харуулж олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

Уралдаанд оролцох бүтээл:   Нийслэл хотынхоо өнгөрсөн, одоо үеийг харьцуулан харуулсан 2012 оноос хойших бүтээл байхаас  гадна фото сурвалжлагын төрлөөр оролцож болно.  

Хугацаа:   2015.06.01- 2015.09.05

Гэрэл зургийн бүтээлд тавигдах шаардлага:  

1.    Гэрэл зураг нь дижитал болон хальсных байж болно. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юмуу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй байна.

2.    Нэг оролцогч гэрэл зургийн 5 хүртэл бүтээл, гэрэл зургийн сурвалжлага хэлбэрээр 9-12 багц бүтээлээрээр оролцох боломжтой.

3.    Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх.

4.    Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх

5.    Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх

6.    Бүтээлд нэр болон тамга тавиагүй байх   

Шилдэг бүтээлийн шагналыг 2015-09-25  ны өдрийн өдөрлөг дээр  гардуулна. 
Шагналын сан: 5 сая төгрөг

Гэрэл зургийн бүтээл:

– Тэргүүн байр:1.5 сая төгрөг

– Дэд байр: 1.000.000 төгрөг

– Гуравдугаар байр: 600.000 төгрөг

– Тусгай байр 3 хүн

Бүтээлээ Монгол гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хаягаар болон НЗДТГ-ын майл хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас:   99091754, 99881159  И-мэйл: [email protected]  

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны зургаадугаар сарын 5 -ны өдрийн 12.00 цаг хүртэл хүлээн авна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.