Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 13. Буд гараг. Суулга одтой, 1 цагаан хар мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлагаАвахуй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Ажил хэргийн хамтрагчийн тусламжтайгаар төлөвлөснөө амархан биелүүлж чадна. Сайн өдөрт болох ганц таагүй явдал нь ойрын хүрээллийн хүнтэй хийх маргаан байх бололтой. Маргааныг дэврээхгүйн тулд та ухаантай бай. Боломжтой бол үдшийг байгаль, цэвэр агаарт өнгөрүүл.
Үхэр (4/20-5/20)
Өөрчлөлт хувьсалт хийх өдөр. Таны үр хүүхэд, ажил, уран бүтээлийн амжилттай холбоотой байх бөгөөд энэхүү өөрчлөлтийг зөвхөн өнөөдөр биш дараагийн 7 хоног, cap ч үргэлжлүүлэх байх. Таны амьдралын эрч хүч сайжирна. Таны амжилт гаргах эсэх нь та өнгөрсөн зүйлсийг хэрхэн бодитойгоор үнэлэхээс шалтгаална. Ажил дээрх гэрээ хэлэлцээр эсвэл үнэт зүйлстэй анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Эдгээр зүйлсээс таагүй асуудал гарч магадгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр өөрийн сонирхлоо бат хамгаалах өдөр. Таныг дотоод сэтгэлийн эрч хүч маш бүтээлч болгоно. Өөрийн хүүхэд насаа дурсч өмнө нь хийж үзэхийг хүсдэг байсан зүйлээ хий. Ингэх нь сэтгэл санааг тань сэргээх болно. Ихэнх энэ ордныхон хамтрагчтайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй учир тэвчээртэй байгаарай. Ухаантай эмх цэгцтэй бие авч яв. Зөвшилцөлд хүрсэн асуудлаа ахин нэг анхаар. Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаснаар энэ өдөр амжилттай байна.
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Шинэ хүнтэй танилцаж магадгүй, эсвэл таны амьдралыг үндсээр нь өөрчилж мэдэх ямар нэгэн мэдээ сонсоно. Магадгүй танд чухал шийдвэр гаргах хэрэг гарна. Байдлыг бодитой үнэлж цэгнэхэд таны мартах явдал ба өөдрөг бус үзэл саад болно. Бодол санаа ба мэдрэмжээ тэнцвэртэй байдалд аваачиж өөртөө ачаалал өгөлгүй тайвшрах хэрэгтэйг анхаар.
Арслан (7/23-8/22)
Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс олон таагүй явдлын эх булаг болно. Ажил дээрээ удирдлага, хамт олонтойгоо санал зөрөлдөх эсвэл түншүүдтэйгээ хэлэлцэн тохироход хүнд байх болно. Элдэв совин, шинж тэмдгүүдийг анхааралтай ажигла, өнөөдөр таны дотоод мөн чанар гадаад ертөнцөд тусгалаа олно. Энэ ордны эмэгтэйчүүд өнөөдөр хэт их хөнгөмсөг зангаасаа болж бусдад хууртаж болзошгүй. Зүүд зөнтэй байна. Хайрсан боов зүүдэлбэл хэрүүл маргаан болно.
Охин (8/23-9/22)
Таагүй өдөр. Магадгүй сэтгэл санаа таагүй уур бухимдлаас болно. Ойрын хугацаанд ямар нэгэн нэмэлт санхүүгийн боломж олдоно гэж бүү найд. Тиймээс хянамгай бай. Таны бодолд буй тэр хүнээс санхүүгийн туслалцаа бүү ав. Учир нь хүйтэн харьцаа үүсэх магадлалтай байна. Энэ өдөр бвдвөл нэлээд хүндэрч болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдрал болон бүтээлч чадвар, ажилдаа эрч нэмэгдэх өдөр. Шашин шүтлэг дээр энэ өдрийн эргэлзээ болон гэр бүл эв найрамдалтай байх өдөр. Хамтрагчтайгаа зөвшилцөлд хүрэх мөн анд нөхдийн харилцаатай байна. Дотоод сэтгэлээ сонс. Таны хүсэл мөрөөдөл ойрын хугацаанд биеллээ олно. Энэ өдрүүдэд бүх зүйлс тайван тогтуун байна гэдгийг од гариг анхааруулжээ.
Хилэнц (10/23-11/21)
Таны эрүүл мэнд хөдөлмөрийн бүтээмж тань хамгийн өндөр цэг дээр байрлаж байна. Гэхдээ хэт ачаалалтай ажилласнаас болоод мэдрэлийн ядаргаанд өртөж болзошгүй. Таны амжилт хүсч байсан тэр үр дүнг авчрах болно. Галаас хол бай, таагүй зүйл галтай холбоотой байна. Зүүд тэр өдөртөө биелнэ.
Нум (11/22-12/21)
Албаны байдалд эерэг өөрчлөлт гарах нь. Удирдлагадаа, улсын байгууллага, нийгмийн хамгааллын багууллагад хандахад сайн өдөр. Таны өөрчлөгдөх чанар ба эргэн тойрныхоо хүмүүсийг өөртөө татах чадвар өндөр үр дүн гаргаж мэднэ. Гэхдээ та өөрийн өмнө том зорилт тавьсны хэрэггүй. Хэцүү ажлууд нэг өдрийн дотор биелэгдэхгүй. Хэрвээ хоёр удаа давтаж эсвэл олон дахин оролдох тусам хийж буй зүйл тань бүтэлгүйтнэ.
Матар (12/22-1/19)
Оюун ухаанаа өөрчлөн шинэчлэх, сансраас энерги авах, сэтгэл санаагаа ариусгах өдөр. Энэ өдөр ажил мэргэжлийн салбарт үйл ажиллагаа явуулах, арилжаа наймаа хийх, шинийг эрж хайж, бүтээж туурвих зэрэг ажил үйлсэд өлзийтэй сайн. Холын аялал, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөх зорилгоор шинэ ажлыг эхлүүлэх болон энэ талаар хийх уулзалтууд нь эерэг үр дүнг танд авчрах болно. Төр засгийн байгууллагуудад ямар нэгэн асуудлаар хандвал бүтэмжтэй байж шийдэгдэх болно.
Хумх (1/20-2/18)
Таны шаргуу ба идэвхтэй байдлаас болж ашигтай захиалга эсвэл хамтын төсөлд оролцох сайхан санал ирж болно. Танд бүгдийг сайтар нягталж үзэх хэрэгтэй болох нь. Төсөлд санагдсан шиг амжилтанд хүрэхэд тийм ч амаргүй байна. Гэнэтийн саад тотгор бодол санаагаа хэрэгжүүлэхдээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдоно. Гэр бүлийн улсуудын эрүүл мэндэд санаагаа тавь. Урьд нь тоогоогүй өвчний хүндрэл гарч мэднэ. Аюултай нөхцөл харагдахгүй байна. Гэвч урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс дээр юм.
Загас (2/19-3/20)
Албан тушаалын шатаар өгсөхөд тохиромжтой өдөр. Эхлүүлж байгаа ажил хэрэгт амжилт дагалдана гэж бодож тооцоолж болно. Таны хувьд шинэ зүйлээр нэг их оролдож, хийх гэж зүтгэсний хэрэггүй байх нь зүйтэй ба харин хуучин асуудлуудын учрыг олж, бичиг цаасан дээрээ төвлөрч ажиллах нь илүү дээр байна. Магадгүй, тэр бүхэнд хэзээ хэзээнээс илүүтэй идэвхи гаргахыг шаардах бөгөөд үр дүнд нь ашиг хонжоо олох магадлал маш өндөр байна.
www.urlag.mn