Наймдугаар сарын бороотой өдөрүүд үргэлжилсээр….
Урт цувтай,өнгө өнгийн шүхэр барьсан хүмүүс хотын гудамжаар холхино.Би ч тэднийг цонхоор ажиглан сууж байлаа.Хотын төвын замын хажуугийн гудамжин дахь жижигхэн дэлгүүрт би худалдагчаар ажилладаг байв.Бэлэг дурсгалын зүйлс,тоглоом,уран зохиолын ном гэх мэт зүйлс худалдахийн сацуу сүүлийн үед бороотой өдрүүдийг ашиглан шүхэр,усны гутал зарах болсон юм.Тэр маань ч бодож байснаар гайгүй сайн гүйлгээтэй байлаа.Цонхны хажуудах жижиг сандал дээр гаднах орчинг ажиглан сууж байтал дэлгүүрийн шилэн хаалга онгойж бороонд нэвт норсон эр мөрөө хавчин орж ирэв.
-Хөөе Анар аа үйлчлүүлэгч орж ирлээ гэж цаанаас хамт худалдагч хийдэг Чимгээ эгч намайг ажилаа хийхийг үүрэг болгов.Би ч сандалнаасаа өндийн босож өнөө залуу дээр очин мэндэлж
-Сайн байна уу? та юу сонирхож байна гэж асуулаа.Тэгтэл өнөө эр шүхэр гэж шуудхан хариулав.Би ч тэр Чимгээ эгч ч тэр бороонд нэвт норсон энэ ахыг шүхэр авна гэдэгийг бараг л гадарлаж байсан юм.Би түүнийг дагуулан цаад талын шүхэр усны гутал зардаг хэсэгт очин
-Та альнаас нь авах уу? гэж асуухад тэрээр эгнүүлэн тавьсан шүхэрнүүд дээрх үнийг нь сайтар харсанаа
-Энийг гээд гараараа хар өнгийн хамгийн хямд үнэтэй шүхэр лүү нь заав.Түүний энэ сонголт намайг үнэхээр гайхахад хүргэв.
-Эрхмээ наадах чинь тийм ч сайн шүхэр биш шүү дээ.Дорхноо л цоорчихно гэсэнд өнөө эр учиргүй инээснээ
-Мэдэж байна аа.Гэхдээ надад энэ шүхэрийг л авах мөнгө байна гэв.Ингээд өнөө эр хямд шүхэрнийхээ тооцоог хийгээд шүхэрээ дэлгэн сэтгэл өөдрөг дэлгүүрийн хаалгаар гарлаа.Зүсэр бороо шиврэн орсоор байлаа.
-Чи их хачин юм аа тэр хүн өөрийнхөө л хэмжээнд тохируулж хямд шүхэр авч байхад юунд нь гайхаав хэмээн Чимгээ эгч цаана дэлгүүрийн эд зүйлсээ янзлангаа ам нээв.
Би хариуд нь юу ч хэлсэнгүй номын хэсэгт ирэн шинээр ирсэн номнуудаас сонирхон уншив.Хэсэг хугацааны дараа дахин дэлгүүрийн хаалга онгойлоо.Энэ удаа урт цув өмссөн залуухан царайлаг бүсгүй орж ирэв.Түүний баруун гартаа барьсан таягийг нь хараад бүсгүйг сохор гэдгийг мэдэв.Гэсэн ч тэр миний харж байсан бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь яг л уран зураг дээрх бүсгүй мэт байсан юм.Уншиж байсан номоо хаан бүсгүй дээр очлоо.
-Сайн байна уу? та юу сонирхож явна хэмээн би эелдэг өнгөөр инээмсэглэн цаг үргэлж орж ирсэн үйлчлүүлэгч нартаа хэлдэг үгээ хэллээ.
Бүсгүй цувныхаа малгайг доошлуулан урагш унжсан үсээ арагшуулан
-Аан би ном авах гэсэн юм гэлээ.Түүний намуухан дуу хоолой нь хүртэл надад таалагдах шиг болов.
-За тэгвэл намайг дагаад яваарай гээд би номын хэсэг рүү түүнтэй хамт алхан очлоо.Тэр сохор хэдий ч ном сонирхож ирсэн нь миний сонирхолыг эрхгүй татав.Дэлгүүрийн цаад талын буланд байх тавиур дээр төрөл бүрийн ном эгнүүлэн тавьсан хэсэгт ирлээ.
Бүсгүй хажууд нь зогсох над руу инээмсэглэн харсанаа
-Уучлаарай та надад ном сонгоход минь туслахгүй биз гэж асуув.Би ч түүнтэй адил номонд ухаангүй дурласан нэгэн учир дуртайяа зөвшөөрлөө.
-Мм за та тэгээд ямархуу төрөлийн ном сонирхож байгаа бил ээ? гэхэд тэр бага зэрэг ичингүйрэн
-Хайрын тухай гэж сулхан өнгөөр хариулав.Би ч түүнд туслахаар хайрын гэх тодотголтой хэдэн ном сонгон авч бүсгүйд танилцуулав.Гэвч бүсгүйд ихэнх нь таалагдсангүй.Шалтгаан нь гэвэл тэдгээр номон дээр уйтгар гунигтай,хайртай хосуудын хэн нэгэн үхэж дуусдаг, аз жаргалгүй төгсөл гардаг байв.Гэнэт би өмнө өөрийнхөө уншиж байсан нэгэн номыг санан номын тавиурын хамгийн дээрээс нь авлаа.
-Энэ чамд гарцаагүй таалагдах байх.Энэн дээр чиний хүсч байсан аз жаргалтай ямар ч зовлон гуниггүй хайрын талаар гардаг юм гэхэд бүсгүй
-Тэгвэл би авнаа гэснээ чи их ном уншдаг уу? гэж асуулаа.
-Аан тийм ээ.Ном бол миний сайн найз л гэсэн үг гээд бага зэрэг инээлээ.Чимгээ эгч кассан дээр суунгаа бид хоёрын дотно мэт юм ярьж буйг гярхай ажиглан харж байлаа.Ингээд бүсгүй миний санал болгосон аз жаргалтай хайрын тухай өгүүлэх номыг худалдан авлаа.Тэр уг номыг авсандаа үнэхээр баярлаж буй нь илт байлаа.Бүсгүй номоо аван гарах гэтэл би түүнийг шүхэргүй явж буйг санан араас нь шүхэр барин очлоо.
-Гадаа бороотой байна энэ шүхэрийг ав гээд би түүний нөгөө гарт нь дэлгэсэн тод ягаан өнгийн шүхэр атгууллаа.Бүсгүй гайхсан янзтай
-Өө хэрэггүй дээ.Би цувтай болохоор зүгээр гээд миний өгсөн шүхэрийг над руу сарвайв.
-Зүгээр ээ ном авсаны урамшуулал гээд л бодчих.Энэ ягаан өнгийн шүхэр чамд тохирно гэхэд
-Баярлалаа гэхдээ би дараа буцааж өгнөө гэв.
-Тэгэх хэрэггүй шүү.Харин оронд нь надтай болзоонд явж болох уу? гэж би зориг гарган асуулаа.Надаас ийм үг хэлэх зориг гарна гэж би өөрөө ч төсөөлж байсангүй.Бүсгүй сандарсан нь илт мөрөө хавчин цааш эргэн
-Таны сайхан сэтгэлийн хариуд би зөвшөөрч байна.Гэхдээ та над шиг сохор бүсгүйтэй яагаад болзох гэсэн юм.Би ер ойлгохгүй байна гэлээ.
-Чи өөрийнхөө царайг толинд харж байсан уу? гэж би түүнээс асуухад тэрээр юу би чинь сохор шүү дээ яаж харах билээ гэв.
-Тэгвэл чи өөртэй чинь болзох гэсэнд гайхах нь аргагүй л юм байна.Чи дэндүү үзэсгэлэнтэй болохоор би чамайг зүгээр л явуулж чадсангүй гээд инээлээ.Бүсгүй ичингүйрэн
-Энэ үгийг би анх удаа л сонсож байна.Чамайг худлаа ярьж байгааг мэдэхгүй ч би итгэлээ.Дараа уулзья гээд тэр хаалга нээх гэхэд нь би
-Хүлээгээрэй хамт явья гээд гадуур хувцасаа өмсөн хамт гарлаа.
-Хөөе чи чинь ажилаа яах гээв ээ хэмээн Чимгээ эгч араас үглэсээр хоцров.Одоо надад ажил огтхон ч чухал санагдахаа болив.Түүн шиг бүсгүйтэй хэсэгхэн хугацаанд ч болов хамт байна гэдэг надад олдохгүй хувь завшаан мэт л санагдаж байлаа.Зөөлөн бороо шивэрсээр..бүсгүйн хажууд би шүхэр барин алхлаа.Тэр өдөр бороотой бүрхэг өдөр байсан ч сэтгэлийн минь гүнд үүл цэлмэсэн сайхан өдөр болж өнгөрөв.Дөнгөж л танилцсан бүсгүйдээ ухаангүй дурласан гэдэгтээ би итгэж яддаг байлаа.Түүнийг Сарнай гэдэг бөгөөд миний ажилладаг дэлгүүрийн ойролцоо эгчтэйгээ хамт амьдардаг байсан юм.Эгч нь түүнд үргэлж хайрын тухай ном уншиж өгдөг байв.Харин энэ мөчөөс хойш би түүнд ном уншиж өгч харин тэр мөрийг минь дэрлэн анхааралтай сонсдог болов.Зүгээр л ном уншаад өнгөрсөнгүй би түүнд хорвоо дэлхийн бүхий л зүйлсийг ямар байдаг талаар дүрсэлэн ярьж өгдөг болов.Би хэдийн түүний хорвоог харан хоёр нүд нь болсон байлаа.Хайр гэдэг нүдэнд харагдахгүй ч сэтгэл зүрхэнд минь орших хамгийн хүчтэй зүйл гэдгийг би түүнээс л анх мэдэрсэн юм.