Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Чонон сүлд” романы зохиолчыг “Бичгийн мэргэн” цол, тэмдгээр шагналаа
Нийгэм

“Чонон сүлд” романы зохиолчыг “Бичгийн мэргэн” цол, тэмдгээр шагналаа

Урлаг Урлаг06/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-08-06_0940278824687802015-08-06-09-41[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Бүгд найрамдах Хятад ард улсын зохиолч Зян Рунд дэлхийн монгол зохиолчдын холбооноос утга зохиолын дээд гардууллаа. Түүний бичсэн “Чонон сүлд” роман нь дэлхийн 32 оронд хэвлэгдэж, 70 гаруй оронд кино болон үзэгчдэд хүрчээ.

   Дэлхийн Монгол Зохиолчдын Холбоо нь дэлхий даяар тархан суурьшсан, Монгол гэсэн сэтгэлтэй, элэг нэгтэй зохиолчдыг нэгтгэсэн холбоо юм байна. Энэ холбооны анхны үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр болсон юм. Тус холбооны дээд шагнал болох Бичгийн мэргэн хэмээх шагнал нь дэлхийн хүн төрөлхтний ёс зүй, хүний хүмүүжилд үр нөлөөгөө үзүүлсэн зохиолчдод очих юм байна. Бичгийн мэргэн шагналын анхны эзнээр БНХАУ-ын зохиолч Чонон сүлд романы зохиолч Зян Рунд олгохоор шийдвэрлэсэн юм.

   Зохиолч Зян Рун өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй ч түүний шагналыг зохиолчийн дотнын анд, зураач Чэнь Зи Цюнь гардаж авлаа. Дэлхийн монгол зохиолчдын холбооны Ерөнхийлөгч Ц.Хулан хэлэхдээ "2014 онд анх орчуулагдан хэвлэгдсэн Чонон сүлд роман нь өнө удаан жилийн түүхтэй манай хоёр орны утга зохиолын харилцаанд шинэ өнгө, гэрэл нэмсэн төдийгүй, уншигч олны зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсан чанартай, сайн бүтээл гэдэг нь одоогийн байдлаар дэлхий дахинаа утга зохиол, дэлгэцийн ертөнцийн үзэгдэл болсон байгаагаас нь харагдаж байгаа гэдгийг үзэгч нэгт уран бүтээлчид, урлаг судлаачид онцолж байна" гэжээ.  

   МУСГЗ, зохиолч Д.Цэнджав, Урлаг судлаач С.Майжаргал нар хэлэхдээ  "Дөрвөн жилд нэг удаа олгох тус нэр хүндтэй шагналын анхны эзэн нь Зянь Рун болж байгаа юм "Чонон сүлд" романыг Монголын нэрт судлаач Д.Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болон хэвлүүлсэн байна. Энэхүү роман хураангуй, дэлгэрэнгүй, хүүхэд залуучуудад зориулагдсан гурван хувилбартай юм. Өнгөрсөн хавар уг зохиолоор Францын нэрт найруулагч Жан Жак Анно "Чонон сүлд" уран сайхны кино бүтээж, гол дүрд нь Монголын жүжигчин Р.Анхням тоглосон" гэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.