Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 22. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлагаМунхрахуй. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сансарын энергийн хайр ивээлийг хүлээн авах өдөр. Маш их энерги, хүч чадлаар дүүрэн өдөр. Илүүдэл хүч чадал нурж болзошгүй. Биеэ барьж дийлэхгүй байх ба эргэн тойрнынхонтой хэрэлдэж маргалдах магадлалтай. Таны хэрхэн биеэ авч явахаас мөнгө санхүүгийн харилцах харилцаа, сэтгэл хөдөлгөх амьдрал бүхэлдээ хамаарна. Гэр бүлийнхээ хүрээнд идэвхтэй амрах, аялах саналыг хүлээн авахаас бүү татгалз.
Үхэр (4/20-5/20)
Эрч хүчтэй, амьдралдаа бүтээлч, идэвх зүтгэлтэй байдал зонхилно. Өчигдрийн таагүй байдал аль эрт арилж өглөөг та эрч хүчтэй угтана. Маш чухал яриа хэлэлцээр хийгдсэнээр таны бизнест ашиг авчрах болно. Хайр дурлалын асуудал их таатай байх нь. Хүч гаргасан романтик болзоо биелэлээ олно. Амжилт тань маргаашийг өөртөө итгэх итгэлийг авчирч мөн зарим нэг өвчинг давж гарах сэтгэл зүйн тэнхээг өгч мөн мэдрэлийн системийг сайжруулна.
Хамтатгах (5/21-6/21)
Эерэг өдөр. Шинэхэн хүмүүстэй танилцахад таатай бөгөөд найзын холбоо үүсгэх нь материаллаг баазын суурийг тавих болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ямар нэгэн алдаа гарах бөгөөд энэ нь сэтгэл санааг таагүй байдалд оруулна. Бусдын юу бодож байгааг сонсож, сайтар тунгаан бодсоноор гэр бүлийн асуудлаа зохицуулах арга зам олдоно. Хэн нэгнээс гэнэтийн бэлэг ирж түүнд сэтгэл хангалуун байна.
Мэлхий (6/22-7/22)
Шинэ хүсэл сонирхолтой болох магадлал өндөр. Ер бусын давтагдашгүй гоо үзэмж, эв дүйтэй байдал тань эрчүүдийн анхаарал, сонирхлыг татна, энэ өдөр цаашдаа гэр бүл болох хүнтэйгээ танилцах магадлалтай. Харин энэ ордны эрэгтэйчүүд үзэл бодлоо хамгаална. Осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Хэт ядрах нь сэтгэл гутралд хүргэнэ. Үүссэн сэтгэл дундуур байдлаас үг яриандаа болгоомж алдаж, үйл хөдлөл хөнгөн хуумгай болно.
Арслан (7/23-8/22)
Хамгийн таагүй өдөр. Хэн нэгэнтэй шинээр танилцахаас аль болохоор зайлсхийж, арилжаа наймааны ажил төрөлд идэвхи чармайлт гаргалгүй, эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцааг аль болох цөөрүүлхийг хичээгээрэй. Муу санаатны далд явуулга, хортой санал зөвлөгөө, аль эсвэл санаа муутны өдөөн хатгалганд өртөх магадлалтай. Зүүд зөнтэй байх ба бялуу зүүдэлбэл хэрүүл маргаан дэгдэнэ.
Охин (8/23-9/22)
Тэнцвэртэй байдал, эв найрамдал бэлэгшээсэн өдөр. Хамтрагчдаа хэт их ачаалал өгсний хэрэггүй. Мөн бага зэргийн таагүй зүйлсийг бүү тоо. Таны чадвар гайхамшгийг бүтээх болно. Хайр дурлалын асуудал их таатай байх нь. Хүч гаргасан романтик болзоо биеллээ олно. Амжилт тань маргаашийг өөртөө итгэх итгэлийг авчирч мөн зарим нэг өвчинг давж гарах сэтгэл зүйн тэнхээг өгнө. Мөн мэдрэлийн системийг сайжруулна. Магадгүй зүүд зөнтэй байна.
Жинлүүр (9/23-10/22)
Эгзэгтэй өдөр. Шинэ хүмүүстэй танилцах гэсний хэрэггүй. Сөрөг нөлөөнд автахаас сэрэмжил, санхүүгийн алдагдалд орж магадгүй. Од гарагс хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлэх нь. Иймээс өнөөдөр онцгой сонор сэрэмжтэй байгаарай. Энэ оройг гэр бүлтэйгээ тайван өнгөрөөхийг хичээгээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Таны зорилго үнэхээр өөрийн тань зорилго уу эсвэл хэн нэгний мөрөөдлийн нэг хэсэг үү гэдгийг мэдэхийг хичээ. Энэ үе бол олон нийттэй харицахад таатай байх бөгөөд ямар нэг сонирхлын бүлэгт элсэхээр шийдсэн бол яг одоо эхлэх цаг шүү. Аялж жуулчлах, хол явах, урт хугацааны бөгөөд алс холын аялал зугаалгад явахад ториомжгүй өдөр. Бэртэж гэмтэх, осол аюулд өртөж магадгүй. Гэртээ сууж, ямар нэг гэр орны ажлаар өөрийгөө зугаацуулаарай.
Нум (11/22-12/21)
Эвлэрч найрамдах, зөвшилцөх өдөр. Ажлын хувьд сонирхол татах үйл явдал хараахан мэдэгдэхгүй ч гэр бүл болох, хүүхэдтэй болоход тохиромжтой сайн. Та түүнийгээ хайрладаг болохыг бүрэн бүтнээр нь үзүүлж харуулах өдөр. Магадгүй, танд аз тохиож сэтгэлдээ хүсэж мөрөөдөж байсан цорын ганц хүнтэйгээ уулзаж учрах болно. Та хоёрын гэрлэлт бат бэх, урт удаан байх болохыг од гаригс амлаж байна.
Матар (12/22-1/19)
Хамгийн тааламжгүй өдөр. Од гарагсын байрлаж буй байрлал нь мэргэжлийн салбарын үйл ажиллагаа болон хувийн харилцаанд таагүй байдлыг бий болохыг урьдчилан хэлж байна. Өөрийнхөө холбоотон гэж бодож тооцож явсан хүмүүсийн зүгээс эвгүй харилцаа, урван тэрслэх байдлыг гаргаж магадгүй бололтой. Хийж дуусгаагүй ажил хэрэг, үүрэг даалгавраа үл биелүүлэх байдал нь мөнгө санхүүгийн алдагдал хүлээх, ажил хэргийн хамтран зүтгэгчтэй харилцах харилцааг муутгахад хүргэнэ. Гэр бүлийн асуудлууд бас дахин бүх төлөвлөгөөт ажлын эхэнд тавигдан гарч ирэх бололтой.
Хумх (1/20-2/18)
Хамт ажилладаг хүмүүс, танилуудтайгаа эв эвдрэлцэхгүйн тулд сэтгэл хөдлөлөө барь гэж одод танд зөвлөж байна. Дээд удирдлагадаа нэр олж, эв зүйтэй байхын зэрэгцээ доод албан тушаалтнуудад жаахан ихэрхэж, бардамнадаг зан тань албан тушаал ахихад тус болно. Гэхдээ үүнээс болж, ажилтнууд таныг шоолж, муу хэлдэг бололтой. Өөрийн ааш араншиндаа анхаарал тавих нь гэмгүй.
Загас (2/19-3/20)
Өрсөлдөгчийн явуулга, муу санаатнуудын атаа ба далдуур хорлол нь удирдлагатайгаа, хамт олонтойгоо харилцах харилцаанд ачаалал үүсгэнэ. Таны хариуцлагатай байх эрмэлзэл, бүх зүйлд оролцохыг хичээх нь ажлыг явуулахад сөрөг нөлөө үзүүлнэ. Гол төлөөлөгчүүдээ тодруулж, хамтрагч нартаа ихээр итгэ.
www.urlag.mn