Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 3. Сумъяа гараг. Харцага одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Санхүүгийн алдагдалтай байх тул арилжаа наймаанд идэвх бүү гарга. Төр, олон нийтийн байгууллага, удирдлагад яарч тэвдэн хандах нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Ажил дээрээ бичиг баримттай харьцахдаа болгоомжтой бай. Үдээс хойш эргэн тойрны хүмүүс, жишээ нь ажлын хамтрагч эсвэл хөрш айлын хүмүүстэй үл ойлголцох бололтой.
Үхэр (4/20-5/20)
Сунжирсан өдөр. Та юу ч төлөвлөсөн бай сайнаар бүтэх бөгөөд мөн мөрөөдөлдөө хүрэх боломжийг авчирах өдөр. Хайр сэтгэл хайж байсан ганц бие энэ ордныхон онцгой хайртай учрах нь. Эхлээд таны сонголт бүтэлгүйтэж болно. Гэвч бурханд итгэ, хүсч байгаа зүйлийг тань өгөх болно. Алдаршихад тохиромжтой үе ирж байна. Үдэшлэгийн урилга, хөгжилтэй нийллэг ар араасаа цуврах нь.
Хамтатгах (5/21-6/21)
Таагүй өдөр. Ямар ч тохиолдолд том хэмжээний хөрөнгө оруулалт хийх буюу их үнэтэй, тансаг бараа худалдаж авах хэрэггүй. Учир нь гариг эрхсийн таагүй байрлалын улмаас өнөөдөр санхүүгийн алдагдал, том гарз хохирол учрах магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүлж байна. Жижиг асуудлууд танд саад болж, таны төлөвлөгөөнд саад учруулна. Үүнийг том асуудал болохоос нь өмнө санаа тавь. Гэр бүлийн хосын харилцаа төгс сайхан.
Мэлхий (6/22-7/22)
Мөргөлдөөнтэй идэвхитэй тэмцэх өдөр. Хувь тавилан, урьдын адил таныг туршиж байна. Таны хийх гэж буй ажил тань бага ашиг авчрах нь. Өнөөдөр ажил дээрээ маргаан, таагүй байдалтай байна. Бодлогогүй алхам бүү хий. Од гарагс зөвд тэмүүлж, хүрээлэн буй орчиндоо муу зүйлс хийхгүй байхыг зөвлөж баина. Энэ өдөр төвийг сахихыг зөвлөж байна. Магадгүй эрүүл мэнддээ анхаарах хэрэг гарна.
Арслан (7/23-8/22)
Сэтгэл санаа тогтворгүй байна. Шүүхэд зарга мэдүүлэх, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн ажиллагаанд анхааралгүйгээс алдаа гаргах магадлалтай. Бичиг баримтаа цагт нь бүрдүүл. Мэргэжлийн асуудал хэлэлцэхдээ хамтран ажиллагсад түншүүдийнхээ саналыг харгалзан үз. Өдрийн эхний хагаст та бүхний анхаарлын төвд байх ба энэ нь таныг биеэ тооход хүргэж мэднэ. Биеийн хэт ачаалал авахаас зайлсхий. Эрт унтаж амар.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Үйл хөдлөлд гаргах эрч хүчтэй байдал нь эргэн тойрны хүмүүст халдварлах, аль эсвэл тэднийг гайхаж алмайруулахад хүргэх магадлалтай байна. Таны хувьд нийгэмд эзлэх байр сууриа сайнаар өөрчлөх, ажил албан дээрх үүрэг даалгаврыг эцэслэн шийдвэрлэх, ойр дотныхонтой харилцах харилцааг батжуулан бэхжүүлэх чадвартай байна. Энэ ордны эрчүүдийн энергийн илүүдэл нь хүрсэн үр дүндээ сэтгэл хангалуун бус байх, аль эсвэл хэрцгий түрэмгий зан авир гаргахад хүргэж мэдэх тул биеэ барихыг од гарагс зөвлөж байна. Зүүд зөнтэй байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Бүгдийг уучлах, амар амгалан, гэм нүглээ ариусгах өдөр. Амьдралын эрч хүч нэмэгдэх тул өөртөө байгаа дотоод нөөц бололцоогоо ашигла. Хамаатан садангаасаа тусламж гуйх нь та тэдэнд ойлгогдох хэмжээний төсөөлөл нэмэгдэнэ. Ихэнх хүмүүсийн дур булаам байдал мөн зөн совин, бүтээлч чадамж нь нэмэгдэх болно. Сүм хийдэд очих, энэрэл нигүүлсэнгүй байх, өнчин асрамжийн хүүхдүүд болон хөгшид настангуудад буян хийх, гуйлтыг зөвшөөрөх өдөр.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Таны амьдралын эрч хүч тань буурна. Магадгүй дур хүсэл буурах, гэрээ хэлэлцээрт алдаа эндэгдэл, сурлага хөдөлмөрт хүндрэл гарч болзошгүй. Ойрын хугацаанд томилолт эсвэл амралтыг төлөвлө. Бүх хурал цуглааныг хойшлуул. Гэр бүлдээ өдрийг өнгөрүүлснээр амьдралын эрч хүчийг авна.
Нум (11/22-12/21)
Таатай өдөр. Ялангуяа уран бүтээлч хүмүүсд одод амжилт амлаж байна. Таны хөдөлмөрч чанар, холбоотнуудаа өөрийн зорилгодоо анхаарлыг нь татах чавар нь бодсон санааныхаа дийлэнхийг хэрэгжүүлэх боломж олгоно. Ямарваа нэгэн санаачлага, ажлын хүрээнд идэвх гаргах нь амжилт авчрана. Урьдын төлөвлөгөөнүүд биелэж эхэлнэ. Энэ өдөр хайр сэтгэлийн тал дээр сайн өдөр юм. Хүүхдүүд болон өсвөр насныхантай маргалдахаас хол бай.
Матар (12/22-1/19)
Шүүмжлэлттэй өдөр. Ажил төрөл дээрээ болон гэр орондоо үүссэн хүндрэлтэй бэрхшээлийг даван туулахтай холбогдуулан та өөрийгөө маш их ядарснаа мэдрэх бололтой. Өөрийн эрхэм хүслийг тас цохиж, эрс татгалзсан хариуг өөртөө өгөх хэрэгтэй. Хуучны сайн найз нөхөд түншүүдээсээ тусламж дэмжлэг аваарай. Өөрийнхөө үүрэг хариуцлагыг байж болох доод хэмжээгээр багасгах хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө амьдралыг сайн тал руу өөрчлөх боломж бололцоог бүү алдаарай.
Хумх (1/20-2/18)
Мэргэжлийн үйл ажиллагаанд хэт их идэвх гарган зүтгэх хэрэггүй гэж одод сэрэмжлүүлж байна. Өнөөдөр ямар ч ажил их цаг, хүч шаардах боловч эцсийн үр дүн таны хүлээсэнээр болохгүй. Сэтгэл санаа хямарч, биеийн байдал сайнгүй байх бөгөөд үүнээс болж, эргэн тойрны хүмүүстэй муудалцаж магадгүй. Тайван байхыг хичээх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Долоо хоногийн эхэнд амьдралын түвшин бууралттай байна. Хувийн амьдралд шийдэгдээгүй асуудлууд эсвэл урьд нь хийсэн амлалтыг нь яаралтай шийдэх хэрэгтэй болж байна. Гэр бүлийн хүрээнд эсвэл ганцаар амрах нь сайн.