Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хөхөндөө хэрхэн сүү оруулах вэ?
Дуу хөгжим

Хөхөндөө хэрхэн сүү оруулах вэ?

Урлаг Урлаг18/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
df57dbca89a45935big1175356412015-08-18-10-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрсний дараагаар хөхний толгойноос эхлүүлэн нар зөв, буруу тойруулан эргүүлж, булчинд цочрол өгөх хэрэгтэй.
Эмэгтэй та хорвоогийн аз жаргал гэгчийг мэдэрч, нүдэндээ одоо хүртэл итгэхгүй “Яаж , ийм хөөрхөн хүүхэд надаас мэндлэв ээ хэмээн баярлан сууна уу? Гэхдээ надад төрөх нь амархан санагдаж,  төрсний дараа жинхэнэ асуудал эхэлж байна гэсэн үг. Иймээс хөхүүл, төрсөн эхчүүдийн түгээмэл тулгардаг асуудал асуултанд хариулахаар шийдлээ.

Хэрхэн зөв амлуулах вэ?

Жирэмсэн болон төрөөд удаагүй эмэгтэйчүүдэд амлуулах болон хөхүүлэх тал дээр асуудал гардаг. Төрсний дараа уураг зангирах, хөх хавдаж, горидох гэх мэт олон асуудал гарна. Тухай бүрт нь эм, эмийн бус аргаар шийдэх нь тун сайн. Хөхний хар бор хэсэг буюу нөсөөг хүүхдийн ам дүүрэн хийх нь зөв. Учир нь бүсгүй та хүүхдээ хөхүүлэхдээ буруу өгвөл хөхний толгой хагардаг аюултай. Нөсөөг хүүхдийн ам дүүрэн хийснээр хөхний угийг цочроож, хөхний сүүг ихээр гаргах боломжийг өгдөг. Хөхний толгойг хөхүүлбэл хагарч, үзүүрийн хэсгийн сүү л гарах болно.

 

 

Хөхний сүүгээ багахан саагаад хүүхдээ хөхүлээрэй

Иймэрхүү зүйлийг хөгшин, настай, олон хүүхэд гаргасан туршлагатай ээжүүдээс сонсож байсан уу? Тэгвэл заавал саах шаардлагагүй. Шинжлэх ухаанаар эмэгтэй хүнээс ялгардаг сүү дэлгүүрийн сүүний адилаар хэзээ ч мууддаагүй. Харин ч эмэгтэй хүний хөхний сүү, эргэн тойрны арьс нь гадны элдэв бактери, вирусыг эсэргүүцэх онцгой чадалтай аж.

Хөхөндөө хэрхэн сүү оруулах вэ?

Төрсний дараагаар хөхний толгойноос эхлүүлэн нар зөв, буруу тойруулан эргүүлж, булчинд цочрол өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөхний толгойг имэрч урагш татаж булчирхайн сүвдүүдэд цочирол өгч, чанга даралттайгаар уг хүртэл нь томруулна. Алган дээрээ хөхөө бариж байгаад бөмбөг ойлгож байгаа мэт цохиж, эвлүүлнэ. Сая ингэвэл хөхний сүү орж, хөхүүлэхэд амар. Хөх зангирдаггүй. Энэ нь ураг мэндэлж, хөхний булчирхайгаа цочроож байгаа хэлбэр.

Их идвэл сүү сайн ордог

Мэдээж идсэнийхээ хэрээр сүү орно. Гэвч шингэн уух зүйл гэдэгт их хэмжээний цай, жүүс, ундаа ордоггүй. Хамгийн чухал нь ширгээсэн ус, амралт хэрэгтэй. Дор хаяж өдөрт нэг удаа 2 цагийн нойрыг бүрэн авбал илт мэдэгдэх болно. Гуалиг, сүү ихтэй хөөрхөн ээж болмоор байвал нарийн боов, бялуу, чихэр, жигнэмэг бүү идээрэй.

Хөхний толгой хагарвал…

Хөхүүлсээр байгаад нэг мэдэхэд хөхний толгой хагараад час, час хийх мэдрэмж төрж байна уу? Тэгвэл эртхэн арга хэмжээ авч, урдчилан сэргийлэх хэрэгтэй. Хөхний эргэн тойрныг бүлээн бор цай, усаар угааж хөхүүлбэл хагардаггүй. Чийгтэй байвал өвдөхгүй гэдгийг санаарай. Өдөр бүр боломжтой цагаараа байнга хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: www.Mongoljingoo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифт шинэ цомог гаргана

12/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

13/08/2025

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

13/08/2025

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг тайзнаа дахин амилна

13/08/2025

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.