Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын рок, поп урлагийнхан өнөөдөр нэгэн дор чуулна
Уртын дуу

Монголын рок, поп урлагийнхан өнөөдөр нэгэн дор чуулна

Урлаг Урлаг26/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c1c044fff5c56c31e0137225f185aca4original9959860742015-08-26-08-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан "Ocean grey" продакшн байгуулагдаад 3 дахь жилдээ болж байгаа билээ. Тус продакшн цоо шинэ, мэргэжлийн дуу бичлэгийн шинэлэг өнгө төрхтэйгээр та бүхэнтэй уулзаж байгаа бөгөөд энэ хүрээндээ монголын рок, попын ертөнцийхнийг нэгэн дор хуруулсан "Ocean Grey" нээлтийн шоугаа маргааш “Crocus event hall”-д 19 цагаас толилуулахад бэлэн болоод байна. 

Тус шоунд: Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, дуучин Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, реппер Цэцэ болон “Камертон”, “Киви”, “Honey moon” зэрэг Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм. Нэг ёсондоо “Ocean Grey” продакшны нээлтийн ажиллагаа энэ намрын анхны томоохон шоу тоглолт болох нь ээ.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус продакшн хөгжим сонирхогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт, найруулга бүхий дуу, уран бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд туурвин ажиллаж, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд хийсэн бүтээлээрээ үнэлэгдэж байна. Тухайлбал, тус продакшн “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны “Ганц хором”, дуучин Х.Отгоогийн “Chill Out” зэрэг цомгууд дээр ажилласан бол одоо Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Киви” хамтлагийн дуучин Укагийн шинэ цомгууд дээр ажиллаж байгаа гэнэ. Харин энэхүү продакшныг үүсгэн байгуулагчдын тухайд, залуухан уран бүтээлчид бий. Тэдний нэг нь анх “Universe Best Songs-2009” наадмаас төрөн гарсан чадварлаг уран бүтээлч залуу Б.Нацагдорж юм. Тэрээр анх өөрийн авьяас чадвараараа урлагт хөл тавьсан бол өдгөө үүнийгээ олонд ийн батлан харуулсаар явна. Ямартаа ч Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэ салхи ийн сэвэлзэх нь ээ.

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/OCEANGREYPRODUCTION

Лавлах утас: 9995-8058

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.