Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 28. Сугар гараг. Их морь одтой, 2 хар мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Тэнцвэртэй, шударга, нийцтэй өдөр. Амьдралын тань эрч хүч өндөр түвшинд байна. Биеийн хүчний ажил, засвар, барилгын ажил эхлүүлэх, спортоор хичээллэхэд тохиромжтой. Үдээс өмнө бага зэрэг саад гарч таны ажил түр удааширна. Харин үдээс хойш хамгийн эрсдэлтэй хүнд төслийг зоригтой барьж ав. Амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна. Засвар хийх, нүүж суух, бага зэргийн ажлаа цэгцлээрэй.
Үхэр (4/20-5/20)
Таатай өдөр. Үдээс өмнө мэргэжлийн ажилд амжилт гаргах бололтой. Эрсдэлтэй арилжаа наймааны ажилд идэвхтэй оролцохоос зайлсхий. Үдээс хойш гэр бүл, гэрлэлтийн харилцаанд тохиромжтой. Гэр бүлээрээ бассейн, аль эсвэл спортын танхим руу яв. Та нараас хэн нэгэн мэргэжлийн тамирчин болохгүй тул сонгосон спортын төрлөөр хичээллэхдээ хэт чармайх шаардлагагүй.
Хамтатгах (5/21-6/21)
Харын хүч идэвхижих аюултай өдөр. Эргэн тойрны хүмүүсийн хийж буй үйлдэл урьдчилж хэлэхийн аргагүй, дав дув хийсэн шинжтэй байх болно. Гадна талд өрнөж буй үйл явдлууд танаас зүрх зоригтой, шургуу байхыг шаардана. Та өөрийн зөвийг үр дүнгээс үл хамааран ямар ч аргаар орхиход бэлэн байх болно. Үйл ажиллагааны хүрээг өргөтгөн тэлэх шаардлагагүй ба хийсэн бүхэн амжилтыг дагуулахгүй тул чухал шийдвэрийг гаргахгүй байх нь зүйтэй. Та амралт, эрүүл мэнддээ анхаарал тавих зайлшгүй шаардлагатай.
Мэлхий (6/22-7/22)
Идэвхтэй, уран бүтээлч сайн ирээдүйг зөгнөсөн өдөр. Санхүүгийн байдал сайжирч магад. Та зорчихоор явах эсвэл албан томилолтоор явах нь. Энэ нь таны санхүүгийн байдлыг нэмэгдүүлнэ. Мөн энэ өдөр нь шинэ ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулахад зохимжтой өдөр. Та оддын ерөнхий таатай байрлалыг ашиглаж болох бөгөөд өөрийн ажил хэргийн санааг гялалзтап биелүлж чадах юм. Бусдын өдөөн хатгалгад автахгүй байж өөрийн байр суурийг хадгалж үлд.
Арслан (7/23-8/22)
Зөрчилтэй өдөр. Үдээс өмнө ажил хэрэг, биеийн байдал сайн, оройдоо ядарснаас эсвэл хэн нэгний алдаанаас болж ажил хэрэг удааширна. Хэрэв та өнөөдөр ажилтай бол эртхэн гэртээ харь. Хувийн амьдралдаа бүхнийг мөнгөөр бүү хэмж. Өөрийгөө зүрх сэтгэлдээ бүрэн бүтнээр нь эзэмдүүлээрэй. Удахгүй тохиолдож мэдэх хэн нэгэнтэй танилцах сонирхолтой учрал нь цааашдаа даамжирч бат бэх, найдвартай харилцаанд хүргэж болно. Дотны хүндээ урам хайрла.
Охин (8/23-9/22)
Хувийн амьдралын асуудлаар баялаг өдөр. Өнөөдөр эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа муудах хандлагатай байна. Энэ удаад таныг тэд ойлгохгүй нь лавтай. Санаа зорилгодоо хүрэхийг үл харгалзан таны нэг чигийг баримталсан, өөр хүний талд орохыг хүсэхгүй байгаа байдал нь бусадтай харилцах харилцаанд саад тотгорыг учруулна. Далдын хүчээ ашиглаж тэрийгээ улам хөгжүүлэхийг эрмэлзэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Таны өмнө томоохон асуудал мөн анхаарал халамж хүлээж байна. Энэ өдөр сүм хийдэд очих гэгээрлийг олохыг зөвлөж байна. Таны байгалийн зөн совин тань биеллээ олох мөн сэтгэл дотроо эрх чөлөөг мэдрэх болно. Зочин хүлээж авах, найз нөхөддөө бэлэг өгөх нь энэ өдрийг улам таатай болгох болно. Эргэн тойрныхон тань таны хүрээлж буй хүмүүсийг удирдахад хялбар байна. Өдрийн хагаст томоохон осол аваар гарч болзошгүй тул машин унаатай хүмүүс илүү болгоомжтой байгаарай.
Хилэнц (10/23-11/21)
Арилжаа наймаанд тааламжтай өдөр. Хамтарсан төсөл ашиг авч ирнэ. Эхлээд танд онцгүй санагдаж байсан ч бүх зүйл таны хувьд азтай, ашигтайгаар эргэнэ. Гэхдээ бүсгүйчүүд эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох, мөрийтэй тоглоом тоглохдоо азанд найдах хэрэггүй гэж одод зөвлөж байна. Учир нь санхүүгийн алдагдалд орох магадлал өндөр байна.
Нум (11/22-12/21)
Өөрийгөө хамгаалах энерги эрч хүчийг хуримтлуулвал зохилтой өдөр. Таны дотоод ертөнцөд бодит амьдрал халдах аюул оршин байгаа тул анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Өөрт тулгарсан аливаа асуудал болон хийхээр төлөвлөсөн ажилдаа танилын хэмжээнд мэдэх хүмүүсийг оролцуулахгүй байх нь зүйтэй. Тэд таны ажлын эрсдлийг хараахан ойлгоогүй байгаа. Өдрийн хоёрдугаар хагасыг гэр орондоо өнгөрүүлж, гэр бүлийн бяцхан баярыг зохион байгуулаарай.
Матар (12/22-1/19)
Өнөөдрийн хувьд албан тушаал дэвших талаар бодоход тохиромжгүй өдөр байна. Ялангуяа ажил албан дээрээ туйлын анхаарал сэрэмжтэй байхыг од гарагс зөвлөж байна. Ажил төрөл урьдын адилаар их байх ба тэр нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр таныг цухалдуулж, зовоох болно. Өнөөдрийн хувьд ямар нэгэн хэрүүл маргаанд орооцолдож хутгалдахгүй байх нь дээр бөгөөд учир нь энд таныг буруутан болгох аюул нүүрлэж байна.
Хумх (1/20-2/18)
Биеэ барьсан байдлыг гаргах хэрэгтэй. Эерэг ба сөрөг хандлагатай өдөр болох нь. Зориг мэдэж явж болохгүй, Дараа нь бодсон ажлаа дуусгах боломж гарч ирнэ. Эргэн тойронтойгоо бүү хэрэлд, бүү турш, жижиг зүйлээр бүү оролд. Хувийн амьдрал танаас анхаарал ба болгоомжийг шаардана. Ойрын улсуудын хэн нэгтэй нь хэрэлдэж магадгүй. Гэвч жижиг стрессийн дараа бүх зүйл байрандаа орж дахиад гэрт энх тайван байдал ноёлно.
Загас (2/19-3/20)
Ажил мэргэжлийн талбарт хүндрэл үүсэх таагүй өдөр. Учир нь таны хийж хэрэгжүүлсэн бүхэн таны эсрэг эргэх тул амин чухал шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Дотоод зөгнөх мэдрэмж тань муу санаатныг илрүүлэхэд нөлөөлж, түүнээс хамгаалахад тусална. Гэр бүлийн болон ажил мэргэжилд тохиолдсон асуудлуудын учрыг олохын тулд бүхэл өдрийг гэр, ажлын хооронд гүйж өнгөрөөх нь. Хэт их ачаалал нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэдэх ба хэрвээ өнөөдөр өвдвөл өвчний явц хүнд, удаан байх болно.