Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 29. Санчир гараг. бага морь одтой, 1 цагаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлэх.Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Худалдаа наймааны ажил эрхлэх, томоохон үл хөдлөх хөрөнгөтэй болоход тохиромжтой өдөр. Үдээс хойш сэтгэл санаагаар багахан унаж болзошгүй. Гэхдээ биеэ чагнах хэрэггүй. Ухаантай бай. Энэ нь эрхэм хүндтэй харилцаандаа бодлогогүй үйлдэл хийхэд сэргийлэх цорын ганц арга юм. Үдийг ханан пийшин ил галын дэргэд өнгөрүүл. Эсвэл оройн зоогийн ширээндээ лаа асааж тавиарай. Галын дөл нь аливаа муу муухай бүхнийг зайлуулдаг.
Үхэр (4/20-5/20)
Сөрөг хандлагыг хангалттай их хүчээр туулж өнгөрүүлэх өдөр. Алдуурсан сэтгэл хөдлөл нь биеийн байдлыг доройтуулж улмаар зөрчилдөөнд хүргэж болно. Өөрөө болон өөр хэн нэгнийг хохироохгүйн тулд үүссэн асуудлыг тэнцвэржүүлэх аргыг эрж олох хэрэгтэй. Өндөр дуугаар хүүхдүүдтэйгээ бүү харьц. Өөрийнхөө зөвийг бусдад хүчээр тулгахыг бүү оролд.
Хамтатгах (5/21-6/21)
Танд, хүрээлэн байгаа орчноос хэсэг хугацаанд ангижирч, ганцаар байж бодож бясалгах хэрэгтэй байна. Энэ өдрийг хүүхдүүдтэй харилцан ярилцахад зориулбал илүү зохилтой байх ба тав тохьтой байдлыг танд мэдрүүлнэ. Харилцан дотносох, хайрлах нь таны сэтгэл зүрхийг дулаацуулж, тайвшруулна. Магадгүй, амьдралаас та их зүйлийг хүлээлгүй, өөрийн хүүхдүүддээ их итгэж найдах бөгөөд тэд таны итгэл найдварыг талаар өнгөрүүлэхгүй байх болно. Юу юунаас урьтаж, гэр бүлийн асуудлаа шийдэхийг энэ өдөр танд зөвшөөрч байна.
Мэлхий (6/22-7/22)
Алдагдалтай өдөр. Өнөөдөр ихээхэн санхүүгийн алдагдал гарч болзошгүй. Магадгүй, танд худалдан авалт хийх эсвэл гэнэтийн байраа засахад зардал гарна. Гэрийн ажил гарч их цаг ба хүч шаардагдана. Ойрын хүнтэйгээ муудалцаж магад. Одод нь өгөөмөр зан гаргаж бууж өгөхийг зөвлөж байна. Үйл явдлыг хэрүүл шуугианд битгий хүргэ.
Арслан (7/23-8/22)
Таны ажиллах эрч хүч гайхалтай сайн байна. Гэнэтийн осол олон нийтийн зүгээс сөрөг нөлөөтэй өдөр. Олон нийтийн газар аюул тулгарч болзошгүй байна. Үдээс хойш хүүхдүүдттэйгээ харилцах гэр бүлийн зугаа цэнгэлд таатай. Ахуйн асуудлуудаа шийд. Таны өөртөө итгэлтэй байх байдал, ширүүн зан тань бусдыг араасаа дагуулахад хүргэнэ.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр танд гэр бүлийн хүрээнд байхад амар биш байх бололтой. Аливаад шүүмжлэлтэй, өөнтөгчөөр ханддаг байдал тань тийм ч сайхан харагдуулахгүй байна. Хэрвээ та өөрийгөө хянаж цэгнэхгүй бол ганцаардлын байдалд орох болно. Бусдын сул дорой байдлыг өршөөж уучилахад суралцах хэрэгтэй, та ч гэсэн төгс төгөлдөр биш шүү дээ. Орой гэхэд тайван амгалан байдал эргэж ирж, өдрийн таагүй явдлыг залруулах цагийг гарган өгнө.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр таны амьдралын шинэ үе эхэлж байна. Амьдралын олон хүрээнд завсарлага авах өдөр. Эсрэг хүйстэнтэйгээ харьцах нь таатай байх болно. Эхлүүлсэн ажлаа дуусгавар болгоход таны сэтгэл санаанаас хамаарна. Гэр бүлийнхэнтэй амрах аяллаа түр хойшлуулж, өнөөдрийн асуудалдаа хамаг анхаарлаа төвлөрүүл.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр хөндлөнгийн нөлөөнөөс болоод таны амжилтад хүрэх замд бөөн саад бэрхшээл гарч ирнэ. Та ямар ч аргаар хамаагүй зорьсондоо хүрэх гэж тэмүүлэн, хориотой арга барилыг ч ашиглах бололтой. Эсвэл хууран мэхлэх оролдлого хийнэ. Гэвч энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Түүнчлэн эргэн тойрны хүмүүстэйгээ зөрчилдөхөд хүрнэ.
Нум (11/22-12/21)
Өөрөө өөрийгөө үнэлж дүгнэхэд тохиромжтой өдөр. Шүүмжлэлттэй байж, өөрийнхөө сэтгэл, бодол санаа, үйл хөдлөлийн учир начрыг тунгаан бод. Хувийн амьдралаа сайн сайханд хүргэхийн тулд дурын боломж бололцоог ашиглаарай. Амьдралын дүр төрхийг хэтэрхий идэвхитэй болгох гэж чармайх зүтгэх хэрэггүй, учир нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх аюултай. Энэ өдөр төдийгүй энэ долоо хоногт амрах зугаалах гэсний хэрэггүй. Учир нь тол усанд эндэж бэртэх аюул нүүрлэж байна.
Матар (12/22-1/19)
Хангалттай ачаалалтай өнгөрөх өдөр. Сэтгэл хөдлөл тань оюун санааг бүхэлд нь бүрхэх бөгөөд энэ нь маргаантай байдлыг үүсгэж, улмаар биеийн байдлыг муутгана. Бүр магадгүй түгшүүрт байдлыг нэмэгдүүлж ч мэднэ. Өнөөдөр усанд аль болохоор ойрхон байх хэрэгтэй ба гэр бүлээрээ бассейн, аль эсвэл халуун баннд суухаар явж болно. Хүүхдүүдийг хүмүүжүүлэхийг хэт хичээх болон тэдэнд давуу гэдгээ үзүүлэх хэрэггүй. Романтик цаг мөч төгсөж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй ба өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хамтран зүтгэгчийнхээ санал бодлыг үл тоох нь та нарын цаашдын харилцааг муутгах үндэс болохыг анхаараарай.
Хумх (1/20-2/18)
Өөрийн эрүүл мэнддээ анхаар. Амьсгалын дээд замын өвчин тусч магад. Найзуудын айлчлал ба бүр гэнэтийн бэлэг цагийг зугаатай өнгөрөөх боломж гаргана. Урьдын мэдэх ба мартагдсан зүйлдээ эргэж очих нь. Таатай гэнэтийн бэлэг авна. Улсуудад анхааралтай бай.
Загас (2/19-3/20)
Өнөөдрийн хувьд эрүүл мэнд сайнгүй байна. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанаас үүдэж сэтгэл санаа тавгүйтэж, огцом уналтанд орно. Өөрийгөө бөөцийлж ханиад шуухинаа хүрч өдвөхөөс сэргийлж эмчилгээ сувилгаа хийх хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөлийг барьж байхыг сануулж байна. Ойр дотны хүмүүсийн өдөөн хатгалгад бууж өгөлгүй, харилцаа холбооны учрыг тайлбарлахаас зайлсхий.