Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 4. Бархасвадь гараг. Салхины эх одтой, таван шар мэнгэтэй, улаан бич өдөр. Өдрийн барилдлагаХотол чуулган. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таныг хүнд өдөр хүлээж байна. Аливаа зүйлийн ард үлдэхгүй байхыг хичээ. Өөдрөг үзэл бодол хөнгөн бодлууд хамгийн хүнд даалгаврыг даван туулахад туслана. Хямралтай үед материаллаг зүйлд бүү шуна. Танд орлого зарлагаа хянахад хүнд байгаа ч үүнийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг та ойлгож байгаа. Гэнэтийн тусламж гарч ирж болзошгүй шүү дээ. Хэн нэгэнд өгөөмөр хандсанаар хийсэн үйлдэлдээ сэтгэлийн таашаал авна.
Үхэр (4/20-5/20)
Бүтээмж муутай өдөр. Өнөөдөр сэтгэл санаа уналтын байдалд орох бололтой. Энэ нь өмнөх өдрийн хэт их ачаалал, ядаргаатай салшгүй холбоотой. Хамтран ажиллагсад болон гэр бүлийн гишүүдтэй харилцахдаа туйлын анхаарал болгоомжтой байж, өөрийн үг хэлээ хянаж цэгнэх хэрэгтэй. Та тэдний биеэ тоох сэтгэлийг хөндөж, хардалт сэрдэлт, аль эсвэл атаархлыг төрүүлж мэдэх бөгөөд энэ нь таны байр байдалд таагүй нөхцөл байдлыг бий болгох нигууртай. Аливаа шийдвэрийг гаргахдаа юуны урьд сайтар нягталж бодоорой.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай өдөр. Ажил хэргийн уулзалт, олон нийтийн байгууллага болон дээд удирдлагадаа хандахад эерэг өдөр. Урлагийн мэргэжилтэй хонийн ордныхон бусдыг ятгах чадвар өндөр байна. Од эрхэс тань бодлыг бодит зүйл болоход туслаж байна. Өөдрөг шударга зан чинь таньд амжилт авчрах нь. Харин энэ ордны эмэгтэйчүүдийн хувьд зүүд зөнтөй байх учир зүүдээ манаарай.
Мэлхий (6/22-7/22)
Тааламжгүй өдөр. Өдөөн хатгалага, хэрүүл маргааны өдөр. Эргэн тойрны хүмүүстэй асуудлаа шийднэ. Ядарч, сэтгэл түгшүүрлэнэ. Ойр дотныхондоо анхаарал болгоомжтой харьц. Хувь тавилан таны тэсвэрийг шалгах болно. Холын аялал, зугаалгаас зайлсхий. Бүдүүлэг, хүн чанаргүй харилцаатай тулгарна. Дурын идэвхитэй үйл ажиллагаанаас татгалзаарай.
Арслан (7/23-8/22)
Сэтгэл санаа хэт хөөрүү байна. Сексийн ба уран бүтээлийн мэдрэмж өндөр байх магадлалтай. Эсрэг хүйсийн хүмүүс танд ихээхэн анхаарал хандуулна. Хөнгөн сээтэгнэл нь цаашдын гүн гүнзгий харьцаа болон хувирч магадгүй. Өнөөдөр хүчээ гамна. Үйл явдлыг бүү хурцатга. Хүүхдүүддээ цаг зав гарга.
Охин (8/23-9/22)
Таагүй өдөр. Шийдэгдээгүй асуудал, эсвэл биелэгдээгүй үүрэг, даалгавар маш их цаг зав, хүчийг шаардах болно. Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Энэ өдөр санхүүтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээнд төдийлөн таатай бус. Удирдлага болон хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харьцаа үүсгэхээс сэрэмжлээрэй. Мөн ахуйн асуудлаа удаан шийдээгүйгээс болоод бэртэж гэмтэх, санхүүгийн зарлага гарч мэдэх нь. Өнөөдөр сэтгэл санаа хүндхэн байх тул согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулая.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхтэй бүтээлч байх өдөр. Гоо сайхныг мэдрэх мэдрэмж, сэтгэл зүрхэндээ баяслыг олох чадвар тань нэмэгдэх хандлагатай. Эрч хүчний ихээхэн урсгал ирж байгаа тул аливаа ажил хэрэгт идэвхийлэн ханцуй шамлан орох бололтой. Эдийн засаг, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулан бэхжүүлж, хэрэгтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтоон ажил хэргээ амархан бүтээх арга замыг олох бололтой. Аливаа цэрэг цагдаа, шүүхтэй холбоотой асуудлууд таны талд нааштайгаар шийдэгдэнэ.
Хилэнц (10/23-11/21)
Ойр дотныхоо хүмүүст ихээхэн анхаарал халамж тавь. Таны хажууд байдаг дотны хүмүүстээ хайраа илэрхийлэхээс мөн хүндлэл үзүүлэхээс бүү ич. Ихэнх зөрчилдөөнийг та гаргадаг гэдгийг бүү мартаарай. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж магадгүй. Ажил эсвэл уулзалт тодорхой хэмжээний хүчин чармайлт танаас шаардана. Бие тань эвгүйрхэх нь өмнөх өдрүүдийн ачаалалтай ажилласны ядаргаатай холбоотой байна.
Нум (11/22-12/21)
Сайн өдөр. Оддын байрлал таньд амжилт амлаж байна. Таны амьдралын эрч хүч өндөр байна. Ямар ч эхлэл нь эерэг дүн үзүүлнэ. Эрчүүд өөрийн бодлоо амьдралд хэрэгжүүлж чадах бөгөөд албан тушаалын шатаар дэвшиж чадах эсвэл даргаасаа магтаал сонсоно. Эмэгтэйчүүд ажил, гэр бүлийн үүргээ хослуулах хэрэгтэй болохыг одод зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Хэн нэгэнд өр зээл тавих болон худал амлалт авах, дарга, удирдлагатайгаа зөрчилдөхөөс зайлсхийх өдөр. Өнөөдрийг хүртэл өөрийн холбоотон, найз нөхөд гэж тооцоолоогүй явж байсан хүмүүсээс тусламж, сэтгэлийн дэмжлэг авах бололтой. Гар татаж харамч зан гаргах хэрэггүй. Гэр бүлийн бяцхан баяр цайллага зохион байгуулахад тааламжтай. Шинэ жимс ногоо, зөгийн бал идэхэд эрч хүч сэлбэгдэх болно. Зүүд зөнтэй байх бололтой.
Хумх (1/20-2/18)
Санхүүгийн асуудлууд түр зуур тайван болох боловч удахгүй том хэмжээний зардал гарч магадгүй гэж одод хэлж байна. Садан төрөл эсвэл найз нөхдүүд тусламж хүсэх болно. Бүү татгалз. Татгалзах нь таны харилцаанд мэдэгдэхүйц хагарал гаргаж магадгүй. Ажлыг хойш нь бүү тавь. Удирдлагатайгаа зөвшилцөхөөс зайлсхий.
Загас (2/19-3/20)
Сайн төлөвлөж, зөвхөн дараа нь үйлдлээ төлөвлөгөөний дагуу хийсэн хүнд таатай өдөр. Санхүүгийн амжилт, эхэлсэн ажлаа амжилттай дуусгаж болох юм. Таны амьдралын эрч хүч өнөөдөрт байна. Хувийн болон нийгмийн харьцаа нь амжилттай байх боловч илүү маяг нь таагүй үр дүн авч ирнэ.