Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Люмино хамтлаг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолтоо хийнэ
Нийгэм

Люмино хамтлаг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг18/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-09-18_1414156457224772015-09-18-14-16[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд  цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж "Люмино" билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм.

2000 онд "Бүтэлгүй хайр" дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр хэдийн 30 видео клипийг үзэгчдийн хүртээл болгоод амжжээ.

Мөн саяхан тэд өөрсдийн бие даасан тоглолтоо "CROCUS EVENT HALL"-д Lumino – LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтоо зохион байгуулж сонсогч фенүүдийнхээ магнайг тэнийлгэсэн.

"Люмино"-г дагаад цэнгэгсэд танхим дүүрэн. Ойрын хэдэн жил тоглоогүй доргио тоглолт болсон. Үнэндээ 17 жилийн туршлагатай залуус үзэгч фэнүүдээ дэндүү сайн мэддэг бас мэдэрдэг нь тоглолтын уур амьсгалаас харагдаж байсан.

Уг тоглолтонд та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд бүгд дуулагдаж, ирсэн сонсогч фенүүдээ хоромч уйдаагаагүй нь үзэгч фенүүдээ ихэд баярлуулсан.

Тэгвэл авъяаслаг дуучин залуус маань  "CROCUS EVENT HALL"-д Lumino – LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтонд хүрэлцэн ирж амжаагүй фенүүддээ зориулан Lumino – LU Beatz  (Хэмнэл нэрэгч) After party тоглолтоо энэ сарын 19нд MINT night club-т зохион байгуулахаар болжээ.

Мөн тэд ХЭМНЭЛ НЭРЭГЧ after party- д ирэх гэж байгаа залуустаа зориулж 20:00-22:00 цагийн хооронд Tax 50% off буюу 20.000 төгрөг болгож байна. 

Ингээд хуучны хэмнэлийг шинэ үетэй нэрсэн тус үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл 9-р сарын 19-нд  "MINT club"-д очиход л хангалттай. Люмино энэ өдөр бут авах шинжтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.