Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 6. Санчир гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аялал зугаалага, үзэсгэлэн худалдаа, үзвэр үйлчилгээ үзэхэд таатай өдөр. Хүүхэд нялхас болон ойр дотнынхонтойгоо бяцхан хүлээн авалт хийснээр танд ер бусын халуун дулаан таатай мэдрэмж төрнө. Сэтгэл санаа өөдрөг байх нь шинэ ажил руу ороход тань амжилт авчирна.
Үхэр (4/20-5/20)
Амарч тухлах, уулзаж учрах, гэр бүлийн хүрээнд тав тухтай амарч баярлаж өнгөрүүлэхэд таатай өдөр. Ажил хэргээс хэсэг хугацаанд холдох тохиромжтой цагийг хайж олох болон өөртөө хүч чадлыг бий болгож хуримтлуулхыг хичээгээрэй. Өөдрөг үзэл, хэрсүү байдал тань ойр дотны хүмүүсийн гайхшралыг төрүүлэхгүй байж чадахгүй. Танилын хүрээгээ тэлж шинэ найз нөхөдтэй учрах нь дамжигүй бөгөөд тэдэнтэй харилцах харилцаа нь таны дотоод үзэл бодлыг мэдэгдэхүйцээр баяжуулах болно. Хүүхдүүд тань гаргасан амжилтаараа баярлан бахдана.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрчлөх өдөр. Хамтрагчтайгаа харьцах, биеийн тамираар хичээллэхэд тааламжтай өдөр. Аливаад нэгэн хэвийн ханддаг хандлагаа өөрлөхийг од эрхэс зөвлөж байна. Шинийг сэтгэж, ажиллах арга барилаа өөрчлөх цаг иржээ. Авьяас чадвараа гаргаж чадвал аль ч салбарт амжилт дагуулахын сацуу эсрэг хүйстнийхээ анхаарлыг ч татахыг үгүйсгэхгүй. Энэ өдөр баярлах, зугаалах магадгүй гэрлэх ч санал авч мэднэ.
Мэлхий (6/22-7/22)
Гэр бүлийн харилцаа, шинэ ажил эхлүүлэхэд тааламжтай өдөр. Энэ ордны эмэгтэйчүүдийг санаандгүй учрал, тааламжтай гэнэтийн бэлэг хүлээж байна. Урьдчилан сэргийлэх, анагаах зорилготой худалдан авалт хийх нь тааламжтай. Энэ ордны эрчүүдийн хувийн амьдралд өөрчлөлт гарахыг одод зөгнөж байна. Өөрчлөлтүүд нь эхэндээ таньд ойлгоомжгүй санагдаж магадгүй ч энэ нь таны санаа зовох зүйл биш юм.
Арслан (7/23-8/22)
Эргэн тойрныхонтойгоо эрч хүч, энерги солилцох өдөр. Өнөөдөр гол нь өөрийгөө өд мэтээр төсөөлж урьдын адил нэр хүндтэй, бүхний хайртай хүн мэтээр мэдрэх нь чухал. Аливаа зүйлийг зоригтой эхлэх, аль ч салбарт эрсдэлтэй үйлдвэрлэл явуулах, эрхлэхэд тохиромжтой. Хайр дурлалд өөрийгөө зориул. Мөнгө олж, албан тушаал дэвших болно.
Охин (8/23-9/22)
Тааламжгүй өдөр. Одод таны хувийн амьдралд сөрөг муу зүйл үүсэхээс сэргийлж байна. Хардалтаас үүссэн хэрүүл эсвэл хөршүүд, ажлын хамтрагчдын зүгээс гарсан сөрөг харилцаанаас үүдэн хэрүүл гарах магадлалтай. Өөрийнхөө дутагдалтай занд шүүмжлэлтэй хандаж хамтрагчдаа өндөр шаардлага тавихгүй байхыг хичээгээрэй. Шинэ ажил хэрэг эхлэхэд таатай. Мөн биеийн хүчний ажлаас зайлсхийж эрүүл мэнддээ анхаарай. Хүүхдүүдтэйгээ харьцах харьцаандаа анхааралтай байх хэрэгтэй. Учир нь ирээдүйд гарах санхүүгийн зардал тэдэнтэй хамаатай байна.
Жинлүүр (9/23-10/22)
Энэхүү амралтын өдөр хувийн амьдрал дахь бэрхшээлээ даван туулж, сайн сайхан бүхнийг гэр бүлдээ авчрах боломж олдох болно. Бүхэл амьдралын туршид таны санаанд байнга уяатай байдаг мөнхийн хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгон хэрэгжүүлэх том аз завшаан тохиох тул энэ боломжийг бүү алдаарай. Аз од таныг тойрохгүй бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Зөрчилдөөн маргаантай өдөр. Таныг хүрээлж буй хүмүүс таныг хатуухан шүүмжлэх болно. Энэ бүхнийг эмзэглэж бүү хүлээж ав. Үүний оронд анхаарал, болгоомжтой бай. Гэрийн ажил хийх нь ашигтай байна. Энэ өдрийг ахмад настангуудтайгаа өнгөрөө. Таны анхаарал халамж тэдэнд хэрэгтэй байна.
Нум (11/22-12/21)
Эрэгтэйчүүдэд тохиромжгүй өдөр. Бодлоо илэрхийлэхдээ аймшиггүй, шулуун байдал нь танаас зарим холбоотнуудыг хөндийрөхөд хүргэж болохоос гадна, хамтрагчдаа өндөр шаардлага тавих нь холбоог таслана. Эмэгтэйчүүд хардах сэтгэл төрж магад. Энэ нь үндэслэлгүй байна. Хамтрагч нь өөр бүсгүй рүү инээмсэглэх нь хардах шалтгаан болохгүй.
Матар (12/22-1/19)
Гэр бүлийн асуудлууд дахин юуны түрүүнд гарч ирэн ихээхэн зардал чирэгдлийг дагуулах бололтой. Өнөөдөр цомхон гэр бүлийн хүрээнд, аль эсвэл ганцаар амрах нь дээр байх болно. Гэр бүлийнхээ хамт амьд байгальд зугаалахаар явах хэрэгтэй ба энэ нь та бүхэнд ач тустай байна. Тэдэнтэй харьцах нь таныг ажлын асуудлуудаас хөндийрүүлж, сэтгэл санааг тань өргөх болно. Үүний үр дүнд гэр бүлийн уур амьсгал зөөлөрч харилцан ойлголцоход амар хялбар байх болно.
Хумх (1/20-2/18)
Ойрын хамаатнууд нь дахиад танд асуудал үүсгэж магад. Ямар нэгэн арга хэмжээ авахын өмнө түүний үр дагаврыг бодох хэрэгтэй. Учир нь ажил томоохон хэмжээний асуудлаар төгсөж мэднэ. Өөрийн эрүүл мэнддээ анхаарах цаг үе. Гэр бүлд санал зөрөлдөөнтэй байдал нь мэдрэлийн тэсрэлтэнд хүргэж үр дагавар нь өвчнөөр төгсөж мэднэ.
Загас (2/19-3/20)
Илүү өгөөмөр байдал, эсрэгээрээ гэнэтийн харамч улсууд таагүй санагдаж байсан ч үг яриагаа зөв сонгохыг хичээ. Болзоо болон худалдан авалтаа хойш нь тавих хэрэгтэй. Эдгээр нь бүтэлгүй болно. Энэ өдрийг гэр бүлийн хүрээнд тайван амрахад, таны найз нарт хачин санагдахыг үл тоон дуртай зүйлдээ зориул.