Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Л.Тайванбат “Хөгийн царайтай хоёр нөхөр зогсож байтал нутгийн атаманууд ирээд юу юугүй зодох нь ээ”
Оддын амьдрал

Л.Тайванбат “Хөгийн царайтай хоёр нөхөр зогсож байтал нутгийн атаманууд ирээд юу юугүй зодох нь ээ”

Урлаг Урлаг29/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2493334cea58068f4366112b41814a823954082952015-09-29-16-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1990-ээд оны эстрад урлагт уянгын сайхан дуугаараа хөл тавьж орж ирсэн “Титэм” хамтлагийг тэр үеийн залуус андахгүй. Тэгвэл тус хамтлагийн ая зохиогч, дуучин Л.Тайванбат Хөгжим бүжгийн сургуулиасаа өөрийн дүүгийн хамт дөрвөн авьяаслаг хүүхэд олж “Камертон” нэртэй хамтлаг байгуулж, продюссерээр нь ажиллан од болгосон түүхэн гавьяатай хүн.

Тэрбээр нэг удаа төөрч, Эрдэнэт хотын атамануудад зодуулах шахсан нэгэн хөгтэй түүхээ дурсчээ. "Эрдэнэт явж байхдаа Дарханы буудал дээр хоолны газарт хооллосон юм. Аранжировшиктойгоо сууж байтал хурдал вагон явах гээд гэхээр нь ум хумгүй л гараад суучихсан. Гэтэл өнөөх нь Сэлэнгээс хот руу явж байсан вагон байж байдаг байгаа. Хоёулаа Салхит өртөөн дээр өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй буучихсан. Хувцсаа өнөө вагондоо орхичихсон байдаг. Хөгийн царайтай хоёр нөхөр зогсож байтал нутгийн атаманууд ирээд юу юугүй зодох нь ээ. Тэгсэн нэг нь дуучин Тайванбат байна гэж хэлэх нь тэр. Тэгсэн босс нь бололтой нэг нөхөр дөхөж ирснээ чи яг Тайванбат мөн үү гэж лавлаж байнаа. Тийм л гэлээ. Тэгсэн сүйд майд гэртээ дагуулж очоод хоол цай болоод сүрхий дайлсан. Дараа нь гэр бүлийнхэн хамаатан садан гээд л их олон хүмүүстэй зургаа татуулсан юмдаг. Тэр хооронд өнөөх чинь эргэлзсэн үү, чи яг Тайванбат мөн үү л гээд лавлана. Тэгсэнээ зурагтаар их л өндөр харагдаад байдаг даа гээд л. Тэрийг би ерөөсөө мартдаггүй юм.

Их хүйтэн царайтай нөхдүүд байсан хэрнээ ярилцаад ирсэн шаал өөр сэтгэгдэл төрүүлж билээ. Тэгсэн өнөө атаман миний дуунуудыг сонсдог байж таарсан. Нэг сүү  гэсэн бичигтэй кассет гаргаж ирээд энэ дууг л сонсдог гэж үзүүлж байсныг тод санаж байна. Дараа нь  галт тэрэгний буудал хүргэж өгсөн" гэв.

Д.Ана

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026
Оддын амьдрал Урлаг

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.