Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ болно
Нийгэм

“Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ болно

Урлаг Урлаг09/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
19604815292015-10-09-14-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   МУУГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна. Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдахаар ийнхүү товоо зарлалаа. Хүний сэтгэлд баясал, гуниг, ухаарал авчрах дууны ертөнцөөр эрхэм таныг аялахыг урьж байна. 

   МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ уламжлал ёсоор үзэгч, сонсогчдын сонорыг мялааж, зүрхэнд эгшиглэх аялгуут дуу хуураар сэтгэлд хоногших дурсамж бүхнийг хөглөх гэж байна.

  Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах энэ удаагийн тоглолтонд,МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ, Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог,Ахмадын золбоо хамтлаг, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү,  ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин  Б.Баярцэцэг, дуучин Э.Төрмандах, дуучин Б.Жавхлантөгс,  “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Ч. Цэлмүүн, А.Хишигдалай, Очгэрэл, “S4” хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны гранпри шагналт Б.Билгүүн болон “Хувьсал” продакшны бүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр  тус тус оролцож, хөгжмийн зохиолчын сэтгэлээс ундрах хөг аялгуу, зүрхнээс зүрхэнд хүрэх эгшигээр үзэгч түмний сонор, мэлмийг баясгах болно. Түүнчлэн жил бүрийн “Миний дуунууд” тоглолтонд олон улсын төлөөлөл болсон уран бүтээлчид оролцдог билээ.

  Энэ жилийн тоглолтонд, ӨМӨЗО-ноос дуучин Цэцэгмаа, ОХУ-ын Буриад улсаас нэрт дуучин Чингис Раднаев нар урилгаар оролцох юм. Дуучин Чингис Раднаевийн хувьд, хөгжмийн зохиолчтой хамтран туурвисан шинэхэн дуун бүтээл “Улаанбаатарын дагина” дуугаараа нийслэлчүүдэд бэлэг барих болсныг дуулгахад таатай байна. 

  Ийнхүү “Миний дуунууд-2015” тоглолтын өнгийг илтгэх уран бүтээлчид үзэгчиддээ анхлан хүргэх шинэ уран бүтээл, шилдэг үзүүлбэр бүхнээ дэлгэхээр эрхэм таныг хүдэтгэн урьж байна. “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд “UB PALACE”-ийн концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 20 мянга, 30 мянга гэсэн үнийн сонголттойгоор худалдаанд гарах ажээ. 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.