Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга үүсч хөгжсөний 65 жилийн ойн хүрээнд…
Уртын дуу

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга үүсч хөгжсөний 65 жилийн ойн хүрээнд…

Урлаг Урлаг12/10/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-10-12_1242428721892112015-10-12-12-51[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тус чуулгын түүх 1945 онд “Эстрад концертын товчоо”-ноос эхэлсэн гэж чуулгын тулгын чулууг тавилцсан ахмадууд хэлдэг ч  1950 оны эхээр энэ байгууллагыг “Ардын дуу, танцны ансамбль” гэж нэрлэх тогтоол гарсанаар жинхэнэ түүхийн хуудсаа албан ёсоор нээсэн гэж үздэг. 

Монгол улсын Засгийн газрын 2002 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 166-р тогтоолоор Улсын ардын дуу бүжгийн чуулгыг,  одоогын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хэмээн өөрчилөн нэрлэсэн билээ. Монгол орныхоо нүүр царайг Ази, Африк, Америк, Европ тивийн 50 гаруй улс орнуудад урлаг соёлоороо илтгэн харуулах, монгол ардын уламжлалт урлагаа сурталчлан таниулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн ,гүйцэтгэсээр ч байна.  
 Ардын хөгжмийн хамтлагаас Үндэсний хөгжмийн их найрал болтол, Монголын ард түмний дуу хуураас  үндэсний түүхэн дуулалт жүжиг хүртэл,  ардын бүжгээс үндэсний бүжгэн жүжиг, бүжгэн туульс хүртэл хөгжүүлж олон арван гайхалтай бүтээлийг бүтээн туурьвиж чадсан билээ.  Үүний томоохон илрэл сүүлийн  жилүүдэд бүтээн  туурвисан хөгжим, бүжиг, дуу анги тус бүрийн  шилдэг бүтээлүүдийнхээ цуврал тоглолтыг өргөн барих гэж байна. 
Үндэсний хөгжмийн их найрлын Монголын их нүүдэл концерт 11 сарын 19-нд 19:00 цагаас 
Монгол Улсын Төрийн Төрийн их найрал хөгжим Хубилай хааны үед хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 500 гаруй хөгжимчидтэй байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэхүү төрийн их найрлын одоо цагийн улбааг үргэлжлүүлж яваа хөгжимчид бол ҮДБЭЧ-ын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал билээ. ҮДБЭЧ ийн 65 жилийн ойд зориулсан энэхүү шилдэг бүтээлүүдийн тоглолтонд дэлхийн сонгодог болон орчин цагийн монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд , морьтон түмний минь хүндэтгэн хайрладаг морины холбогдолтой дуунуудаас сэдэвлэсэн хөгжмийн бүтээлүүд зэрэг олон гайхалтай ая эгшигүүд та бүхний сонорыг мялаах болно. 
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчдийн “Монголын их хатад” бүжгэн туульс 11 сарын 22-ний 19:00 цагт 
 Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоомарал, Алунгоо эхээс  эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлсэн “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульсаа саяхан тайзнаа бүтээж Монголын соёл урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Гоо марал” наадмын шагналыг хүртсэн бөгөөд энэхүү бүтээлээ 65 жилийн ойдоо зориулан тоглох гэж байна. 

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын  “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг

 
Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд болон тодорно. Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг эл өдрүүдэд монголчууд үнэхээр их хүсэж байсанаа мэдэрч, монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн бөгөөд тийм их баяр жаргалтай, нэгдэн нийлсэн өдөр байсан хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. 

Үндэсний хөгжмийн их найрлын Монголын их нүүдэл концерт 11 сарын 19-нд 19:00 цагаас 


Монгол Улсын Төрийн Төрийн их найрал хөгжим Хубилай хааны үед хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 500 гаруй хөгжимчидтэй байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэхүү төрийн их найрлын одоо цагийн улбааг үргэлжлүүлж яваа хөгжимчид бол ҮДБЭЧ-ын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал билээ. ҮДБЭЧ ийн 65 жилийн ойд зориулсан энэхүү шилдэг бүтээлүүдийн тоглолтонд дэлхийн сонгодог болон орчин цагийн монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд , морьтон түмний минь хүндэтгэн хайрладаг морины холбогдолтой дуунуудаас сэдэвлэсэн хөгжмийн бүтээлүүд зэрэг олон гайхалтай ая эгшигүүд та бүхний сонорыг мялаах болно. 
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчдийн “Монголын их хатад” бүжгэн туульс 11 сарын 22-ний 19:00 цагт 
 Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоомарал, Алунгоо эхээс  эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлсэн “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульсаа саяхан тайзнаа бүтээж Монголын соёл урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Гоо марал” наадмын шагналыг хүртсэн бөгөөд энэхүү бүтээлээ 65 жилийн ойдоо зориулан тоглох гэж байна. 

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчдийн “Монголын их хатад” бүжгэн туульс 11 сарын 22-ний 19:00 цагт 


 Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоомарал, Алунгоо эхээс  эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлсэн “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульсаа саяхан тайзнаа бүтээж Монголын соёл урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Гоо марал” наадмын шагналыг хүртсэн бөгөөд энэхүү бүтээлээ 65 жилийн ойдоо зориулан тоглох гэж байна. 

Ийнхүү тоглолт бүрийн өмнө  олон үзэсгэлэн арга хэмжээ болох  бөгөөд үзэгч зөвхөн тоглолт үзэхээс гадна  урлагийн олон төрлийн цогц үйлчилгээ, үндэсний хөгжмийн зэмсэгийн үзэсгэлэн, Уран зургийн үзэсгэлэн, Фото зургийн үзэсгэлэн, Монголын их хатад хувцас загварын үзүүлбэрүүд гээд олон сонирхолтой үзүүлбэрүүд багтах бөгөөд зөвхөн нэг тасалбараар бүгдийг нь үзэх боломжыг олгож байна. 

Тоглолтын өмнөх арга хэмжээнд Монголын урчуудын эвлэл, Улаанбаатар хотын музей, Хөгжим бүжгийн коллеж, Монгол костюмс ХХК, 

Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65-н жилийн ойн  хүрээнд Шинэ уран бүтээл найруулагч Х.Энхбатын “Наран мандах зүгийн аялгуу” концертой  12 сарын 1 –ний өдөр  нээх юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг : 11-323954, 88023954, 99052944,88070887

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.