Та одоогийн ажлаа насан туршдаа хийнэ гэдэгтээ хэр итгэлтэй байдаг вэ? Эсвэл энэ миний хүссэн ажил биш л дээ, гэхдээ одоо хийхээс өөр яахав гэж бодож сууна уу? Та болон таны эргэн тойрон дахь авьяаслаг хүмүүс зүгээр л энгийн ажил хийн цаг алдаж байж магадгүй. Танд тохиромжгүй, та өөрөө хийх дургүй, түр зуур хийж байгаа гэж бодож байгаа бол зоригтойгоор ажлаасаа гарах хэрэгтэй. Ингээд ажлаасаа гарах цаг нь болсоны 7 шинжийг дурдвал:
1. Та байрандаа л байсаар байна
Та нэг компанид ороод тушаал дэвшихгүй, юм сурахгүй гурван жилийг ардаа орхисон бол муу хэрэг шүү. Цаашид карьераа өсгөмөөр байвал өөр газраас боломж хайх хэрэгтэй. Одоо эрхэлж байгаа ажил тань өндөр цалинтай байсан ч зоригтай байгаарай.
2. Та зөвлөхгүй байна
Хэрэв таны дарга, менежер танд шинэ ажил, заавар зөвлөгөө өгөхгүй урсгалаараа байгаад байвал та шинэ юм сурахгүй, таны мэргэжил дээшлэхгүй л гэсэн үг. Шилдэг дарга, менежерүүд ажилчдынхаа карьерт анхаарч хөгжиж дэвшихэд нь тусалдаг.
3. Та юу ч сурахгүй байна
Танд суралцах зүйл гарахгүй, бэрхшээл тохиолдохгүй байгаа бол анхаарах хэрэгтэй. Та өдөр болгон шинэ юм сурах албагүй ч эцэст нь уг ажлаас юу мэдэж, сурч авсан бэ гэдэг нь чухал. Жишээ нь шинэ төсөлд оролцох, томилолт авах, семинарт оролцох нь танд хөгжих боломж болж өгдөг. Хэрэв тийм биш бол ажлаа солих хэрэгтэй.
4. Хүмүүс ажлаасаа гарч байдаг
Тантай цуг ажилладаг хүмүүс зав л гарвал юм уух гэж гарч байдаг, зарын сайтуудаар орж байгаа харагддаг уу? Ялангуяа чадварлаг ажилчид ажлаа солих талаар байнга ярьж байгаа нь сонсогддог уу? Тийм бол та ч гэсэн үүнийг бодож үзэх хэрэгтэй. Үүнээс илүү ажлын байр олдох болно.
5. Ажлын төлөвлөгөө байнга өөрчлөгдөж байдаг
Хэрэв танай компанийн төлөвлөгөө ойр ойрхон өөрчлөгдөж, захирал, менежер нь ойр ойрхон солигддог бол сайнгүйн шинж. Та өөр тогтвортой үйл ажиллагаатай газар орсон нь илүү дээр байх.
6. Толгой компаниуд таныг сонирхох
Томоохон компаниуд танд ажил санал болгодог байж болох юм. Та огт тоохгүй байж болохгүй. Тэд мэргэжилтнээ судалж тэдэнд, бас танд яг тохирсон ажлын байрыг судалж бэлдсэн байж болно. Хэрэв тийм бол ирээдүйгээ бодох хэрэгтэй.
7. Явах цаг болсон юм шиг санагдах
Энэ удаад таны дотоод ухамсар одоо хийж байгаа ажлаас гарах хэрэгтэй гэж хэлж байвал түүнийг нь бодолцож үзэх хэрэгтэй. Та ажилдаа дуртай байж болно. Гэхдээ дээрх шинжүүдийг жилдээ ядаж хоёр удаа бодож үзэж байгаарай.
Танд амжилт хүсье.