Nomad
Нуугдаж буй ч оршин тогтнох дутагдах ганц нотолгоо
Yнэн чи сул байдлаараа худал хуурмагыг хөөргөн онгирооно
Хэрэв бурхан чамайг нуугаад худал хуурмагийг хөөргөдөг бол
Шударга үнэний төлөө бурхныг ч сөрөн зогсоно би чөтгөрийн боол
Энэхүү бодол минь дуу болон намайг чамруу жолоодно
Гар хоосон ч зогсохгүй чамайг заавал би олно
Бүх зүйлсээ золиослоод ч хамаагүй чамайг би олно x3
Чиний төлөө хүмүүс тэмцэнэ
Чиний төлөө бүхнийг тэвчээд
Чиний төлөө бүхнээ гэсээр
Юуны төлөө гэж тэд үхдэг
Учир нь чи харагдаагүй арчаагүй зангаар чи
Хуурамч байдлын ардаас чи гараад ирж чадаагүй
Гэсэн ч хамаагүй үнэн дүр төрхийг чинь нэхсээр
Хэрэгцээ энэ дэлхийгээр сая саяаар бий гэхдээ
Yнэн чамайг хүчтэй гэж, тэмцэж чадвал ирдэг гэж
Цөөхөн бид чинь итгэдэг хүрээд ирээч гуйж байна
дх:
Хайр сэтгэл анд найз минь надаас нүүрээ буруулаад
Итгэж найдсан бүр минь надаас зугтаад
Эргэн тойрон бүгд худал хуурмаг
Yнэн чи хаана байна?
Gee
Yнэнийг хайгаад яахав
Yнэн гэдэг чинь дотор минь байна
Өгүүлэх дуу шүлгээрээ өчиг болгон би хэлэн байна
Өчүүхэн тарчиг тархит үнэн үгэнд даанч дургүй
Өөг минь илчлэхвий гэж барьц алдан доороо суурьгүй
Гуйсан найздаа хүргэсэн тус минь болгоно намайг жолооч
Гуйж байсан хүн нь ингэж дуудна машинтай болооч
(Ш** г***й минь намайг Гантөгс гэдэггүй
Хийсэн гэж худлаа шаагаад бусдаас хулгай хийдэггүй)
Цаг хугацаагаар илрэх үнэнг хүлээсээр залхлаа
Цаашлах амьдралдаа би чамгүйгээр алхлаа
Амьдрал гэдэг хошин жүжиг
Жүжигт үнэн байдаггүй юм
Аль ч дүрд өөр хүн болж тоглохоос өөр аргагүй юм
Аа п**** шударга байвал хохирч үлдэнэ
Yнэнч үхэр тэрэгтэй бүгдээс нь сүүлд нь
Шударгаар амьдрах заяа энэ нийгэмд дутчиж
Бидний санаа л***р болохоор үнэн биднээс зугтчиж
Ka
Yнэн гэдэг нь усанд хаясан чулуу шиг замхарч
Худал гэдэг нь гаарч хүн чанар шударга байдалыг бооно бооно бооно
Yхэх төрөх хоёрхон үнэн гэж байна уу энэ хорвоод
жил хороож явж мэдлээ хэр шорвогийг
Хөрөнгөтний хөөрөл ядуусын мөрөөдөлд үнэн төөрөөд энэ бүх
Худал хуурмагт эгдүүцэн, эргүүтнэ. санагдуулна Кокайныг.
Yхлийн шалтгааны үнэнийг нь мэдэхиймсан
Зориг 2pac Biggie Court Cobain ий
дх:
Nomad
Өнчин хүүхдүүд гадаа уйлна үнэн чи хаана байна
Өвчинд шаналах хүмүүс асууна үнэн чи хаана байна
Хүүхдээ тэврээд талбайд суулт хийнэ үнэн чи хаана байна
Уурлан шатах бие минь дуулна үнэн чи хаана байна
Байна байна надад асуулт
Энэ нийгмийн бузар хахууль
жүжиглэх гишүүд сайдууд
Yнэн чамайг булан оршуулж
Yүрд хадна торны цаана
Yг хэлсэн бүгдий нь хамт
Yүнийг тэгээд ардчилал
шударга зам гэж тунхаглана
Арга ядсан зарим залуус архинаас үнэнг асуугаад
Аль эсвэл шашинд уусан бурхандаа бүхнийг зориулаад
Энэ бүх асуудлын зангилаа
нуугдмал үнэн чи ганцхан
Гүйж тэмцэж хайж би ханалаа үнэн чи н**шийн п****
Ka
Yнэн гэж юу байдгийм? гар дээр минь тавиач
Yзчихээд л буцаагаад өгье/Р.Чойном/