Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Зөв хүү” буюу Rokitbay хэмээх О.Баярсайханы тухай
Одод

“Зөв хүү” буюу Rokitbay хэмээх О.Баярсайханы тухай

Урлаг Урлаг07/11/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1b15cc376e993dc6f38c355364f9dead8431450202015-11-07-15-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хамгийн олон сонсогч, шүтэн бишрэгчтэй дуучнаар тодроод байгаа Rokit Bay буюу Пуужин Баярааг хүүхэд, залуус андахгүй сайн мэднэ. Тэрбээр сүүлийн өдрүүдэд   “Авъяаслаг монголчууд” шоуны шүүгчийн дүрээр ням гараг бүр цэнхэр дэлгэцээр та бидэнтэй уулзах болсон билээ. Түүний наргианч зан, өрөвч зөөлөн сэтгэл, шудрага зан  нь дунд эргэм насныхан болоод ахмадуудаас онц үнэлгээ авах болсон. Түүний “Нэг өдрийн хаан”, “Бор арьст Гаамп”-ыг найман настай балчираас наян настай буурал хүртэл мэднэ. Тэгвэл дуунас бусдаар тэр хэн бэ гэдгийг та бүхэндээ сонирхуулж байна.

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн, дөрөвдүгээр хороололын унаган хүү бөгөөд 77-р сургуулийг төгсчээ. Харин одоогоор эхнэр аваагүй бөгөөд ээж, эгчийн хамт амьдардаг аж.
Түүнийг дөрвөн настайд аав нь өөд болсноор тэр эмээгийн амины ганц ач хүү болж үлдсэн түүхтэй. Түүнийг Америкаас ирсэнийх нь дараа буюу энэ зэрэгт хүрч амжаагүй байхад нь эмээ нь өөд болжээ. Тиймээс тэр эмээдээ сайн яваагаа үзүүлж чадаагүйдээ их харамсдаг хэмээн  ярьж байсан.

Rokit Bay багадаа зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд дунд сургуульд сурч байхдаа тэр зураг болон биеийн тамирын хичээлдээ дуртай байж. Одоо зураг зурах хобиттой юм байна.
Рэппэр залуу маань Пуужин Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан ч түүний жинхэнэ нэрийг О.Баярсайхан гэдэг. 
  О.Баярсайхан ШУТИС-ийн КТМС-ын компьютер графикийн ангиасаа гарч АНУ-руу бизнесийн удирдлага маркетингийн чиглэлээр суралцахаар болоод тэндээ таван жил амьдарчээ. Ингээд түүнд АНУ-д үргэлжлүүлэн сурч жирийн ажилчин болох эсвэл дуртай зүйлээ хийж дуугаа дуулах гэсэн хоёр сонголт гарч ирсэн байна. Ингэхдээ тэр дуулахыг илүүд үзээд сургуулиа орхижээ. Rokit Bay гэдэг нэр гурван өөр утгатай.Эхнийх нь Rock it Bay буюу Доргиогоод өг, Баяраа. Хоёр дахь нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Аюултай ч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүйд хүрнэ гэсэн утгатай. Сүүлийнх нь Raw kit Bay буюу хөгжмийн амьд дуугаралт гэсэн үг юм байна.


 

Тэрбээр 2009 онд бvтээгдсэн “Маргаашгvй” УСК юм. Түүний дараа нь "Big fish", “Алтан элс” зэрэг кинонд тогложээ. Мөн дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайнаа хийдэг аж. Мөн шаардлагатай бол клипнийхээ эвлүүлгийг ч хийчихдэг хөдөлмөрч нэгэн юм билээ. 
Түүний анхны бие даасан тоглолт 2011 оны 11 дугаар сарын 03 нд UB palace-д болсон бөгөөд амьд тоглолт видео хосолсон өвөрмөц тоглолт байсан аж.  
О.Баяраа аль хэдийн олны танил нэгэн болсон ч “од” гэдэг үгэнд тун дургүйгээр барахгүй өөрийгөө ч од гэж боддоггүй байна.

Учир нь манайд од гэдэг үгний үнэ цэнэ алдагдаж, доромжлол, егөө утгаар хэрэглэдэг болчихсоноос тэр гэнэ. 
Тэр чөлөөт цагаараа олон ангит кино үзэх дуртай. Гэхдээ солонгос кино нэгийг ч үзэж байгаагүй бөгөөд бичлэг сайтай кино үзээд хэвтэх нь түүнд сайхан амралт болдог аж. 

Тэрбээр Америкт сурч байх хугацаандаа  Номин хэмээх бүсгүйтэй online–аар танилцан, үерхдэг байжээ. Тэд өөр өөр хотод амьдарч байсан ч үүнийгээ алсын зайны үерхэл хэмээн ярьдаг байсан гэнэ. Тэд өдөр бүр интернэтээр харилцдаг байсан ч Rokit Bay салах шийдвэр гаргаснаар эхний бөгөөд сүүлийн удаа уулзсан юм билээ.
Тэр хуучин найз бүсгүйдээ зориулан “Бид хоёр” хэмээх дуугааа хийжээ. Ингээд 30 гартлаа  гэрлээгүй байгаа шалтгаан нь санаад нийцэх эмэгтэй таарахгүй байгаатай нь холбоотой гэнэ.  Дашрамд дуулгахад түүнд бүх юм нь зохицсон, ухаалаг, сайхан сэтгэлтэй эмэгтэй таалагддаг ажээ.

Н.Ганчимэг

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

Х.Бат-Ундрал: Бидний мөрөөдөл биелсэн гайхалтай үдэш байх болно

22/05/2025

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.