Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Digital – Henzhen tsetseg – Хэнзхэн цэцэг
Дуу хөгжим

Digital – Henzhen tsetseg – Хэнзхэн цэцэг

Урлаг Урлаг13/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өндийн ядсан цэцгийг хуучин гутлын өсгийгөөр туучих шиг
Өнөөдөр та би хойч үеийнхээ зүрхэн дээр гишгэж байгаа юумуу
Нар хүртэл аргадан тусдаг хэнзхэн цэцгэн дээр
Навчийг нь уйлуулж яаваа танд би өширч байна гомдож байна.

Дахилт:

Нулимас дүүрэн нүдээрээ тэр хүү
Нисээд холдсон жаргалыг хайсаар байна.
Номгон жиндэх зүрхэндээ тэр хүү
Нууцхан энэлэн шаналан байна.

Ямар хүний үр болоод тэр гав ганцаараа орь ганцаараа
Орчлон хорвоод цор ганцаараа байх ёстой юм бэ?
Эцэг эх нь хэн бэ? тэрхүү хүүгийн хувь заяагаар тоголсон хүмүүс нь хэн бэ?
Үрдээ сайныг хүсдэг юмсан аз жаргалыг хайдаг юмсан
Харин одоо цайлган сэтгэлтэй хүмүүс нь яав
Энэрэнгүй сайхан хүмүүс нь яав
Бяцхан үрээ орхиод одсон тоост хорвоод үлдээгээд одсон
Тормогор хоёр нүднээс нь нулимас тусаагаад явсан
Сэтгэл сэмлэн харцаараа хардгийг нь би мэднэ
Сэмхэн дотроо харуусан уйлдгийг нь хэн мэднэ
Сэрүүхэн орчлонгийн тоосонд гангцаардан яваа хүүд
Гар сунгаач туслаач нэг удаа ч гэсэн өрөвдөөч
Энхрий бяцхан тэр л цэцэг эмзэгхэн зөөлөн нялх цэцэг
Халуун наранд гандах вий дээ хүйтэн салхинд жиндэх вий дээ
Эвий зайлуул хөөрхий зайлуул эргэх хорвоогийн нугчаанд
Алдаж энэдэж бүдрэх вий дээ тэр л хүү тэнэмэл хүү

Дахилт:

Нулимас дүүрэн нүдээрээ тэр хүү
Нисээд холдсон жаргалыг хайсаар байна.
Номгон жиндэх зүрхэндээ тэр хүү
Нууцхан энэлэн шаналан байна.

Үнэхээр тэд нар жаргалтай байв уу та нар түүнийг мэдэх үү
Нар саранд гандаж явна уу даа тэр хүүхдүүд
Ганзганд гарч биеэ зовоож хөлсөө гойжуулж амьдарч байна уу даа
Эцэг эхийн хайрыг мэдэрч байв уу даа тэд нар
Ар гэрээ тэжээх гэж халтар хэдэн цаас олох гэж явна хөөрхийс
Харин зарим нэг нь хургай дээрмийг хийж
Хааяа ганц нэг хүнийг хульхдасаар
Хар багаасаа хэцүүхэн амьдарлыг үзсээр
Гуйлагчин тэнүүлчин гуталчин тэрэгчин юу эсийг л үзэж л явна даа
Энэхүү амьдралд тэрхүү уйлж дуулж байгаа
Яагаад гэж өөрөөсөө асуун өмөлзөн уйлаад
Ялгуун сартай жаргалыг мөрөөдөн үнэгчилэн зүүдэлж хоноод

Дахилт:

Нулимас дүүрэн нүдээрээ тэр хүү
Нисээд холдсон жаргалыг хайсаар байна.
Номгон жиндэх зүрхэндээ тэр хүү
Нууцхан энэлэн шаналан байна.

Хайраар битгий дутаа түүний хагцал гунигийг нь буцаа
Он цаг хугацаа олон олон нугчаа
Энхрийн бяцхан тэр л цэцэг эмзэгхэн зөөлөн нялх цэцэг
Халуун наранд гандах вий дээ хүйтэн салхинд жиндэх вий дээ
Хүүхдийн гэнэн хүсэл мөрөөдөл үнэн хэрэгтээ энэ төөрөгдөл болсон
Хүмүүсийн хөөрөгдөл бас төөрөгдөл хөөрөгдөл
Хүмүүсээ хүүхдийн төлөө хийсэн зүйлээ санаач
Санасандаа хүрсэндээ баярласан бол тэдний зовлонг нөхөөч
Ухаант хүмүүн таниас би уйлан байж гуйя өвдөг сөхрөн гуйя
Надад туслаач гар сунгаач намайг авраач
Нууяа нууяа гээд нууж болохгүй нулимас юм
Нулимасанд ханаддагүй орчлон юм энэ гашуун үнэн юм
Эрээнтэй бараантай амьдрал дунд хэрсүүжиж л явна даа би
Эс тоосон намайг хаясан ээж ааваа санаж л явна даа би
Хичнээн шөнө хацар нойтон шаналсаныг хэн ч мэдэхгүй
Хэнзхэн цэцэг минь сэтгэлийг минь хэд сэмэлснийг ойлгох уу

Дахилт:

Нулимас дүүрэн нүдээрээ тэр хүү
Нисээд холдсон жаргалыг хайсаар байна.
Номгон жиндэх зүрхэндээ тэр хүү
Нууцхан энэлэн шаналан байна

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.