Би чамайг санаад өдөр болгон цагаа хараад
Өвлйин хүйтэнд гадаа даараад, хайрын бодол намайг дагаад
Харин чамруу залгахад чи авахгүй
Хариу болгон чагнасан ч ирэхгүй
Уг нь надад чамаас минь өөр хэн ч хэрэггүй гэтэл
Чамайг хүлээж тэсэхгүй өөр охидуудтай уулзаж байсан
Ганцхан чамайг мартах гэж олон охидыг би гомдоосон
Тэгсан ч зарим нь ойлгохгүй намайг удаан хүлээн зогсоно
Тэр олон охидуудаас хэрэгтэй байсан юм нь зоос
Хайр, хайр гэдэг чинь уг нь сайхан юм шиг хэрнээ амархан биш юм байдгийг
Хэн, хэн нь гайхана тэгэхээр энэ надтай учирсан зүйл чинь хайр байх нь хамаагүй, мэдэхгүй юм болохоор
Би алдаж арай өөр нэгнийг олохоор хайртай чамаасаа холдож зам дагасан бүхнийг хүндэлж
Түүгээрээ би голоо зогоож заримдаа чамайг санаж
Хайрын дууг дагаж дуулна, заяаны хань минь байв гэж бодож нулимс унагана
Үнэндээ надад ирсэн чамайг дурсан сууна би еөөв
Чамайг санахдаа би шаналан зовон ууна би еөөв
Хайртай, хайртай гэдгийг дуундаа би хэлэх юмөө
Хамтдаа жаргалтай байхдаа хэлдэг байсан тийм, тийм еөөв
Үнэндээ надад ирсэн чамайг дурсан сууна би еөөв
Чамайг санахдаа би шаналан зовон ууна би еөөв
Хайртай, хайртай гэдгийг дуундаа би хэлэх юмөө
Хамтдаа жаргалтай байхдаа хэлдэг байсан тийм, тийм еөөв
Хайрласан тийм, тийм еөөв, энэ миний хайр юмуу
Харахад өрөвдмөөр юм, хайрлаж байсын тийм еөөв
Хайр минь баяртай хэзээ нэгэн цагт хоёулаа таягтай
Хаа нэгтээ тааралдах байлгүй
Би чамд хайртай, би чамд хайртай
Үнэн шүү, үнэхээр би чамайг насан туршдаа хүлээж чадахаар хамгийн ихээр хайртай
Энэ бүгдийг чи минь ойлгоод эргээд наддаа ирээсэй
Энд би байж л байна, чамайгаа хүлээж сууж л байна
Зүүдэнд умбан даарсаар чамайг хайна би байг гээд
Чам дээр би очиход танихгүй дээ айгаад байна гээд
Хэдэн хоног эргэн чамайг санаад зүүдэлнэ
Хэзээ ч энэ зүүд дуусахгүй шөнө бүхэн үргэлжлэнэ
Одоо би чамайг бодоод залгахаар утсаа бариад
Сүүлийн тоогоо дарж чадалгүй, зориг хүрэлгүй буцааж тавиад
Ондоо хэн нэгнийг худлаа бодож хүйтэн хөнжил нөмөрнө
Хайртай хосуудыг хараад миний сэтгэл дотор хөмөрнө
Ээ чамайг ингэж санаад байхад чи ойлгохгүй яагаад
Чамд хайргүй хүнийг дагаад явөад байгаа юм бэ? хэрвээ
Чамд намайг хайрлах хэрэг байхгүй болсон бол би мэдээд
Болих байсан, гэхдээ надад сайныг чинь би, би, би мэднээ
Эргээд наддаа ирэхдээ чи хайрын үгээ эхлээд хэлдээ
Энэ л сандал дээр чи суугаад урьдынхаараа эрхэлдээ
Айж байна, ирэхийг чинь хүсэж байна
Эргүүлэгт живсан завь шиг бие минь салчих гэж байна
Урьдын болсон бүх л зүйлийг мартая (би мартая)
Учирч туулсан жаргалаа эргээд нэг саная (би санаж байна)
Хайр, хайр гээд би чамайг дуулья
Хамтдаа байхдаа жаргалтай байдаг байсан
Хайрыг дуулья, чамайг хайрлая
Хайрын дууг минь чи сонсооч
Салчих гэж байгаа биеэ эдгээхээр би өөр охиныг хүсэхгүй
Сааралтах навчин дунд би хэн нэгнийг үнсэхгүй
Гэж бодохоор би чамайг олохоор хайж явна
Чи минь ирж чи миний зүрхийг баярлуулна
Хайртай гэж чи надад, хайртай гэж дахиж хэлээч
Чимээгүй энэхэн үдэш чи минийхээ хажууд эрхлээч
Энэ миний зүрхнээс гарсан үг, хэлэх үг
Энхрий чамайгаа бусдаас илүү хайрлана
Миний бурууг уучилсан чамд
Сэтгэлээ энэ дуугаар хэлмээр байна
Урамгүй хайрын тухай энэ зүүднээсээ сэрмээр байна
Би хэлье би чамд хайртай энэ биеэрээ гэрчилье
Хоёулаа хамтдаа суугаад л хайрын дуугаа бичье
Урьдын болсон бүх л зүйлийг мартая (би мартая)
Учирч туулсан жаргалаа эргээд нэг саная (би санаж байна)
Хайр, хайр гээд би чамайг дуулья
Хамтдаа байхдаа жаргалтай байдаг байсан
Хайрыг дуулья, чамайг хайрлая
Хайрын дууг минь чи сонсооч
Урьдын болсон бүх л зүйлийг мартая (би мартая)
Учирч туулсан жаргалаа эргээд нэг саная (би санаж байна)
Хайр, хайр гээд би чамайг дуулья
Хамтдаа байхдаа жаргалтай байдаг байсан
Хайрыг дуулья, чамайг хайрлая
Хайрын дууг минь чи сонсооч
Энэ дуугаа зөвхөн чамдаа л би зориуллаа
Өнгөрсөн дурсамжуудаа эргэн санаарай хайрт минь