Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 10. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, 3 хөх мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.
Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таагүй өдөр. Өнгөц дүгнэлт хийх буюу хоорондын харилцаанд хөнгөмсөг хандвал эргэн тойрны хүмүүсийн өмнө нэр хүндээ алдана. Шуугиант үдэшлэг, нийллэгээс зугтаасан нь дээр. Өнөөдөр бусдын нөлөөнд орохоос сэрэмжил. Зүүдээ мана. Аалз зүүдэлбэл өвчин тусах буюу гэр бүл сална хэмээн зөгнөжээ.
Үхэр (4/20-5/20)
Эрүүл мэнд хямарч болзошгүйг анхаар. Энэ өдөр олон нийтийн газар, бөөн хүн цугларсан кино театр, талбай зэрэг газарт очихоос зайлсхийсэн нь дээр. Яагаад гэвэл өнөөдөр иймэрхүү газарт үймээн самуун дэгдэх, зодоон цохион болох, хүчирхийлэл гарах магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүллээ. Таны биеийн байдал тийм ч сайнгүй байгаа тул хийх ажлаа маш сайн төлөвлөх хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Туйлын онцгүй өдөр. Энэ өдөр хууралт, үл ойлголцол, зүүд зэрэглээний тэмдэг дор өнгөрнө. Санаа муутны явуулга.хүсээгүй уулзалтууд болж болзошгүй бөгөөд эдгээр нь хүнд үр дагаврыг авчирна. Гэнэтийн ба урьдчилан тааварлаагүй зардал нь гэр бүлийн хадгаламжинд нилээд их нөлөө үзүүлнэ.Хөнгөн хямрал сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх эсвэл мэдрэлийн стрессэд орж болно. Сайн тэмдэг цэцэг, муу тэмдэг зүсэх эсвэл цус.
Мэлхий (6/22-7/22)
Ажил хэргийн түншийн харьцаанаас хардалт хуурмаг явдал, хий хоосон мөрөөдлийг олж харах ба энэ нь таныг сайтар бодож тунгаалгүйгээр гэнэтийн үйлдэл гаргахад түлхэн оруулна. Онцгой анхаарал, нарийн мэдрэмж шаардсан ажил хэргийн хойноос улайран хөөцөлдсөний хэрэггүй. Өөрийн санал бодол төлөвлөгөөгөө бусдаас нууц байлгахыг хичээгээрэй. Атаархагчдын зүгээс явуулах далд ажиллагааны улмаас ажил хэрэг бүтэлгүйтнэ. Үе үе түгшүүртэй мэдээ мэдээлэл ирэх ба цаг үеэ олсон үйлдэл нь түүнийг давахад туслах болно.
Арслан (7/23-8/22)
Хэн нэгнийг эргүүлдэх явдалдаа ялалт байгуулж, зүрх сэтгэлийг нь эзэмдэнэ. Романтик сонирхол, дур хүсэл буурахаас сэргийлж гэр бүлийнхээ харьцааг хэвийн авч үлд. Халдварт ханиад тусах магадлалтай байна. Та шөнө дөлөөр ч сууж ажиллах чадвартай байна. Санхүүгийн баримт бичгээ нягталж боловсруулахад онцгой анхаар. Амьдрал танд юуг өгч байна, түүнийг баяртайгаар хүлээж ав, тэгээд илүүг санаархсаны хэрэггүй. Спортоор хичээллэхэд, хурим хийхэд сайн өдөр. Өнөөдөр эмэгтэйчүүд шинэ сонирхолтой хүнтэй танилцах явдал хүлээж байна.
Охин (8/23-9/22)
Холимог өдөр. Хамтран ажиллагч тань таньд санал тавибал түүнийг сонсох нь дээр. Хэрэв та тэдний итгэл даах хүн гэдгийг нь мэдэж байгаа бол саналыг нь дага. Өдөр тутмын төлөвлөсөн ажлаа л хий. Өөр зүйлд анхаарлаа хандуулах гэсний хэрэггүй. Энэ үдэш санаанд оромгүй гийчин айлчлан ирж таныг баярлуулах болно. Өнөөдөр амралтын өдөр учир сайхан амарч алжаалаа тайл.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхтэй амралт таатай байна. Ялангуяа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахад таатай байна. Ойр дотнын хэн нэгэнд анхаарал халамж зайлшгүй хэрэгтэй байна. Өдрийн хоёр дахь хагаст ямар нэгэн зочин ирэх эсвэл мэдээ дуулах болно. Энэ нь гэр бүлийн уур амьсгалыг дулаацуулах болно. Хүндхэн асуудал гарч ирэх тул түүнд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Танаас нилээн хүч хөдөлмөр мөн өөрийгөө хамгаалахын тулд идэвхи зүтгэл гарах болно.
Хилэнц (10/23-11/21)
Өдөөн хатгалга, адал явдал, хууран мэхлэлтээр дүүрэн өдөр. Эрчүүд хайр сэтгэлийн харилцаанд толгой эргэж мэднэ. Гэвч энэ холбоо түр зуурынх гэж одод сэрэмжлүүллээ. Эмэгтэйчүүд өнөөдөр найз нөхөд, хамаатан садантайгаа ам мурийх бололтой. Ихэнх хэрүүл шуугиан болгоомжгүй хэлсэн ганц үгээс болж дэгддэг тул хэлэх үгээ цэгнүүштэй.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр, танд мөнгө санхүүгийн хувьд хүндрэл гарах нь дамжиггүй. Найз нөхдөөсөө эд материалын тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Зээлээр авахаасаа бүү айж эмээж сандар, энэ бол зөвхөн цаг зуурын хүндрэл. Энэ өдрийн хамгийн гол зүйл нь сэтгэлээ тогтвортой байлгаж, дотоод ертөнцөө гэнэтийн таагүй байдал, ямар нэгэн зүйлд хэт шунан татагдахаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Гэр бүлийн уур амьсгал ердийн байдалд орох боловч гомдол, тунирхал хэсэг хугацаанд хадгалагдах бололтой. Таны анхаарал энэ хүнд байдлаас салахад ойр дотны хүмүүс тань л тусална. Тэдэнтэй илэн далангүй найрсгаар харилцан, сэтгэл санаагаа тайвшруулахыг хичээгээрэй. Шинээр хэн нэгэнтэй танилцан удаан хугацааны зузаан найз нөхдийн холбоотой болох бололтой.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр эрүүл мэнддээ туйлын анхааралтай байх хэрэгтэй. Ходоод орчим өвдөж магадгүй. Хүнд хоолноос татгалз. Хүнд хүчир хөдөлмөр хийсний хэрэггүй. Тамирчид бэлтгэл сургуулилтаас татгалзах хэрэгтэй. Өдрийг амралт ба зугаанд зориул. Ойрын хүмүүстэйгээ зөрчилдөж магадгүй. Гэвч хурдан гэнэтийн шийдвэр гаргах гэсний хэрэггүй ба бүхнийг зүрхэндээ ойрхон тусгаж авсны хэрэггүй. Танд аажим өөртөө итгэлтэй байдал эргэж ирнэ. Магадгүй эмэгтэйчүүд өөрийн хамтрагчиддаа их цагийг зориулах хэрэгтэй байж магадгүй. Түүний асуудалд анхаарахгүй байх ба өөрийн сэтгэл зовнилд анхаарлаа төвлөрүүлэх нь ноцтой хэрүүлд хүргэнэ.
Загас (2/19-3/20)
Таныг урьд өмнө нь зовоож байсан асуудлыг шийдэж чадах амжилттай өдөр. Ажил хэргийн шинэ танилтай болвол тун ирээдүйтэй. Ашигтай түншлэл болох болно. Танд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхгийг ч үгүйсгэхгүй. Холын замд гарах, аялал зугаалаг, ганцаараа байсны хэрэггүй. Хувь тавиланд таагүй зүйлс тохионо. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг сануулж байна. Зөн билгээ дага.