Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хайрын сарнай”-н хүч
Дуу хөгжим

“Хайрын сарнай”-н хүч

Урлаг Урлаг01/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
77359_1480532910002922015-11-19-10-50[www.urlag.mn]_(1)5748799902015-12-01-15-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1990-ээд оны үеийн залуусын сонсох, дуулах дуртай байсан, өнөө ч дуулагдсаар байгаа "Хайрын сарнай" дууг "T.I" хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнэ шинэчлэн дуулж, дүрсжүүлэн, олны хүртээл болгоод байна. Хэдхэн хоногийн өмнө "Хүсэл биелнэ" цомгоо өлгийдөн авч, сонсогч фэнүүддээ бэлэг барьсан дуучин залуу маань маргааш буюу 12 дугаар сарын 2-ны 19:00 цагт "Тусгаар тогтнолын ордон"-д анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм. Дуучин Мөөжигийн "Хүсэл биелнэ" тоглолтод МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Амаржаргал, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Болд, Э.Чулуунчимэг нар болон “Outlaw” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх юм байна.

"Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, "Аж богдын харуул" зэрэг олон сайхан дуу энэ тоглолтод эгшиглэнэ. Дуучин залуу маань хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө уран бүтээлээ туурвисаар явна. 

Тэрбээр 2010 оноос бие даан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд хамгийн анх гаргасан “Хайрын сарнай” дуу нь түүнд улам их урам зориг, эрч хүч хайрласан гэдэг. С.Хүрэлбаатар гавьяатын дуулж олны хүртээл болгосон "Хайрын сарнай" дууг дуучных нь зөвшөөрлөөр дахин амилуулж, шинэчлэн дуулсан нь өдгөө түүний фэнүүдийн сонсох дуртай дуу хэдийнэ болжээ. С.Баттогтохын үг, ая энэ дууны шинэ хувилбарын клипийг "Grove Entertainment"-д хийсэн байна.

Ингээд уншигч та бүхэнд нэгэн эрхэм дуучинд уран бүтээл туурвих их хүч хайрласан "Хайрын сарнай" дууг хүргэе. 

 

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний их баяр наадмыг найруулагч Д.Баярбаатар найруулна

17/02/2026

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026

Жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

17/02/2026

Битүүлэх ёс, заншил

17/02/2026

Түрэгийн үеийн хүн чулуу, тахилын онгон Говь-Алтай аймгийн Жаргалан сумд бий

17/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.