Монголын урлагт шинэлэг өнгө төрхийг тодорхойлон гарч ирсэн охидын хамтлаг бол "Киви". Хамтлагийн бүсгүйчүүдийн чадварлаг дуулалт, содон төрх "Киви" гэх энэ гайхалтай хамтлагийг монголын урлагт тодотгож хүн бүрийн хайртай хамтлаг болоход ихээхэн нөлөөлсөн биз ээ. Сүүлийн үед хамтлагийн бүсгүйчүүд тус тусын уран бүтээлдээ идэвхийлэн орж сонсогчиддоо шинэ соргог уран бүтээлүүдээр бэлэг барьсаар байгаа. Тэгвэл өнөөдөр хамтлагийн ахлагч эрч хүчтэй дуучин бүсгүй Ука 11/06 цомгийн нээлтээ хийсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцснаа хүргье.
– Өнөөдөр 11/06 цомгийн нээлтээ хийлээ. Цомгийн талаар уншигчдад танилцуулаач
– Цомгоо нэрнээс нь танилцуулъя гэж бодож байна. Энэхүү цомгоо би өөрийнхөө төрсөн өдөрт зориулаад хайртай дотны хүмүүс болоод үзэгч, сонсогч нартаа бэлэг баръя хэмээн бодож цомгоо 11/06 гэж нэрлэсэн. 8 дугаар сараас бид “Ocean grey” студитэй хамтран цомгийн ажлаа эхлүүлсэн байгаа. Хамтарч ажиллахад үнэхээр таатай байсныг хэлэх хэрэгтэй байх. Цомогт маань хамтран бүх хүмүүсдээ баярласан талархснаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Маш их хөдөлмөрлөж хурдацтай ажилласны дүнд ийнхүү бид өнөөдөр цоо шинэхэн цомгоо өлгийдөн авсандаа баяртай байна.
– Маргааш цомгийн баяртай Сэтгэл хэр догдолж байна?
– Тэгэлгүй яахав. Сэтгэл маш их хөдөлж байна. Олон олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн ажлынхаа үр дүнг үзэж ард нь гарна гэдэг үнэхээр сайхан мэдрэмж шүү. Маргааш сонсогч, фенүүдтэйгээ энэ баяраа хуваалцна гэхээс тэсэн ядаж хүлээж байна.
– Дараагийн цомгийн ажил төлөвлөгдсөн байгаа юу?
– Дараагийн ажилдаа орсон байгаа шүү
– “Киви” хамтлагийн дараагийн уран бүтээл юу байна вэ?
– Дараагийн уран бүтээлээ бид ярилцаж байгаа. Ямар уран бүтээлийг яаж хийх үү, сонсогчдоо хэрхэн баярлуулах вэ гээд ер нь их л ажлуудыг төлөвлөж байна даа.
– Удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ жилийн захиалга ихтэй байна уу?
– Мэдээж тэгэлгүй яахав. “Киви” хамтлагийн хувьд шинэ жилийн баяр бол үнэхээр гайхалтай баяруудын нэг. Бид аль хэдийн шинэ жилийнхээ захиалгуудыг авчихсан байгаа. /Инээв/
– Таныг үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа гэдгийг уншигчид маань мэднэ. Энэ их ажлын хажуугаар хүүхэддээ, гэр бүлдээ анхаарал хандуулна гээд амаргүй байсан болов уу?
– Цомгийн ажил, шинэ клипнүүдийн зураг авалт гээд маш завгүй өдөр хоногуудыг өнгөрүүлж байлаа. Гэсэн хэдий ч гэр бүл, үр хүүхдээ юу гэж орхигдуулхав. Завгүй байхын зэрэгцээгээр аль болох л гэрлүүгээ яардаг байсан даа.
– 2015 он таны хувьд ямар жил болов Дүгнэж хэлбэл ?
– 2015 он ер нь миний хувьд хамгийн том үүд хаалга нээгдсэн гайхалтай он жилүүдийн минь нэг. Учир нь хөөрхөн үртэй боллоо, ээж хүн, эх хүн боллоо мөн “Киви” хамтлаг сонсогчидтойгоо хамт зун тоглолтоо хийлээ. Өнөөдөр ингээд шинэхэн СD гээ хүлээн авч байна үнэхээр сайхан он жил байлаа. 2016 онд энэнээс илүү амжилттай сайн сайхан байна гэдэгт итгэж байна.
Ярилцсанд баярлалаа
www.Urlag.mn