Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна
Нийгэм

“Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна

Урлаг Урлаг17/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12309725_858468530937187_2445055744481288617_o6852699862015-12-03-09-27[www.urlag.mn]5147333212015-12-17-10-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2015 оны 12-р сарын 04-23-ны хооронд Та бүхэнд толилуулж байгаадаа МУЗ-ийн хамт олон баяртай байна. 

Уран бүтээлч хүн авьяасаа мэдлэгээр баяжуулан өөрийгөө хурцлан хөгжүүлсэнээр өөрийн үзэл бодлыг бий болгодог. Энэхүү үзэл бодол нь тухайн уран бүтээлчийг бүтээлээ туурвихад нь чиглүүлж өгдөг ба бидний хэлж заншсанаар тухайн уран бүтээлч “өөрийгөө олсон байна” хэмээн ярьдаг. МУЗ нь үүнийг гэрчлэх нэгэн залуу авьяастныг танилцуулж байна. 

Тэр бол уран бүтээлч гэр бүлийн гишүүний нэг Эрдэнэбаярын Жанцанхорол. (Жанцаа) бол төрөлхийн даруу төлөв, өөртөө итгэлтэй, сониуч бас шийдэмгий зантай залуу уран бүтээлч. Орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл Нари Вард (Nari Ward)-ийн шавь болж, АНУ-ын Нью-Йорк хотын Хантэр (Hunter) коллежид элсэн орж суралцсан.

Түүний уран бүтээлийн урлангаар аялахад эргэн тойрон хэнд ч хэрэггүй эд зүйлс: картон цаас, хайрцаг, эвэр, төмөр, банз, хавтан… Харин эцсийн дүнд ямар санааг юугаар яаж илэрхийлэх нь чухал. 

Холимог буюу hybrid баримлын төрлөөр түүний бүтээлүүд хийгджээ. Hybrid бүтээл нь сүүлийн үед эрчтэй хөгжиж буй орчин үеийн урлагийн төрөл юм. Бид ямар цаг үед амьдарч байна вэ? Юунд итгэж амьдрах вэ? Эдгээр асуултад уран бүтээлч хариулт хайх ба гол санаагаа авгалдай, авгалдайн хэв, барилгын хөөс, картон цаас, амьтны эвэр, хэвлэлийн цаас, хөсрий мод зэрэг материалыг ашиглан гаргана. 

Цаашилбал түүний бүтээлүүд бидний оршин тогтнолын тухай асуулт дэвшүүлнэ. Бид байгалийн амьтад хэвээрээ юу, эсвэл бид өөрсдийн бүтээсэн холимог зүйлс үү? 

Эрхэм Та энэхүү асуултын хариуг эрэлхийлбэл залуу уран бүтээлчийн “Холимог дархлаа” анхны бие даасан үзэсгэлэнг үзэж сонирхоорой! 

Утас: 319017; 319015
И-мэйл: [email protected]

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.