Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын мэдээ

Урлаг Урлаг22/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original6995814082015-12-22-08-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтэн байна.


2015 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим, баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Увс нуурын болон  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 23-нээс 12 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 25,26-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Владимир Высоцкийн нүүрний хэвийг дуудлага худалдаанд оруулна

15/10/2025
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифтийн шинэ цомог түүхэн амжилт тогтоожээ

15/10/2025
Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын дуучин Жан Хэ Ён 45 насандаа таалал төгсжээ

14/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Meta” компани 13-17 насныхны “Instagram” хэрэглээг хязгаарлах журам боловсрууллаа

16/10/2025

“Black Phone 2” кино олны хүртээл болно

16/10/2025

Барималч Н.Сүхбүрэн ээлжит үзэсгэлэнгээ дэлгэнэ

16/10/2025

Дэлхийн шилдэг стриминг платформуудын нэг “HBO Max” Монголын зах зээлд нээгдлээ

16/10/2025

О.Хонгорзул: Театр сэтгэлийг эмчилдэг

16/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.