Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрөөс эхэлж өөртөө хэрэгжүүлэх зарчим
Үндэсний хөгжим

Өнөөдрөөс эхэлж өөртөө хэрэгжүүлэх зарчим

Урлаг Урлаг06/01/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9a913bb3-7e53-431f-b280-206d04be87ab8807392012016-01-06-14-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ он эхлээд дөрөвхөн хонож байна. Үүнтэй холбогдуулан зарим иргэд өөрийгөө өөрчлөх, хуучин зуршлаа хаяхаар өөрөө өөртөө "амлалт" өгч, өөртөө зарчим хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү зарчмийг уншигч танаа сонирхуулъя.

Өнөөдрөөс эхэлж өөртөө хэрэгжүүлэх зарчим
1. Уурлахаа болих
Уурлах үед энерги, хийморь, сүр сүлд нь доройтдог.
Уурлах үеийн тухайн ууртай байгаа цаг дор таны аз жаргал дайжиж нуугдсан байдаг.
Тиймээс уур омгоор …( оюун ухааны чадвар сул дорой хүмүүс ) …асуудлыг шийдэх гэж муйхаралдаг.
2. Худлаа ярьж, хулгай хийхгүй байх
Таньд ямар нэгэн байдлаар худлаа ярьсан, таны зөвшөөрөлгүй ямар нэгэн юмыг тань авсан хүнд та дуртай байх уу? 
Энэ асуултыг хүнд худлаа ярьмаар, хүний юмыг хэлэлгүй авмаар санагдах үедээ байнга өөрөөсөө асуу?
Та бусдад үнэн ч царайлаад бусдын болон өөрийнхөө хувийн нууцаа дэлгээд бай гэсэн үг биш. 
Учир нь: Таныг хариулахгүй, ярихгүй, дуугүй байх эрх чөлөөг хориогүй болно.

3. Бардам зангаа болих

Эго буюу би би гэсэн бусдаас илүү, дутуугийн мэдрэмж хэзээч алдаа гаргуулж харамсах зүйлд хүргэдэг байсан.

Өдөр бүр бусдын сайн сайхан, тусын тулд амьдарч хэмээн буян заяа тань тэгширнэ.
Гав ганцаараа эзгүй аралд юу ч үгүй очвол / би хэрхэн яаж амьдрах бэ? / … гэж өдөр бүр өөрөөсөө асууж байвал зохимжтой.
Эрдэмтэй хүн даруу
Их мөрөн дөлгөөн
4. Баярлуулсныг баярлуулах
Баярлалаа гэж хэлснээр чинь / хоол авч идэж, хувцас өмсөх үү? /…гэдэг.
Таныг яг яаж баярлуулсан тэр хэмжээнд тохирсон баярлах хэмжээний хариу барь.
Агтны хариу жилдээ
Аягны хариу өдөртөө
Бэлэн ам
Шалдан гуя 
царайлж хий хоосон цуурай хадааж явхаа зогсоо.
5. Амар амгаланг эрэлхийлэх
Үхэл мөнх бусыг өдөр бүр бясалга.
Өглөө бүр дахин төрсөн, урд шөнө үхсэн гэж төсөөлж амьдарснаар яг одоо байгаа цаг мөч, байгаа цаг хором бүрээ амар тайван өнөөдөртөө багтаж өнгөрүүлээрэй.
Үхэл хагцал, баяр хөөр, уйтгар гуниг, зовлон шанлан юу ч тохиолдсон ч бай, ямарч үед төлөв төвшин, төв байдлаа хадгалж хэвших.
Сэтгэл санаа тогтворгүй үед бодож сэтгэх чадвар хяналтнаас гардаг.
6. Эхэлсэн бол дуусгадаг байх
Давс хийвэл уустал 
Ажил хийвэл дуустал
Эхэлсэн ажилаа дуусгаад дараагийн ажилаа хийж хэвших нь хамгаас чухал.
Ер нь дутуу дулимаг зүйл хийж оромдож хүний сүг царайлж явахаа боль гэсэн санаа.
Эхэлсэн ажилаа дуусгах нь эр зориг юм.
Туйлбаргүй хүн 
Тугалган жад шиг
… гэдэг.
7. Гомдоосонд гомдохгүй байх
Та хэн нэгэнд гомдосноор та өөрөө л хохирч, өвчин зовлонд нэрвэгдэж хорт хавдарын эс өөртөө ургуулах үндэс суурийг тавина.
Таньд маш их гомдож байна гэдгээ тухайн хүндээ цаг алдалгүй эерэгээр хэлж ойлгуулж, гомдосныг минь уучлаарай гэж уучлалт хүсэх нь үр дүнтэй.
8. Алдаагаа давтахгүй байх
Нэгэнт гаргасан алдааг засаж болохоор байвал засаж залруулаад явах нь чухал. 
Засаж болохгүй нэгэнт болоод өнгөрсөн алдаанд хэт харамсаад уйтгар гунигт нэрвэгдээд, сүр сүлдээ доройтуулах хэрэггүй ээ.
Дахиж давтахгүйгээр, мууг сайнд урвуулах боломж гарч болно.
9. Бурууг мэдвэл хийхгүй байх
Зөв хүний үйл нүднээс далд ч зөв байдаг.
Хууль дүрэм, нүгэл хилэнц бүхэн муу зүйлээс сэрэмжилсэн хориг байдаг.
Бодол сэтгэлд чинь ямар нэгэн байдлаар хориглосон зөн совин орж ирсэн бол буруу зөвийг нь тунгааж байгаарай.
Эдгээр есөн зарчим өдөр бүрийнхээ амьдралд мөрдлөг болговол зөв хүн болж төлөвшинө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.