Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Доод зовхин дээрх хөх туяаг арилгах
Дуу хөгжим

Доод зовхин дээрх хөх туяаг арилгах

Урлаг Урлаг12/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1211-SE-BEAU06.05-870x13048031539672016-01-12-16-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 
 

Нойр дутуу, амралт бага үед толинд харахад хамгийн түрүүнд нүдний доогуур царай муутай хөх туяа бидэнтэй мэндчилдэг. Тэгвэл тэр хөх туяаг байгалийн аргаар эмчлэх хэд хэдэн энгийн аргыг танд зөвлөж байна. 

1. Ямар үед ийм хөх туяа үүсэж байгааг зөв тодорхойлох 

Нэн ялангуяа хавар, намарын улиралд хөх туяа үүсэх тохиолдол их байдаг учраас та яг ямар үед ийм туяа тодорч байгааг зөв тодорхойлох хэрэгтэй. Хэрэв улирлын шинж чанартай үүсэж байгаа тохиолдолд бага зэрэг Кортизон-10 хэмээх тосыг өөрийн хэрэглэдэг зовхины тостой хавсарч хэрэглэх нь өндөр үр дүнг үзүүлдэг. 

2. Өдөрт заавал найман цаг унтаж амар 

Ажил амралтаа сайтар зохицуул. Бага нойр нүдний эргэн тойрны цусны судсуудыг тэлж, улмаар доод зовхинд үр дүндээ шууд харуулдаг. Ийм учраас та ямар ч завгүй байсан ажил амралтаа заавал зохицуулж, өдөр бүр найман цаг унтаж амраарай. 

3. Чийгшүүлэх үйлчилгээтэй тос хэрэглэж, өглөө орой бүр тосоо түрхэж хэвш 

Доод зовхи нүүрний арьснаас илүү нимгэн, эмзэг байдаг учраас тусгай арчилгаа шаардлагатай байдаг. Иймд та өглөө босож нүүрээ цэвэрлээд хурууны өндгөөр доод, дээд зовхиндоо тосоо массажлан түрхээрэй. 

4. Нарны хамгаалалтын тосыг бүү март 

Өдрийн ихэнхийг та дотор өнгөрөөдөг байсан ч гэсэн нарны хамгаалалтын тос заавал хэрэглэж занш. Нарны хурц туяа нүдэнд хөх туяа үүсэх хамгийн том шалтгаануудын нэг учраас доод зовхинд түрхэж болохуйц зөөлөн тос сонгон авч, доод зовхиндоо ч бас түрхэх хэрэгтэй. 

5. Зөв өнгийн өө дарагч сонго 

Шаардлагатай тохиолдолд зөв өнгийн өө дарагч доод зовхиндоо түрхэх нь зүйтэй. 

6. Шөнө унтахын өмнө заавал нүүрнийхээ будгийг арилга 

Будаггүй унтах нь энгийн үгээр хэлвэл арьс бүхэлдээ амарч, бүрэн амьсгалах боломжийг олгож буй хэрэг юм. Ялангуяа шөнө унтахдаа нүднийхээ будгийг арилгаагүйгээс болж нүд ядарч, өглөө босоход хөх туяа үүссэн байдаг. 

7. Шөнийн зовхины тос орой унтахдаа хэрэглэвэл илүү сайн 

Орой унтаж, арьс бүрэн сэргэхийн өмнө аль болох л сайн амрах бүх бэлтгэлийг нь хангаж өгөх хэрэгтэй. Ийм учраас зовхиндоо ч бас анхаарал хандуулан, зөвхөн шөнө түрхдэг, зовхийг илүү сайн амраадаг тос сонгон хэрэглээрэй. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.