Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Сайн илтгэлийн нууц
Үндэсний хөгжим

Сайн илтгэлийн нууц

Урлаг Урлаг14/01/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1452738119_medeeniy-zurag-728x4106343743702016-01-14-10-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ихэнхи хүмүүст олны өмнө үг хэлнэ гэдэг бол зүгээр л сүйрэл байдаг. Харин Дейл Карнеги энэхүү сүйрлийг хэрхэн ялалт болгон хувиргах вэ гэдгийг яруу тодоор харуулж цаашлаад үг хэлэхийн өмнө өөрийгөө хэрхэн бэлдэх, хэрхэн зөв итгэлтэй нүүрэмгий байдлаар бусдад өөрийн үгийг хүргэх талаар сайн зөвлөгөө номондоо бичсэн байсныг бид та бүхэндээ хүргэж байна.

Нэгдүгээрт: чухал үгнүүддээ өргөлт хийгээд, чухал бусдыг нь тэдгээрт захируул.

Ярианыхаа үед бид үгийн ганц үеийг л бүр мэдэгдэхүйц онцлоод, үлдснийг нь өнгөрөхийг хичээж байдаг. Жишээ нь:МассаЧУсетс. Үнэндээ бол бүтэн өгүүлбэрт ч яг ийм зүйл байдаг. Ганц хоёрхон чухал үг бусдынхаа дээр, Нью-Иоркийн тавдугаар модот гудамжны "Эмпайр Стейт Билдинг" шиг л сүндэрлэж байдаг.
Жишээ нь та доор эш татсан зүйлийг том үсгээр бичсэн үгэн дээр нь өргөлт хийгээд, үлдснийг нь түргэн уншаарай. Үр дүн нь ямар байх бол?
"Би хийж эхэлсэн бүх л юмандаа АМЖИЛТ ОЛЖ БАЙСАН, яагаад гэвэл би түүнийг үнэхээр ХҮСЧ БАЙСАН юм. Би хэзээ ч тээнэгэлзэж байсангүй. Энэ нь надад бусад хүмүүсийн өмнө ДАВУУ БАЙДЛЫГ олгож байсан юм." -Наполеон
Энэ бол өгөгдсөн мөрүүдийг унших цорын ганц арга биш. Өөр илтгэгч өөрөөр уншиж болох л юм
 Уран хурц байлгахад хатуу дүрэм байдаггүй.

 Хоёрдугаарт: хоолойныхоо өнгийг өөрчилж бай.

 Ярианы үед бидний дууны өнгө нэг өндөрсөж, нэг нарийсаж, дахиад л өндөрсөж байдаг. Хэзээ ч зогсонги болдоггүй, ямагт далайн давалгаа шиг л дээш доош долгиолж байдаг. Энэ хэнд ч чухал биш л дээ, үр дүн нь ч муу биш, энэ бол зүй ёсны юм. Гэтэл бид цугларагсдын өмнө үг хэлэх болохоор дуу маань уйтгартай, нэг л янзын Невадын хужиртай цөл шиг л амьдралгүй болоод ирж мэднэ.
 Та илтгэх үедээ өөрийгөө нэг янзаар яриад байгаагаа мэдвэл хоромхон зуур зогсоц аваад "Би индианы онгод шиг л яриад байна даа. Энэ хүмүүстэй ярилцаач. Хүн шиг, жирийн ярь." гэж дотроо өөртөө сануулж байгаарай.
 Энэ сургамж танд өчүүхэн боловч тус болж болох л юм. Хамгийн гол танд туслах зүйл бол дадлага.

 Гуравдугаарт: хэлэх үгийнхээ хурдыг өөрчилж бай.

 "Линкольн-сурвалжлагчийн нүдээр" номонд Линкольны тодорхой санааныхаа гойд үнэмшүүлэх чадлыг гаргахдаа хэрэглэж байсан дуртай аргуудынх нь талаар нэгийг бичжээ: "Тэрбээр хэд хэдэн үгийг их хурдан хэлээд, онцлохыг хүссэн үг юм уу, өгүүлбэртэй хүрэнгүүтээ үгэн удаашруулан түүнийгээ онцлон тэмдэглэчихээд, дараагаар нь өгүүлбэрээ аянга шиг л хурдан дуусгачихна… Онцлон тэмдэглэхийг хүссэн ганц хоёрхон үгэн дээр тийм удаан түдэж чадах агаад, чухал бус арваад өгүүлбэр хэлчих цагаа түүнд зарцуулж орхино."
 Ийм арга ямагт анхаарал татаж байдаг. Туршилт хийгээд үзье. Та түргэн хайш яаш байдлаар, энэ мөнгө бол их биш гэж санагдахаар "гучин мянган доллар" гэж хэлээд үз. Харин одоо "гучин мянган доллар" гэдгээ танд энэ мөнгө хэмжээгээ гайхуулж байгаа юм шигээр хэлээд үз. Гучин мянган доллар маань одоо гучин саяас ч илүү санагдахгүй байна гэж үү дээ?

 Дөрөвдүгээрт: чухал санааныхаа өмнө нь ч, хойно ч зогсоц хийж бай.

 Үг илтгэж байх үедээ Линкольн олонтоо зогсоц хийдэг байв. Ямар нэг чухал санаанд тулаад, тэр нь сонсогчдод хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийн тулд урагшаа тонгойгоод, сонсогчдынхоо нүд рүү ширтэн хэдэн хором дуугай болчихдог байв. Энэ гэнэтийн нам гүм байдал нь гэнэтийн авиа гаргахтай адил тийм л үр дүнтэй. Энэ нь анхаарал сайн татдаг.
 
Дейл Карнеги гэдэг хүний номноос авсан болно. "Алтан Дейл Карнеги"
Эх сурвалж:Алтан Дейл Карнеги

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.