Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»М.Баярмагнай: Би өөрөө 100 сая төгрөгөөр хохирчихоод сууж байна
Дуу хөгжим

М.Баярмагнай: Би өөрөө 100 сая төгрөгөөр хохирчихоод сууж байна

Урлаг Урлаг22/01/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0c348cf46a98c50bc42f4e688aefe90f142642742016-01-22-16-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайг сүүлийн үед хүнээс 100 сая төгрөг зээлээд өгөхгүй залилсан гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ талаар түүнтэй уулзан тодруулга авсан юм.

-Сайн байна уу. Сүүлийн үед тантай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон?

-Уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэж байна. Урлагт хоёргүй сэтгэлээр олон жил хөдөлмөрч ирлээ. Хошин урлагийн буянаар өнөөдөр би элэг бүтэн амьдарч аав, ээж дүү нартаа туслаад явж байна. Миний хувьд энэ яваа насандаа худлаа ярьж байгаагүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ хүнээс залилан хийж, хулгай хийж үзээгүй.

-Яг ямар хэрэг болсон юм бэ. Та хүнээс 100 сая төгрөг зээлсэн юм уу?

-Манайх 2014 оны долдугаар сард лизингээр шинэ байранд орж, хуучин байраа худалдахаар болсон юм. Энэ үед манай нутаг болох Баянхонгор аймгийн Даваагийн Цогтбаатар гэх залуу үр хүүхэдтэй ажил төрөл нь бүтэмжтэй таниас байрыг тань худалдаж авъя гэсэн. Тэгэхлээр нь би ч нутгийн дүү юм чинь гээд 320 саяар өгөхөөр болсон.

Дүү ч авахаар болж урьдчилгаа болгон надад 100 сая төгрөг өгсөн бөгөөд үлдсэн 220 сая төгрөгөө 8 хувийн зээл хөөцөлдөөд өгнө хэмээсэн. Би авсан 100 сая төгрөгөө шинэ авсан байрныхаа лизингт өгсөн. Д.Цогтбаатар гэх залуу манай байранд нүүн орж, гал голомтоо бадраасан. Ингээд дүү хүү ч Баянхонгор аймгийн Голомт банкны захирал хийдэг, зээл удахгүй бүтнэ гэсээр байгаад жил болсон. Ингээд жилийн дараа Баярмагнай ахаа би байраа авч чадахгүй нь ээ. Урьдчилгаа болгон өгсөн 100 сая төгрөгөө авъя гэсэн юм.

-Та тэгээд энэ хүнд 100 сая төгрөгийг нь буцааж өгөөгүй улмаас таныг мөнгө залилсан гэж үзээд байгаа юм уу?

-Би тэгэхээр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрт байсан мөнгөө болон шинэ авсан байраа барьцаалан 60 сая төгрөгийг бэлэн мөнгөөр энэ хүний данс руу нь шилжүүлсэн. Гэхдээ Д.Цогтбаатар гэдэг залуу бараг жил хагасын өмнө манай байрыг авна гэчихээд аваагүй. Тухайн үед миний хувьд байраа зах зээлийн ханшаар 320 сая төгрөгтөө зарчих боломж байсан. Гэтэл байраа авахгүй буцаамаар байна гэхлээр нь ах нь жил гарангийн хугацаанд байрны лизинг гээд алдангид орлоо чамд 90 сая төгрөгийг чинь өгч болох уу гэтэл за тэгээ болно хэмээн бид хоёр тохиролцсон юм. Ингээд би 60 сая төгрөгөө шилжүүлээд сарын хугацаанд үлдсэн 30 сая төгрөгийг ах нь олоод өгье хэмээсэн юм.

-Тэгвэл таны хувьд хүн залилсан биш өөрөө залилуулчаад байгаа юм байна ш дээ?

-Би хэзээ ч хулгай хийж, луйвар хийж амьдрахгүй. Эцэг, эх маань багш мэргэжилтэй хүмүүс намайг ийм зүйл хийхээр хүмүүжүүлээгүй. Би сарын хугацаанд мөнгө төгрөг олдохгүй болохоор нь машин барьцаалаад, надад байдаг хашаа байшинг зарахаар мөнгийг чинь өгье гэсэн. Гэтэл намайг 100 сая төгрөг луйвардан авсан хэмээн шүүхэд хандсан байна лээ. Би ч шүүхэд очин болсон явдлыг хэлж, мөнгө шилжүүлсэн баримтаа үзүүлсэн. Гэтэл 2014 онд манай байрыг авахдаа надад урьдчилгаа болгон өгсөн 100 сая төгрөгөө Баянхонгороос хүнээс таван хувийн хүүтэй зээлж авсан байна лээ.

Миний нэрээр болгосон энэ баримтаа хуурамчаар нотариатаар батлуулсан бөгөөд уг баримтаа шүүхэд өгсөн нь илэрсэн юм. Уг хүнд одоо эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн болон хувь хүний нэр төрд халдсан хэрэг үүссэн.

Шүүхээр үнэн зөв нь тогтоогдоогүй байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр урлагийн хүнийг гүтгээд бичвэл үлдсэн мөнгийг нь өгнө нь гэж бодсон юм шиг байгаа юм. Урлагийн хүн ч гэсэн лизингтэй амьдарч байгаа шүү дээ. Би энэ хүнд үлдсэн 30 сая төгрөгийг нь өгөхгүй гээгүй. Мөнгө төгрөгтэй болчоод өгнө хэмээн тохирсон байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэн худлаа мэдээлэл тараасанд харамсаж байна. Удахгүй шүүхээр үнэн зөв нь тодорхой болох байхаа.

Ард түмэндээ хандаж хэлэхэд үнэн зөвийг тунгааж ойлгоорой хэмээн хэлмээр байна.

Т.Буянаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.