Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин С.Ариунбямба “хүний амь аварчээ”
Оддын амьдрал

Жүжигчин С.Ариунбямба “хүний амь аварчээ”

Урлаг Урлаг30/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f53297ffe46eff04235c2115e9a4410f2402172452016-01-30-15-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлагийн гэр бүлд өссөн С.Ариунбямба багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан гэдэг. Түүний аавыг МУГЖ Сүхээ гуай гэдгийг хүмүүс мэдэх биз ээ.

Тэгвэл жүжигчин залуу маань хүний алтан амийг аварчээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа

"Өнөөдөр орой машин халаангаа дүүтэйгээ орцонд зогсож байтал, хиншүү хярвас үнэртэх шиг боллоо.Бид хоёрын үнэрчийг хэлэх үү,үнэр хайгаад айл болгоны хаалгыг шахуу л үнэрлэж үзтэл,үнэхээр нэг хаалганаас хиншүү үнэртэж байна.Юмыг яаж мэдэх вэ? гээд хаалгыг нь тогштол хүнгүй бололтой .Азаар нэг давхрын айл тул,гадаа гараад жаахан өндрөөс хартал, харанхуй цонхны цаана гал дүрэлзэж байгаа нь харагдаж,айх сандрах зэрэгцээд энэ хооронд дүү маань гал kоманд дуудаж амжив.Эзэнгүй айлд гал гарах шалтгаан юу билээ гэж бодоод,цахилгаанаас үүдэлтэй байж магад гэж таамаглан орцон дахь цахилгааныг нь салгалаа. Гараад дахин цонхруу нь хартал галын гэрэл нь багассан харагдана, ойрхон очоод нягтлаж харвал дотор нь хүн ханиах сонсогдож,хамгийн түрүүнд хүүхэд, настай хүн, эсвэл согтуу хүн угаартаж байгаа гэж бодогдоод цонхыг нь хүчтэй балбаж, хүн бна уу..сэрээрэй.. танайд гал гараад байна гээд л улам хүчтэй цохилоо,ашгүй нэг хүн ханиалган цонхоо нээлээ, хаалгаа хурдан онгойлго гэж хэлээд л орц руу гүйлдлээ дээ. Гэрт нь ороод очтол, битүү утаан дунд юу ч харагдахгүй ганцхан гал дүрэлзэж байгаа нь тодоос тод. nлитkа дээрээ хоол тавиад мартаж унтсанаар гал гарчээ.

Галыг унтрааж аюулгүй болгоод, угаартах шахсан хүнийг орцонд гаргаж зогстол, Онцгой байдлынхан ирлээ..энэ бүх зүйл тавхан минутанд л болоод өнгөрсөн, маш богинохон хугацаанд ирсэн онцгой байдлынхаа албан хаагчдаараа үнэхээр бахархаж байлаа. Хүн ардынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалж,амь биe үл хайрлан аюулыг сөрөн зогсож байдаг хүчирхэг баатруудаа магтан дуулья…дүү бид хоёр үнэр таниагүй бол,эсвэл гадаа зогсож байгаад явсан бол бурхан минь юу болох байсныг таашгүй…хүмүүс минь гал, усны аюулаас үргэлж болгоомжилж, гарч орохдоо хараа хяналтаа сайжруулж анхаарлаа хандуулж байхгүй бол,амь нас эд хөрөнгөөрөө хохирч байгаа тохиолдлууд маш олон гарч байна шүү..ямартаа ч иргэн хүнийхээ үүргийг биeлүүлээд, гарч болзошгүй аюулыг таслан зогсоож чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа нуух юу" хэмээв.

Иргэний үүргээ зоригтоор биелүүлсэн түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернер нар гэрлэлээ

02/06/2026
Оддын амьдрал Урлаг

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

NBA-гийн од Стефен Карри Хятадын “Li Ning” брэндтэй урт хугацааны гэрээ байгуулснаа зарлав

02/06/2026

Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернер нар гэрлэлээ

02/06/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-нд болно

02/06/2026

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.