Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Буруу байсан – Buruu baisan – Opozit
Дуу хөгжим

Буруу байсан – Buruu baisan – Opozit

Урлаг Урлаг18/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Би одоо хүртэл хүсдэг
Нулимс чинь зүрх зүсдэг
Би чиний анхных байгаагүй
Сүүлийнх чинь байх гэж хүсдэг
Уйлах гэж л урсах нулимс байдаг юм хойно
Урдах замаа алдахад амьдралд хэцүү зүйл тохионо
Худал хуурмаг жүжиглэлтээс дэндүү залхсан
Хууртснаа мэдэнгүүтээ гомдол нэхэн залгасан
Мэдсэн атлаа худлаа байгаасай гэж чамайг аргадсан
Тэсвэр алдарсан, чамайг хүргэж өгөөд ганцаараа л алхсан
Хүлээсэн хүлээс нь түлэгдсэн мэт түлүүлсэн
Хүний хүн болсныг чинь дуулсан, надад муухай байсан
Угаасаа, анхнаасаа би чинийх, чи минийх байхгүй байсан
Урьтал болгож хэлсэн зүйл л буруу байсан

Хүлээснээс минь залхаад жаргал хайсан охин
Хүлээгээрэй гэчээд эргэж хараагүй охин
Чи минь хамгийн сайхан билээ
Хамгийн шилдэг нь хамгийн төгс нь чи минь билээ

Чиний төлөө л гэж чамайг хүлээдэг байсан
Учрал бүхэнд чиний тухай бодсоор хоёул хамтдаа үхнэ
Гэж хэлэхдээ би сэтгэлээсээ амласан
Алдсан хугацаа гэдэг зүйл бусдын адил балласан
Уучлаарай унхиагүй байдал, тэсвэргүй зан
Урьдын бүгдийг мартаад одоо чигээрээ яв
Утас цохиод залгасан ч миний дугаарыг бүү ав
Устгасан ч гэлээ мартаагүй 6, 5
Бүтэн жил миний нэг хэсэг шиг хамт байсан
Бүхэл зүйл чинь миний төлөө л гэдэг байсан
Бидний хоорондын харьцаа хайр гэдэг байсан
Уянгалж уярсан тэр минь уйлан байсан

Хүлээснээс минь залхаад жаргал хайсан охин
Хүлээгээрэй гэчээд эргэж хараагүй охин
Чи минь хамгийн сайхан билээ
Хамгийн шилдэг нь хамгийн төгс нь чи минь билээ
Хүлээснээс минь залхаад жаргал хайсан охин
Хүлээгээрэй гэчээд эргэж хараагүй охин
Чи минь хамгийн сайхан билээ
Хамгийн шилдэг нь хамгийн төгс нь чи минь билээ

Хүн болгонд бүтэхгүйг нь мэддэг хирнээ хүлээдэг нэг зүйл байдаг
Миний тэр зүйл бол чи, уучлаарай
Үргэлж минийх байсанд чинь баярлалаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.