Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хурд” хамтлагийн тоглолтоор хайртай ээж, халамжит ханиа баярлуулаарай
Нийгэм

“Хурд” хамтлагийн тоглолтоор хайртай ээж, халамжит ханиа баярлуулаарай

Урлаг Урлаг07/03/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12790995_1042937762444800_5958996517162380103_n107840712016-03-07-10-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг монголын бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяраар буюу 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгасан. Тэд хэлэхдээ "Манай хамтлагийн үзэгч фенүүдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг учир 20 гаруй жил бидний дууг сонсож, үнэнчээр дэмждэг монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ бэлэг болгож хамтлагийн түүхэнд анх удаагаа нэг өдөр хоёр өөр тоглолтыг толилуулах  гэж байна хэмээсэн юм. 

 "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолт АСА циркд 3-р сарын 8-ны өдрийн 15.00 цагаас тоглогдох бол “Ханьдаа дуулъя” тоглолт оройны 20:00 цагаас "Castle" клубд болох юм. Мөн хамтлагийн залуус хэвлэлийн хурлаараа дамжуулан өөрсдийн "Нарлаг диваажин" цомгийн нээлтээ хийсэн бөгөөд хоёр тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид тус цомгийн анхны худалдан авагчид болох боломжтой гэнэ.

  Ийнхүү "Хурд"-ийнхан бүсгүйчүүддээ гэнэтийн бэлгээ барихаар бэлтгэлээ хангаад байна. Эрчүүд та бүхэн маргааш болох эмэгтэйчүүдийнхээ баяраар хайртай ээж, халамжит ханиа хэрхэн баярлуулахаа шийдсэн үү? Тасалбар хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн байгаа тул эрчүүд та бүхэн тасалбараа амжиж захиалаарай. 

Тоглолтуудын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933, 89894373 дугаараас лавлаарай.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026

Майли Сайрус тайзны нэрээ өөрчиллөө

04/09/2026

Дуучин Шер бэрийнхээ эсрэг шүүхэд нэмэлт баримт бичиг хүргүүлжээ

04/09/2026

Өнөөдөр жүжигчин Б.Одгэрэлийн төрсөн өдөр

04/09/2026

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.