Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“I phone 7” шоконд оруулмаар болжээ
Нийгэм

“I phone 7” шоконд оруулмаар болжээ

Урлаг Урлаг10/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2108631430602016-03-10-16-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зургаан сарын дараа худалдаанд гарах “Apple” брэндийн шинэ бүтээгдэхүүн “Iphone7” ямар байх тухай таамаг багагүй гарсан. Шинэ загвар ямар дэвшилтэт давуу талтай байх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. “Iphone7” загварын гар утас усан дотор зураг авж болдог,  усны бүрэн хамгаалалттай байх нь тодорхой болсон.

“Apple” корпорацын долоо дахь үеийн ухаалаг гар утас болох “Iphone7” ирэх есдүгээр сарын 25-аас эхэлж “Vodafone” үүрэн телефоны операторын сүлжээ дэлгүүрээр худалдаалагдана. Харин урьдчилсан захиалга нь есдүгээр сарын 18-аас эхлэх юм байна. Уг гар утасны талаарх мэдээлэл өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш гарч эхэлсэн. Урьд өмнөх загваруудаас юугаар илүү вэ. “Force Touch” буюу илүү дэвшилтэт мэдрэгч, камер нь хурдтай болж байгаагаас гадна функцийн хувьд нэлээд шинэчлэгдсэн байх юм.  Хэмжээний хувьд “iPhone 6” болон “iPhone 6 Plus”-тай ижил, саарал, алтлаг, цагаанаас гадна гялалзсан ягаан өнгөтэйг сонгож болохоор байгаа аж.

Шинэ загварын “Iphone7”-ы онцлох зүйл нь багтаамж. “iPhone7 Plus” утас нэмэгдэл шинэ санах ой мөн сайжруулсан зайтай худалдаалж магадгүй гэнэ. Хятадын  MyDrivers сайт шинээр гарах “iPhone7” нь 256 гегабайт багтаамжтай байх нь бололтой. 3.5 мм чихэвчний оролт хасагдаад “USB” залгуур ордог “Lightning” холболтоор чихэвчээ холбогдож болох магадлалтай бий. Үүнээс гадна шинэ “iPhone7”-той хамт утасгүй “Beats” брэндийн чихэвч дагалдах мэдээлэл гарсан. Ийм Bluetooth чихэвч нь утаснаас ямар ч утас холбогч байхгүйгээр ажиллах боломжтой. “iPhone 4” , “iPhone 5”, “iPhone 6” нь хэмжээ болон багтаамжаараа ялгаатай ч ерөнхийдөө ижил загвартай. Тиймээс “iPhone7”-г цоо шинэ өнгө төрх, загвартай байх нь гэсэн таамаг гарсан байсан. Мөн “Apple Watch” ухаалаг цагны нүүрийг индранил чулуугаар бүрсэн нь бат бөх чанарыг нэмэгдүүлсэн. Түүгээр ч үл барам “Apple” компанийн инженерүүд “iPhone7”-ийн дэлгэцийг унагаах болон гэмтээх үед хагарах магадлалыг бууруулах үүднээс индранил чулуугаар хийж байгааг нэг бус удаа мэдээнд дурдагдаад өнгөрсөн.

Хэрэглэгчдийн тэсэн ядан хүлээж буй шинэ загварын гар утас сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг мэдрүүлсэн өвөрмөц байх нь дамжиггүй. Шинэ бүтээгдэхүүн шинээр үнэ тогтоодог байсан бол энэ удаад өөр гэнэ. Багтаамжнаас шалтгаалах үнийн ялгаагүй байлгах тал дээр ажиллаж байгааг албаныхан өгүүлжээ. Яагаад гэвэл өчигдөрхөн “Samsung” брэнд 15 терабайт хэмжээтэй зөөврийн болон шинэ төрлийн хард зохион бүтээсэн учир удахгүй худалдаанд гаргах талаар мэдээлэл цацагдаад байгаатай өрсөлдөх нь тодорхой юм.

Эх сурвалж: lonelylost.com

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.