Би Монгол цэрэг, амь наснаасаа уйдаагүй ч эх орныхоо төлөө тэмцэнэ
Энэ дэлхийг чичрүүлж бөмбөгнүүлсэн Чингис миний эцэг
Үхнэ гэж би уйлаагүй алт мөнгөтөй гэж би дуулаагүй
Морин дэлэн дээрээс дэлхийг эзэлж авахад хэзээд бэлэн
Маргааш наран мандахад, аль эсвэл саран гарахад
Хэзээ ч би довтолгоогоо үргэлжлүүëнэ хядан дарахаар
Намайг чи дайнаа зогсоо гэж хэлээ хэзээ ч битгий
Миний дэргэд айж хулчийсан үг бүү дуугар мэдээ
Урагшаа дайрна ухрана гэдэг үгийг мэдэхгүй
Урд тааралдсан толгой болгоныг найраагүй сэлэмдэнэ
Газар тэнгэртээ мөргөсөн бурхандаа амласан
Эзэн Чингистээ үнэнч байхаар амь насаараа дэнчин тавьсан
Энэ зөвхөн миний нутаг, өвөг дээдсийн минь нутаг
Эртнээс өвлөж ирсэн үе дамжсан ариун нандин судар
Хөллөнө морин тэрэг Монгол баатар миний нэр
Үл зогсоно эр зоригоо харуулахаар явсан монгол цэрэг
Дх: Дайчин өвөг эцгийн сүнс дээрээс харна
Дайчин хойч үеээ хэзээ ч үл орхино
Quiza тайзан дээрээс тэнгэрийн үгийг хэлнэ
Хүн бүхэн үүнийг сонсоод хүч орон Монгол сэрнэ
Урагшаа дайрна
Дайны талбар дээр цэргүүд амьдралыг өөрөөр харна
Усан далай дайралдсан ч үл зогсоно урагшаа яарна
Жинхэнэ эр хүний зангаар хэлсэндээ хүрнэ, дайрна
Харийн нутагт тэд очоод гэрлүүгээ эргээд харина
Урд хөршийг түйвээсэн, хойд хөршийг түймэрдсэн
Дундад Азийг самардсан, Европыг сандаргасан
Арлын орныхон өдөр шөнөгүй бурханд зальбирсан
Мухамедын лалууд эсэргүүцээд эцэст нь дэлбэрсэн
Пап ламд бичсэн захиа нь тэнгэрийн хуулийг дээдэлсэн
Монгол цэргүүд дэлхийд хэн бэ гэдгээ мэдрүүлсэн
Хүчээр биш ухаанаар мэргэн цэцнээ гайхуулсан
Их Монгол гүрнийг хоромхон зуур бүтээж байгуулсан
Бид нар байгуулсан, түүхийг бид найгуулсан
Хойч үедээ эрх мэдэл газар тэнгэрийг атгуулсан
Урагшаагаа хараад юу ч бодох хэрэггүй
Энэ бол бидэнд заяасан зургаа дахь мэдрэхүй
Дх:
Хүннүгээс гаралтай байлдааны тактик
Дэлхийн түүхийг өөрөөр бичүүлсэн Тэмүүжин
Хаад доргионо Евроазийг
Арлын оронлуу хөвж явсан Монгол баатрыг магтья
Морьтой, зоригтой Монгол баатар дөнгөж хорьтой
Дэлхийг эзэлнэ гэсэн цаагуураа зорилготой
Морины нуруун дээр давхиж наадаж өссөн
Монгол цэргийн удам тасраагүй оршсон
Тэмүүжингийн тоглож ундалж өссөн
Туулын ус нь ширгээгүй би умбаж өнжсөн
Монгол хаадын гайхамшиг, үлдээсэн нэр хүнд
Миний мартаж болшгүй үүх түүх юм