4 настайдаа гутлын үдээсэээ өөрөө үдэж чаддаг байх, 6 настайдаа дугуй унаж сурах, 18 насандаа машин барьж чаддаг байх, 21 насандаа пивоны захиалга өгч мэддэг байх зэрэг амьдралын өдөр тутамд тулгардаг, багахан асуудлыг өөрийн мэдлэг чадвараар шийдэж зохицуулдаг байх нь эр хүнийг илэрхийлэх чухал шинж чанар болдог. Тэгвэл өнөөдрийн нийтлэлд эр хүний зайлшгүй хийж чаддаг байх хамгийн энгийн чадваруудын тухай мэдээллийг хүргэж байна.
1. Оргилуун дарсны бөглөөг онгойлгох
Энэ орой бүр ганц юмны бөглөө мулталж чаддаг бай гэсэн утгаар биш юм. Хэн нэгнийг гэмтээлгүй, гарз хохирол учруулалгүйгээр тухайн орчин нөхцөлд тааруулан оргилуун дарс, виноны бөглөөг тайлж чаддаг байх хэрэгтэй.
2. Зангиагаа зангидах
Өөрийн зүүх зангиаг хэрхэн зангидахыг мэддэг байх. Албан ёсны хувцаслах бүртээ хэн нэгнээс тусламж гуйна гэдэг өрөвдөлтэй хэрэг.
3. Дугуй солих
Хөдөө гадаа, аялал зугаалга ямар ч үед явсан гарч болшгүй эрсдлийг тооцоолж илүү дугуй авч явж байх. Мэдээж тэрхүү илүү дугуйгаа өөрийн гараар сольж чаддаг бай.
4. Газрын зураг ашиглах
Аялал зугаалгаар та хаашаа ч явж магадгүй. Ялангуяа гадаад уруу аялалд явахад таны хамгийн сайн хөтөч газрын зураг байх болно. Энэ үедээ төөрч будилхаас сэргийлэх замаар газрын зураг хэрэглэж, харж ойлгодог байх хэрэгтэй шүү.
5. Гал асаах
Мөн л хөдөө хээр, гадуур аялал зугаалганд явж байхад чаддаг байх чухал чадвар бол ил гал асаах. Эмэгтэй хүнээр гал асаалгана гэж бодох ч хэрэггүй
6. Зохион байгуулах
Ямар нэгэн баяр ёслол, үдэшлэг, тэмдэглэлт өдрүүдийг зохицуулж чаддаг байх хэрэгтэй. Зочдыг дайлах уух зүйлсийн сонголт сайн, зааланд эгшиглэх дуу хөгжимд зэрэг ирсэн зочдыг уйдаахгүй байх үүднээс бүхий л үйл ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай.
7. Товч хадах
Зөвхөн эмэгтэй хүн л утас зүүтэй орооцолддог гэсэн сэтгэлгээтэй залууст хандаж хэлэхэд тийм биш юм. Яаралтай чухал үед таны товч унах, хувцас ханзрах үед өөрийгөө аврах чадвартай бай.
8.Покер тоглох
Ямар нэгэн тоглоом тогломоор байвал “Покер” тогло. Өөр тоглоомыг мэргэжлийн түвшинд тоглодог байх шаардлагагүй. Харин покерыг мэргэжлийн түвшинд биш ч гэлээ чадварлаг тоглодог байхад гэмгүй.
9. Зөв вино сонгох
Би энд зөвхөн улаан, цагаан виноны тухай яриагүй. Бүхэл бүтэн мэдлэгийн хүрээнд ярьж байна. Та олон төрлийн уух зүйлсийг ялгаж мэддэг байх нь чухал. Мэддэг царайлах хэрэггүй. Хүссэн хүсээгүй мэдэгддэг тул, зүгээр л мэддэг бай.
10. Нэрийн хоолтой байх
Эрэгтэй хүн хоол хийж чаддаггүй байна гэдэг өөрийгөө авч явах чадвар дутмагтай ижил. Найз нөхөд, гэр бүл, найз бүсгүйдээ өөрийн гараар хийдэг “нууц жортой”, нэрийн хоолтой байх хэрэгтэй.
11. Захидал бичих
Цахим шуудан буюу и-мэйл, чат эсвэл мессэнжер зэрэг интернэт цахим ертөнцийн тухай март. Жинхэнэ эрэгтэй хүн үзэг, цаас хэрэглэж гараар бичсэн захидлын үнэ цэнийг мэддэг юм. Тэд ахмад насны, хүндэлдэг хүмүүсдээ талархлаа илэрхийлэх, баяр хүргэх захидал бичиж хааяа хайрын захидал илгээдэг.
12. Чимээгүй байж сурах
Гарсан маргаанд анхаарлаа хандуулах хэрэггүй. Жинхэнэ эр хүн ямар үед дуугарахаа мэддэг байх хэрэгтэй. Маргааны үед дуугарах ч шаардлагагүй.
13. Хуваалцах
Бусадтай хуваалцаж чаддаг байна гэдэг хамгийн сайн шинж чанар. Хүрэлцэхгүй байгаа зүйлээс заавал хүртээд байх шаардлагагүй гэдгийг санаарай.
14. Зөвлөгөө авах
Хүн танд зөвлөж байна гэдэг сайн хэрэг. Хамгийн гол нь та тухайн хүний ярьж байгааг сонсмооргүй байсан ч тэвчээртэйгээр сонсох нь жинхэнэ эр хүнд байх гол шинж чанарын нэг.
15. Бодитой байх
Эр хүн бүр өөрийн төсөвтэй байдаг. Тэр хэрэглээгээ бодит байдалтайгаа нийцүүлэн ухаалагаар хянаж үрэлгэн, болхи байхаас зайлсхийдэг.
16. Урам өгөх
Тэд бусдад хэрхэн урам өгч, баярлуулахаа мэддэг. Цаасан малгай өмсүүлэх бус үнэнч, шударга байдлаар байгаа байдалд нь тохирсон аргаар бусдыг сэргээж, урам өгдөг.
17. Зөв бэлэг сонгох
Хэнд ямар бэлэг бэлэглэхээ эр хүн мэддэг байх ёстой. Тухайн эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгээс үл хамааран тэдэнд хэрэгцээтэй зүйлийг мэдэж, тохирсон бэлэг өгөх нь чухал. Хэрэв зөв бэлэг сонгож чадахгүй бол хэнд хандах ёстойгоо мэддэг байх хэрэгтэй.