Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Бүтээлч шүүмжлэл…/Өгүүллэг/
Жүжиг

Бүтээлч шүүмжлэл…/Өгүүллэг/

Урлаг Урлаг04/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
url8382650152016-04-04-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.
Түүний шавийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ… 
Ранга Гугу түүнд ”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин чи наад зураг аа хичээж байгаад дахин нэг зураад аваад ир гэв.” 
Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ засаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…

Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… 
Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… 
Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025
Утга зохиол Урлаг

“Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага болно

30/09/2025
Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо

29/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

09/10/2025

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана

09/10/2025

Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн музейд бий

09/10/2025

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.