Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Шоовдор – Shoovdor – Quiza
Дуу хөгжим

Шоовдор – Shoovdor – Quiza

Урлаг Урлаг18/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дахилт:
Эхийн хайрыг амсах хувьгүй тӨрсӨн нь буруу гэж?
Шоовдор шоовдорлогдоно
Орох оронгүй ядуу явсаар насыг барна гэж үү?
Шоовдор шоовдорлогдоно
Газар газраас амьдрал хайсаар итгэл алдарлаа
Шоовдор шоовдорлогдоно
Ганцхан олдох ээждээ найдсаар сэтгэл дундарлаа
Шоовдор шоовдорлогдоно

Муу усны шугамны зэв идсэн төмөр нүхнээс
Өглөө эртлэн Шоовдор босоод нүдээ нухлана
Тарчиг ядуу, хатуу амьдрал өөдөөс нь угтаж
Оноогдсон тавиландаа тэр заримдаа хэн нэгэнд гомдоно
Өлөн зэлмэн байдал өсөлтийг нь зогсоож
Өмхий тареншэйн, өмх талхаар голоо зогооно
Халаасны хулгайгаар, хог ухаж олсон олзоор
Орц хэсэн гуйлга гуйсаар, ходоодоо аргалж хоносоор
Давжаа биетэй учир дарамт шахалт зөндөө
Даарах үедээ оромж хайж зодуулах зөндөө
Өрөвдсөндөө хүмүүс түүнд өглөг өгдөг
Өөр нэгэн булааж аваад түүний оронд шанаа өгдөг
Хайр даанч мэдэхгүй, хэнд ч итгэхгүй
Амьдралд ахииад заяхгүй аав ээж нь хаачсан болдоо
Өвлийн хүйтэнд гялгар уутыг биеээрээ ороогоод
Салхи сөрөн хэдий даарсан ч хөмсгөө зангидан бодолд орно
Хуурамчаар амьдрах амьдралд хуурамчаар харьцан хандаж
Худлаа хорвоод хуурамчаар дүр эсгэн дуулж
Хүн бүхэнд зодуулж, Тэр жоохон ч гэлээ түүний ядуу нь
Хэнд ч хамаагүй, хамаарахыг хүсээгүй
Хэн ч ер мэдээгүй, Шоовдорыг эцэг эх хүсээгүй
Бурхан хараагүй, сонсоогүй түүнийг энэ ертөнц таниагүй
Тэр үхлийг хүссэнгүй, гэвч амьдралд хорогджээ
Сорогджээ, Шар нар бор өдөрт татагджээю

Дахилт:

Өвөл тэр яандаа? Хүйтэн жавар хайраад, цас шуураад
Хувцас байхгүй, байр олдохгүй, идэх хоол хайна
Тэгээд өвчин тусаад даараад, ханиалгаад, хатгаалаад, халуураад
Хальтирч унаад тархиа хагалаад эрүүл бус байна
Анхаарах хүнгүй, харж хандах хүн байхгүй, хэн ч байхгүйээ
Шоовдор тэр шоовдорлогдоно, түүний бие томроно одоо
Том болоод нийгэмд тустай хүн болж чадах уу? Бүү мэд
Засаршгүй хүн болж өсвөл хэний буруу вэ? Дүү минь

Дахилт:

Шөнө тэр даарсаар, гадаа хонож даарсаар, Шоовдор хэцүү давааг даасаар
Хүн болгон хөөсөөр, сүүлдээ бүр төөрсөөр, жижүүртэй хөөцөлдсөөр
Нэг л олдох насыг, ганц олдох амьдарлыг ингэж өнгрөөх гэж үү?
Ходоод нь хоосон, царай муутай мангар амьдрах хувьгүй гэж үү?
Алгаа тосон гүйгээд, акурк түүгээд, ходоодоо аргална түүгээр
Тэр насаар дүү, маниусаас дүү, бие нь гэвэл туранхайдуу
Миний энэ дуу, гунигт нэгэн дуу, гэвч амьдралд бодит дуу
Газраас холдсон ганц үг байхгүй, тэгээд таалагдав уу?

Дахилт: х2

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

11/07/2026

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.