Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Нэрт найруулагч Б.Бадрууган агсны нэрэмжит “Анхны бүтээл-7” наадмын шилгүүд тодорлоо
Уртын дуу

Нэрт найруулагч Б.Бадрууган агсны нэрэмжит “Анхны бүтээл-7” наадмын шилгүүд тодорлоо

Урлаг Урлаг23/04/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5729d57530a7a082f1e1658e3304904e7838572252016-04-23-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам дөрөвдүгээр сарын 22-нд буюу өчигдөр болж өнгөрсөн юм.

Энэхүү наадам нь СУИС-ийн РадиоТелевиз Медиа урлагийн сургуулийн анхны захирал, Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны нэрэмжит гэдгээрээ онцлог болсон юм. 

Наадмын онцлог нь оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвхийг дээшлүүлэх, туршлага хуримтлуулахад дэмжлэг болж өгдөг.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд радио, телевизийн чиглэлээр суралцдаг 180 гаруй оюутан бүтээлээ ирүүлснээс гадна БНХАУ, Польш улсын оюутан залуус оролцсон юм. Наадмын “Гран При” шагналын эзнээр найруулагчийн дөрөвдүгээр ангийн оюутан н.Номинзул шалгарлаа. Телевизийн төрөлд СУИС-ийн РТМУС-ийн зураглаачийн ангийн оюутан Б.Уранзаяа, Б.Ариунзаяа нарын бүтээл шилдгээр шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн болсон юм. 

Оюутнууд бүтээлдээ хүний амьдрал, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлд өвчин, хагацал зовлон хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд юу хийж болох вэ гэсэн санааг тусгажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “CFDA Fashion Awards 2025” ёслолоос

06/11/2025

Эмма Стоун 37 нас хүрлээ

06/11/2025

Жонатан Бейли “Оны хамгийн халуухан залуу”-гаар шалгарчээ

06/11/2025

“RED EVE Beauty Night” үдэш болно

06/11/2025

Холливуудын алдарт жүжигчин, найруулагч, кино зохиолч Итан Хоук өнөөдөр 55 нас хүрч байна

06/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.