Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хар сувдны нууц”-ын араас “Биелэгдэшгүй төлөвлөгөө” шуугиан тарих нь ээ
Нийгэм

“Хар сувдны нууц”-ын араас “Биелэгдэшгүй төлөвлөгөө” шуугиан тарих нь ээ

Урлаг Урлаг26/04/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM4133_800x600_zpsgv48gwtc8769048162016-04-26-15-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн жилийн мөн өдийд миссүүдийн тоглосон инээдмийн кино нэлээдгүй шуугианыг тарьж, үзэгчдийг байлдан дагуулж байсныг кино сонирхогчид мартаагүй биз ээ. "Хар сувдны нууц" киног бүтээсэн хамт олон өдгөө хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд үзэгч түмэндээ"Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны кино тавдугаар сарын 01-нд хүргэхээр бэлдсэн гэдгээ дуулгав.

Тус киног Уужим фильмд бүтээж, продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдийг бүтээсэн гэнэ шүү.

 

Ах дүү гурав асуудал орж их хэмжээний мөнгөний төлбөрт унадаг. Уг мөнгийг төлөх богинохон хугацаа тэдэнд өгдөг бөгөөд мөнгөө олж чадаагүй нь улмаас ах нь шоронд орох болно. Гэтэл …тэд нэг арга сэдэж өрөө төлөхийг хичээнэ. Харин тэд хэрхэн өрнөөсөө гарах бол? энэ асуултын хариултыг та бүхэн"Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киног үзэн тайлаарай.

Инээдмийн жанрт шинэ салхи оруулсан "Хар сувдны нууц"-ын араас "Биелэгдэшгүй төлөвлөгөө"шуугиан тарих нь дамжихггүй биз ээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Одри Хепберний хүү ээжийгээ “Онцгой гэдгээ мэдээгүй” гэв

24/08/2026

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026

Мэрилин Монрогийн дүр төрхтэй барби худалдаанд гарлаа

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.