Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Facebook-ын анхны эмэгтэй захирлын зөвлөлийн гишүүн Шерил Сэндберг
Уртын дуу

Facebook-ын анхны эмэгтэй захирлын зөвлөлийн гишүүн Шерил Сэндберг

Урлаг Урлаг29/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jon23292691012016-04-29-12-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


 

 
Шавилхан биетэй Шерилийн “Бүсгүйчүүдээ ширээнд ойртон сууцгаая” гэсэн энэ урианд би туйлаас дуртай. Эмэгтэйчүүд бид “би эмэгтэй хүн юм чинь яадаг юм” гэж өөртөө байнга уучлалт үзүүлж эсвэл эрчүүдийн ард үлдэж, тэдний араас дуугардаг нь биднийг амжилтад хүрэхэд хамгийн ихээр сөргөөр нөлөөлдөг.

Энэ удаад та бүхэндээ “ширээнд ойртон сууснаар” эмэгтэй хүн хэрхэн амжилтад хүрч болдог талаар Facebook-ийн захирлуудын зөвлөлийн хамгийн анхны эмэгтэй гишүүн Шерил Кара Сэндбергийн түүхээс товчхон толилуулъя.  

Шерил Кара Сэндберг нь Facebook-ээс өмнө Google-н дэлхий дахины онлайн борлуулалт болон үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч байсан. Тэрээр Google-н сайн үйлийн салбар болох google.org-г бий болгоход ихээхэн идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Тайм сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад орсон дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор багтдаг.
 

Хүүхэд нас ба анхны кареер

Тэрээр 1969 онд Вашингтон ДС-д Еврей гэр бүлд төрсөн бөгөөд түүний ээж нь Франц хэлний багш харин аав нь нүдний эмч байсан байна.  Шерил 1991 онд Харвардыг Эдийн засгийн чиглэлээр онц дүнтэй төгссөн бөгөөд түүний дипломыг удирдсан багш Саммарс Дэлхийн банканд Ахлах эдийн засагч болж Шерилийг өөрийн судалгааны туслах ажилтан болох ажлын саналыг тавьжээ. Багшийнхаа энэ саналыг Шерил ч дуртайяа зөвшөөрчээ. Саммарстай хамт 2 жил ажилласныхаа дараа Харвардын бизнесийн сургуульд элсэж Бизнес удирдлагын мастераа 1995 онд авсан байна.
 
Үүний дараа Саммерс Клинтоны засаглалын үед Сангийн яамны Дэд нарийн бичгээр томилогдсоны дараа Шерилийг мөн өөрийн ахлах ажилтнаа болгосон байна. Бушын засаглал гарч ирэх үед бүх зүйл өөрчлөгдсөн бөгөөд Бүгд найрамдах намынхан өөрийн хүнийг энэ Саммерсийн оронд томилсон тул тэрээр цаашид засгийн газарт ажиллах боломжгүй болсон байна.
 

Google ба Facebook

Тэрээр засгийн газрын ажлаа хүлээлгэн өгсний дараа Цахиурын хөндийд нүүж очсон бөгөөд яг тухайн үед өрнөж байсан технологийн компаниудын тэсрэлтэд оролцож, өөрийгөө сорихыг хүссэн гэдэг.  Түүнд Google-н “дэлхийн бүх мэдээллийг чөлөөтэй хүртэх боломжтой болгох” гэсэн зорилго нь ихээхэн таалагдсан тул 2001 оны 11 сараас Google-д ажиллах болов.   Энд ажиллаж байх хугацаандаа тэрээр хэрэглэгчийн бүтээгдэхүүн, Google-н цахим номын хайлт болон онлайн сурталчилгаа, хэвлэлийн бүтээгдэхүүнүүдийг хариуцан ажилладаг байжээ. Сэндберг 2008 он хүртэл Google-д ажилласан бөгөөд энэ хугацаандаа АНУ-н топ гүйцэтгэх удирдлагуудын нэг гэсэн нэр хүндийг эрчүүдээс дутахгүй шаргуу хөдөлмөр, авьяас чадвараараа зүй ёсоор олж авсан гэдэг.
 
2008 оны 3-р сард тэрээр Google-с гарч Facebook-н төлөө ажиллаж эхэлсэн нь олон хүнийг алмайруулсан гэдэг. Тэр үед Facebook үүсгэн байгуулагдаад удаагүй байлаа. Гэвч Шерил тун удалгүй Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал болсон бөгөөд тэрээр борлуулалтын менежмент, бизнес хөгжүүлэлт, хүний нөөц, маркетинг, олон нийтийн бодлого болон холбоо харилцааны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байжээ. Энэ хугацаандаа тэрээр ихээхэн амжилттай ажиллаж 2014 оны эхэн гэхэд тэрбумтан болсон бөгөөд Facebook-н хамгийн анхны эмэгтэй захирлуудын зөвлөлийн гишүүн болсон юм.
 

Өөдөө тэмүүл

Тэрээр сая гаруй хувь борлогдсон “Өөдөө тэмүүл” бестселлерийн зохиолч бөгөөд, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн LeanIn.org гэх нийгэмлэгийн үүсгэх байгуулагч юм. Шерил 24 настайдаа анх удаа гэрлэсэн боловч гэрлэлтээ 1 жилийн дараа цуцлуулж 2004 онд Yahoo!-н гүйцэтгэх дараа нь Survey Monkey-н CEO Дэйв Голдбергтэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон байдаг. Түүний ажил эрхэлдэг ээжүүдэд миний ч дотор байсан “үр хүүхдүүдээ дэндүү их орхиж байна даа” гэсэн гэмшлээсээ бүү ай, гэртээ зөвхөн хүүхдээ хараад суусан эхчүүдийн хүүхдүүдээс ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн хүүхдүүд ялангуяа охид илүү бие даасан, олон нийтийн ажилд идэвхтэй хүн болж төлөвшдөг гэж уг номдоо зөвлөсөн байдаг нь нэгэн цагт миний ч гэсэн тэрхүү гэмшлийг үгүй болгож билээ. Ийнхүү Шерил ажил кареераа хэрхэн гэр бүлийн амьдралтайгаа хослуулах талаар олон сая эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болж тэдэнд урам зориг хайрласан бүсгүй юм.
Эх сурвалж: http://www.erkhembayar.mn/2016/04/blog-post_26.html
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.