Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 23. Санчир гараг. Булаагч одтой, 4 ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр таныг цорын ганц зовоох асуудал бол эрүүл мэнд юм. Вирусийн гаралтай өвчин таныг удаан биш хугацаагаар зовоох бөгөөд аль болох хурдан арга хэмжээ авахгүй бол өвчин даамжрах магадлал маш өндөр байна. Гэнэтийн мэдээнээс болоод төлөвлөгөөгөө ахин нэг харахад хүргэнэ. Өнөөдөр эрч хүч сулрах өдөр. Эрүүл мэнддээ онцгой анхаарахыг дахин сануулж байна.
Үхэр (4/20-5/20)
Үл ойлголцол, жижиг сажиг хэрүүл маргаан зөрчил тэмцэлтэй өдөр. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түүний бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой асуудал урган гарч ирэх бөгөөд энэ нь танд төвөгтэй санагдана. Ойр дотнын хэн нэгнийхээ талаар таатай мэдээ дуулах эсвэл хайр дурлалд таатай байна. Гэрлэх өдрөө товлох, хөгжилдөх, аялахад таатай. Хэн нэгний гуйлтыг анхааралтай сонсож аль болох өөрийн чадлын хүрээнд зөвшөөрөөрэй.
Хамтатгах (5/21-6/21)
Уран бүтээлд маш сайхан үе. Романтик харилцааны үндэс нь чин сэтгэл, итгэл байна. Хагацал салалтууд түр зуурын шинжтэй байна. Болж буй үйл явдлын мөн чанарыг олж та нар нэг нэгэнгүйгээрээ амьдарч чадахгүй гэдгээ ойлгоно. Юугаар ч солихгүй нөхөрлөл тань танд тус хүргэхэд сэтгэл санаа тань тайвширч, аз жаргалтай, бие биеэ дээ сэтгэл хангалуун байна.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Та амьдралынхаа хэтийн төлөвлөгөөг мэдэрнэ. Энэ ордныхонд шинэ санаа төрнө. Уран бүтээл хийхэд тохиромжтой. Алба ажил эрхэлдэг хүмүүсийн тавьсан шаардлага бүхэн биелнэ. Энэ өдөр та азаа турших хэрэггүй. Одоо эрхэлж байгаа ажлаас их орлого орно. Эхнэр нөхрийн таагүй харьцаа аажмаар зөөлөрч улмаар маш тааламжтай байдалд хүрнэ.
Арслан (7/23-8/22)
Ачаалалтай, хоёрдмол өдөр. Олон зүйлд таны амьдралын өнөөгийн байр суурийг үндсээр нь өөрчлөх гэнэтийн мэдээ хүлээн авч магадгүй. Чанд дипломатч зан хувийн болон ажил хэргийн харилцаа холбоонд таны туслагч байх ёстой. Спортоор хичээллэх, ямар нэг биеийн хүчний ажил хийхэд тааламжтай өдөр. Өнөөдөр хүлээн авах мэдээ мэдээлэл нь таныг найз нөхдийнхөө тусламж дэмжлэгийг авахад хүргэх бололтой. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд их байна.
Охин (8/23-9/22)
Хувь заяаны гэнэтийн таагүй эргэлтүүд болж болзошгүй. Амьдралын их нөөц бололцоо, дээд зэргийн идэвхтэй байх учраас таны ажиллах чадвар бусдаас дээгүүр байна. Гэвч байгуулсан гэрээ хэлэлцээрүүд хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Ажил дээрээ ажил хэргийн бичиг баримт, эсвэл материаллаг үнэт зүйлд анхааралтай ханд. Анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хувь заяа дахиад таныг сорьж байна. Алдар хүнд хэрхэн таны авир төрхөд нөлөөлөхийг туршиж байгаа хэрэг. Үйл явдал гэнэт танд ашиггүйгээр эргэж магадгүйг анхаар.
Жинлүүр (9/23-10/22)
Та хэт сэжигч, өвчлөмтгий байна. Сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байдалтай болж улмаар өдөр тутмын ажлууд уур, уцаар хүргэнэ. Иймээс чухал даалгавар гүйцэтгэхээс зайлсхий. Анхны алхмаа хийхдээ асуудалд орж болзошгүй. Өмнөх өдрийн хандлага хадгалагдана. Шинэ хөгжлийн эргүүлэлт таны үйл ажиллагаа чиглэж та амжилттай байна.
Хилэнц (10/23-11/21)
Өөрийгөө дайчлах хувирамтгай өдөр. Өөрийгөө ойлгоход хүртэл хүнд зөрчилтэй өдрүүдийн нэг. Өнөөдөр хэрүүл маргаан бүү гарга. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Таныг зовоож байсан олон зүйлс өчүүхэн жижиг санагдана. Харин уучлалт гуйх гэж байгаа бол өөрийн гэмээ ухаарсан байх нь хамгийн чухал.
Нум (11/22-12/21)
Ажил хэргийн талаар өөдрөг санаа гарна. Оршин суух газар ч өөрчлөгдөж магадгүй. Урлагийн мэргэжилтэй энэ ордныхон бусдыг ятгах чадвар өндөр байна. Од эрхэс тань бодлыг бодит зүйл болоход тусалж байна. Өөдрөг шударга зан тань танд амжилт авчрах нь. Засвар хийх, өмч хөрөнгө авах, нүүдэл хийхэд сайн. Харин түлэгдэх, бэртэж гэмтэх магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой бай.
Матар (12/22-1/19)
Од гараг хэсэгхэн хугацааны эмзэглэл, хэт итгэмтгий байдлуудаас болоод олон зүйлд түгшинэ. Хэн нэгнээс дэмжлэг олохыг хичээ мөн эргэн тойронд нөлөө бүхий хүмүүс таны сэтгэлзүйд нөлөөлөх боломжийг бүү олго. Хүчтэй байж, цоо шинэ алхам хий. Архаг өвчин, хууч сэдэрч болзошгүй. Эмчилгээний арга замуудаас өөртөө тохирохыг сонгон авч мөрд.
Хумх (1/20-2/18)
Эвдрэл гэмтэл, үл ойлголцлын өдөр. Мэдээлэл хуучирсан эсвэл ач холбогдолгүй байна. Ажил дээр болон гэр оронд тоног төхөөрөмж эвдэрнэ. Худалдаа амжилтгүй болно. Сонголтоо сайн хий. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа найдвартай эх үүсвэрээс авсан мэдээлэлд тулгуурла.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр олон уулзалт хийж магадгүй. Ямар нэгэн алдаа хийхээс болгоомжил. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчидрүүгээ анхаарлаа хандуулж учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ. Таны ялдам байдал ямар ч хамт олонд хатан хааны байр суурийг эзлүүлнэ. Хүнтэй танилцах нь цаашид чухал удаан харилцаа болж мэдэх юм.